Ногоочид төрөөс зохицуулалт шаардав
2013-08-09

Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн. Тус хурлаар Монголын хүнс хөдөө аж ахуйн ассоциаци, 10 аймгийн иргэдийн түр хорооноос Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮХААЯ-ны сайд Х.Баттулга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнай нарт энэ сарын 2-нд хүргүүлсэн шаардлагынхаа талаар мэдээлэв.

^

Тэдний шаардлага тавих болсон гол шалтгаан нь төрөөс ямар нэгэн зохицуулалт байхгүйгээс ногоочид ихээр хохирч байгаа гэнэ. Тухайлбал, Төв аймгийн Жаргалант, Борнуур сумынхан 2012 онд хураасан төмснийхөө 11,6 мянган тонныг борлуулж чадахгүй хаяж 3,4 тэрбум төгрөгийн хохирол амсчээ. Тус ассоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбат “Ургац хураалтын цаг ирсэн боловч хүнсний ногооноос үнэтэй зүйл алга. Иргэдийн гар дээр бодит үнээс 2-3 дахин өндөр үнээр хүрч байна. Энэ нь импортын ногоо, наймаачид буюу “ченж”-үүдтэй шууд холбоотой. Өнөөдөр улсын хэмжээнд 70 гаруй мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний аж ахуй эрхэлж, хэрэгцээт ногооны 60 гаруй хувийг хангаж ирсэн хэдий ч тэдний амьдрал, аж ахуй жилээс жилд доройтсоор байна” гэлээ.

.

Ц.Номин-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин
mongol gsn herne vntei bhn:
Odoo urt tsagan dr garch bg mongol nogoni hudala gsn herne ih vnt bnl.manai mongol.nogo gsn hern hytads orj irj bg nogons vnt bh yuma uul n esergere baih ystoi btal
2013-08-11
Дамлагчидыг яах уу?:
АЖИЛ хийдэггүй энэ наймчингуудыг яана даа. Зунжингаа нуруугаа бөхтийтэл тарьсан ногоочдоос хямд үнээр аваад юу ч ажил хийгээгүй байж эзнээс 2-3 дахин орлого олно.
2013-08-09
ХОТЫН ХҮН:
хөдөөнийхөн үнэхээр даварч байна шүү. шинэ ургацын ногоо гэдэг нэрээр хамаг ногооныхоо үнийг хөөрөгдөх юм.мЯНГАГГҮЙ НОГОО АЛГА БОЛЧЛОО.малчид нь махаа тэнгэрт гарсан үнээр зараад. ГЭТЭЛ УЛСЫН ТӨСВИЙН ТАЛААС ИЛҮҮГ БҮРДҮҮЛЖ БАЙДАГ ХОТЫХОН ЧИНЬ ТА ҮНЭХЭЭР ХЭЦҮҮДЭЖ БАЙНА ШҮҮ. ХОТЫХОН ГЭЛТГҮЙ ИНГЭЖ ҮНЭЭ ӨСГӨӨД БАЙГАА ЦАГТ НӨГӨӨ ИНФЛЯЦ ЧИНЬ ХӨДӨӨ ХОТЫХОНГҮЙ МУУЖРУУЛАХАД ХҮРЭЭД ДОЛЛОР 2050 ГАРЧЛААШДЭЭ. ХӨДӨӨНИЙХӨН МИНЬ ӨӨРСДИЙГӨӨ БИШ ХӨГЖЛӨӨ БОДООЧ
2013-08-09
uursduu mongol geed und ikh hurgedeg:
urgus hemeh 8000 geed bodooch namar hezee hyamdarch bla unii zohtsuult hiibel deer sh dee
2013-08-09