Хөнгөн атлетикийн ДАШТ эхэллээ
2013-08-11

Спортын хатан хаан хэмээн өргөмжлөгддөг хөнгөн атлетикийн 14 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Москва хотноо “Лужник” олимпийн цогцолборт эхэллээ. Дэлхийн 206 орны 1974 (эрэгтэй 1106, эмэгтэй 868) шилдэг тамирчин 47 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

1

1978 онд  Италийн Ром, 1991 онд Японы Токио хотноо болж, дөрвөн жилд нэг удаа болдог байсан ДАШТ-нийг 1993 оноос хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар өөрчилжээ. Ингэснээр олимпийн их наадмын өмнө болон дараа жил нь ДАШТ-ийг зохион байгуулж байхаар болжээ. 1993 онд Германы Штуттгарт хотноо дөрөв дэх удаагийн ДАШТ зохиогдож эхэлсэнээс хойш өдгөө хоёр жил тутамд зохиогдож байна. Өнгөрсөн жил 13 дахь удаагийн ДАШТ Өмнөд Солонгосын Тэгү хотноо болсон бол 15 дахь удаагийнх БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдах аж. 1

Анхны медалтнууд тодорлоо

1

Английн алдарт тамирчин 10000 метрийн гүйлтийн аваргаар тодорч Хөнгөн атлетикийн ДАШТ-ий анхны алтан медалийг энгэртээ зүүж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр 27 минут 59 секунд гүйж аварга цолоо хамгаалсан байна. Мо Фрак бол олимпийн гурван удаагийн, дэлхийн долоон удаагийн аварга юм.

1

Усэйн Болт алтан медалын эзэн боллоо

1

Дэлхийн хамгийн хурдан хүн Усэйн Болт энэ удаагийн ДАШТ гурван төрлөөр оролцож байгаа. Өнөөдөр 100 метрт 9,91 секунд хурдалж аваргын алтан медалийн эзэн болжээ. 2005 оноос хойш ДАШТ-д оролцохдооо зургаан удаа алтан медаль авч, дэлхийн рекордыг найман удаа шинэчлэн тогтоогоод байна.

1

Елена Исинбаева сүүлийн тэмцээндээ түрүүлэв

1

Сүүлчийн ДАШТ-дээ оролцож буй Исинбаева алтан медалийн тоогоо нэгээр нэмлээ.  Тулгууртай харайлтын алдарт тамирчин Елена Исинбаева их спортоос зодог тайлахаар болсон тухайгаа өмнө нь мэдэгдэж байсан. Тэрбээр “Би энэ жилийн ДАШТ-д оролцоод зодог тайлахаар шийдсэн. Хэдий энэхүү шийдвэрийг гаргахад хэцүү байсан ч би өндөр түвшинд өрсөлдөж чадахаа больж байгаагаа мэдэрч байна. Энэ жилийн ДАШТ миний карьерийн хамгийн сүүлчийн тэмцээн учир өөрийгөө 100 хувь дайчилж амжилттай оролцохыг хичээх болно. Би зодог тайлаад гэр бүлтэй болохыг хүсч байна” хэмээсэн билээ.

1

Тэрбээр дэлхийн дээд амжилтыг 28 удаа шинэчлэн тогтоогоод зогсохгүй одоогоор тулгууртай харайлтын төрлөөр 5 метрийн хязгаарыг давсан цор ганц тамирчин юм. Исинбаева дэлхийн болон олимпийн дэвжээнээс нийт 4 алт, 2 хүрэл медаль хүртээд буй 2004, 2005, 2008 оны ОУХАХ-ны шилдэг эмэгтэй хөнгөн атлетикч билээ.

1

Харамсалтай  хийгээд асуудалтайгаар тэмцээнийг орхигсод

1

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч нар тэмцээний дотоод журмыг зөрчсөн тамирчдын нэрийг зарлав.

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд янз бүрийн шалтгаанаар нэлээд олон шилдгүүд оролцох боломжгүй болоод байна.

1

Бэртлийн улмаас тэмцээнээ орхилоо

1

Зуун метрийн дэлхийн аваргын цолыг эзэмшиж буй Ямайкийн ойрын зайн хурдан гүйгч Йохан Блэйк, өндрийн харайлтын дэлхийн хошой аварга Хорватын Бланка Власич, Лондонгийн олимпийн долоон төрөлтийн алтан медальт Их Британийн Жессика Эннис, Хятадын саадтай гүйлтийн тамирчин Бээжингийн олимпийн аварга Лю Сян болон 800 метрийн гүйлтийн дэлхий болон олимпийн аварга Кенийн Дэвид Рудиши нар бэртлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг үргэлжлүүлэх боломжгүй болжээ.

1

Тайсон Гэй сэргээшийн улмаас хасагдав

1

-Бээжингийн олимпийн алтан медальт, 100 метрийн дээд амжилтыг эзэмшиж байсан АНУ-ын ойрын зайн гүйгч Тайсон Гэй сэргээшийн улмаас хасагдлаа.

-Ямайкийн Асафа Пауэлл, түүний нутаг нэгт эмэгтэй гүйгчид Вероника Кэмпбелл Браун сэргээш хэрэглэсэн хэмээн тэмцээнээс хасагдлаа.

-Шерон Симпсон нар сэргээш хэрэглэсэн нь илэрсэн учир дэлхийн аваргад оролцох эрхээ хасуулсан байна.

1

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
1212:
tiim shvv biltgelee sain hangah heregtei
2013-08-11
unuudur:
sain beltgelee hangasan bol turiin duulal egshigleh l bailgvi dee te
2013-08-11
galbadrah:
mongoliin turiin dalbaa orosiin tengert mandahiin tuluu
2013-08-11
zalo:
hudulmur amjiltiin nuuts gdgiig sanah heregtei
2013-08-11
demjij baina:
manaihaas hvn orj bgaa blgvi dee te hajuuhand ni bga yum chin
2013-08-11
xarz:
SER ODiin temtceen hamgiin suulruu boloh baihaa.harin emegtei marofon ii temtceen ybsan.terend neg mongol orson ter yasiin boldoo. SER ODOD amjilt husie.
2013-08-11
xarz:
ene sait soliorchee.ymar ch muu uggui ym bichiheer duraaraa haschih ym .minii bichseniig ergeed unchaad uzdee. zalhuu mini.
2013-08-11
duuvii:
manaihas hun bhgui yu serod gaviyat yasan orj bga bizde
2013-08-11
gvilt bol gaihamshig:
delhiin hamgiin saihan sport bol gvilt
2013-08-11
amjilt:
amjilt nzaa huurhun medeelel bna
2013-08-11
zugeeree:
taisan gei hugshursun duu
2013-08-11
usain bolt:
usan bolt bertel awsan gj bna lee balai yum
2013-08-11
negnee hvndleech:
unuudur bolood bsn bzdee gviltiihan altan mydalaa awaad bsn bzdee
2013-08-11
hudalch:
boloogyi yumiig bolson met hudal bichij bna
2013-08-11
ариунаа:
хөөрхөн мэдээлэл байна маргааш бүүр гоё илүү мэдээлэлтэй хийгээрэй
2013-08-11
сайн байсан шүү:
баяртай исамбава
2013-08-11
мангар:
тайсан гэй тэнэг ш дээ
2013-08-11