11 сар гэхэд бүх сурагч дүрэмт хувцастай болно
2013-08-06

  “Чингис” бондын хөрөнгөөс 51 тэрбум төгрөгийг ноос, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулахаас өнөөдрийн байдлаар 23 тэрбум төгрөгийн урт хугацаатай, хүү багатай зээлийг үйлдвэрлэгчдэд олгоод байна. 140 гаруй оёдлын компанийг нэгтгэсэн “Оёдлын нэгдсэн холбоо”-д 3100 гаруй оёдолчин ажиллаж, сурагчийн дүрэмт хувцсыг анх удаа дотооддоо үйлдвэрлэж эхлээд байна.  Өчигдрийн “Бүтээн байгуулалтын цаг”-т Оёдлын нэгдсэн холбоо болон Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл оролцож, мэдээлэл хийлээ.   Нийт 522 мянган сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэж, энэ оны 11 сар гэхэд бүх сурагчийг Монгол хонины ноосоор үйлдвэрлэсэн даавуугаар дотооддоо урласан дүрэмт хувцасаар хангах юм. Хичээлийн шинэ жил гэхэд бага ангийн буюу 1-3 дугаар ангийн сурагчдын дүрэмт хувцас бэлэн болох бол 9 сарын 20-нд 4-5 болон дунд ангийн сурагчдынх, 10 сарын 30 гэхэд ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцасыг бүрэн нийлүүлэх юм.   Дүрэмт хувцас 2-3 жилийн эдэлгээ даах чанартай материалаар хийгдэж байгаа бөгөөд 40 хувийн ноос, 60 хувийн полистр хольцтой ажээ. Сурагчийн дүрэмт хувцас өмнөх жилүүдэд худалдаалагдаж байсан үнээс 2400-14 000 төгрөгөөр нэмэгдсэн хэдий ч даавууны чанар, эдэлгээ  сайжирсан бас сонголттой болсон гэдгийг үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Zochin:
kkkkkkkkkkkkkkk Togsoh angiin huuhduud ter duremt huvtsasaar yah ve dee? 10-30 avaad hedhen sar bolood togsono nogoo mongo idej baigaa nuhduud zaaval togsoh angiin huuhduud ums gej daramtlaad avahuulah vii dee??? Ene talaar erhem Gantomor said zov shiidver gargaarai !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2013-08-06
zochin J.G.:
yag MONGOL HONINII NOOS gedgiig n hen batalhiin,heden huvi n ereenii bus daavuugaar orluulj dundaas n heden darga mungu tsohij baigaa bol do,daanch teneg bish yum bolhoor unenee helehgui l de....malnuud
2013-08-06
zochin:
buun mungu yawj bnadoo huurhii. ideh ni olon bizde boduul.
2013-08-06