Засгийн газрын гишүүд ажилдаа орлоо
2013-08-02

Үндэсний их баяр наадмын дараа хэсэг амарцгаасан Засгийн газрын гишүүд өнөөдөр ажилдаа орж, ээлжит хуралдаанаа зохион байгууллаа.

5

Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов

Өнөөдрийн хуралдаанаар нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлттэй холбогдуулан хот, суурин газруудын төлөвлөлтийг орчин үе, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан боловсронгуй болгож сайжруулах, газар ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх хууль эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэн хэрэгжүүлэх асуудлаар хэлэлцлээ. 1996 оноос хот байгуулалт болон газрын суурь хуулиуд батлагдан мөрдөгдөж байгаа боловч хотыг дахин хөгжүүлэх, газрыг шинэчлэн зохион байгуулах асуудал орхигдсноос хот суурин газрын агаар, хөрс, усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их болоод байгаа юм.

6

Улаанбаатар хотод 2000 оноос хойш гэр хороолол ихээхэн тэлж, төлөвлөлтгүй бүсэд 15 гэр хороолол шинээр үүссэн бөгөөд хот суурины экологи, эдийн засаг, нийгмийн хөгжил, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгох, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэх зорилгоор архитектур, хот байгуулалт, төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн барилгажуулах, тохижуулах, иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийг нөхөн олговортойгоор солих, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хот төлөвлөлт, бүтээн байгуулалтанд төвлөрүүлэх харилцааг одоо мөрдөгдөж байгаа хуулиудаар зохицуулах боломжгүй болоод байна. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хотыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, тосгоны барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн баталгаажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

5

“Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг баталлаа

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг  баталлаа. Энэ журам хэрэгжиж эхэлснээр албан ёсны хаягжуулалт хийгдэж, хаягийн мэдээллийн нэгдсэн  сан, стандарттай болох юм.

5

Хаягийн нэгдсэн систем нь байрлал тодорхойлох солбицлын системд геодизийн хэмжилзүйгээр илэрхийлэгдэх шаардлагатай бөгөөд ингэснээр хүн ам, үл хөдлөх хөрөнгө болон бусад бүх төрлийн төрийн бүртгэлүүдийг орон зайн байрлалд суурилан хийж, төрийн бүхий л үйл ажиллагаанд байршлаас хамаарсан  оновчтой, үр дүнтэй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх юм. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А. Хүрэлшагай, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц. Баярсайхан нарт үүрэг болгов.

6

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
ard tumen:
MAN-iinxan uxexdee uxer buu tavilaa gedeg shig songuuliar toriin sang xooslood ogson odoo tedniig barivchilj toriin mongiig noxon toluul.
2013-08-02
ZOCHIN:
HUDALH HUND SARAAR AMARCHIH YUM AA... NUGUU AMRALTGUI AJILLAJ, GADAADAD 2 OOS ILUU YAVAHGUI BAIH, UDURT 12 TSAG AJILLAH UUR YU YU CH BILEE BAAHAN YUM BICHEED L, SAID NARAAR ZURUULAAD BAISAN 1 JIL HUREHGUIN UMNU SHIG SANAGDAH YUM... SAIHAN HUDLAA SHOWDAH YUM DAA, ARD TUMNIIG MAL GEJ BODDOG YUM BAIH DAA, YAH VE ARD TUMEN CHIN DUNGEE TAVICHIH BAIHAA DARAA... ODOO NAAD SUIRLIIN IRMEGT OCHSON EDIIN ZASAGAA BOSGOH GEED UZ DEE, DAAN CH ENE HED DOTOR UUDTEI CH EDIIN ZASAGCH BAIHGUI DEE YANA DAA..
2013-08-02
П.НАРАН:
ЗӨВ ШҮҮ
2013-08-02