Чехийн засгийн газар огцорно
2013-08-10

  Иржи Руснокийн тэргүүлдэг засгийн газарт итгэл үзүүлэх боломжгүй хэмээн парламент нь үзсэн тул огцрохоор болжээ. Иржи Руснок долдугаар сарын 10-нд засгийг тэргүүлэх болсон юм. Гэвч түүнд найман санал дутаж ийнхүү огцрох болоод байна.   Шинэ засгийн газар Петр Нечасын хээл хахуулийн хэргээс болж байгуулагдаад ийнхүү дөнгөж нэг сарын нүүр үзэж байсан ч 100 хоногийг нь хүлээлгүй итгэл үзүүлэх эсэх талаар парламентад санал хураалт явжээ. Д.Од
Shuud.mn
Сонин хачин