Коби Брайнт: Толгой нь эргэсэн хүмүүс сагсан бөмбөгчин болдоггүй
2013-08-13

Сагсан бөмбөгчин Кобе Брайнтын “Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

.

-Бэртэл аваад тамирчид нэлээдгүй хугацааг гэртээ эсвэл эмнэлэгт өнгөрүүлдэг. Харин та бол ямар ч хүнд гэмтэл авсан бай талбайн голд байж л байдаг. Таныг хэн ийм алхам хийлгэхэд нөлөөлөөд байдаг юм бэ?

-Идэвхтэй хөдөлмөрлөж, тэвчээртэй байх бол миний амьдралын дүрэм. Дээрхи хүчин зүйлсээс болоод би ирэх улиралд бэлэн байх учиртай хэмээн үргэлж боддог. Хэн нэгэн нөлөөлдөггүй. Би өөрөө өөрийгөө л хурцалдаг. Гэмтэл авсан ч гэсэн би өөрийгөө чадна шүү, гэртээ зүгээр суух чамд огтхон ч цохихгүй байна гэж хэлдэг. Үхээгүй бол талбайн голд байх л хэрэгтэй.

.

-Өнөөдрийн өндөрлөг таны мөрөөдөл байсан уу?

-Анх талбай дээр гараад мөрөөдлөө биелүүлсэн. Яагаад гэвэл талбайд гарсан минь миний мөрөөдөл байсан учраас. Өнөөдрийн өндөрлөг бол мөрөөдөл гэхээсээ илүүтэй миний хувийн амжилт гэж хэлж болно. Яг л багш хүн шиг. Багш хүн шавь нар нь амжилттай сайн явж байгаа бол амжилт гаргалаа гэж боддог шиг. Би 16 настай байхдаа сагсан бөмбөгчин болохыг мөрөөдсөн. Мөрөөдлөө биелүүлсэн. Харин мөрөөдлөө биелүүлсэн учраас дараа нь амжилт гаргаж эхэлсэн. Ерөнхийдөө би тэгэж өдий хүрсэн.

.

-Энэ бүх хугацаанд фэнүүдийн зүгээс үзүүлж байсан дэмжлэгийн талаар, таны хувьд ямар утга учиртай тухайд?

-Энэ бүгд л надад тоглох хүслийг төрүүлдэг. Надад эрч хүч болон анхаарлаа төлөвлрүүлэх боломж олгодог юм. Тэд надад итгэж байгаа. Тэдний надад өгсөн энэ их итгэлийг унагаахгүйн төлөө би тэмцэх болно. Өнөөдрийн амжилт бол та бүхний амжилт. Хэрвээ надад хэн нэгэн итгээгүйсэн бол өнөөдөр би байх нь эргэлзээтэй. Өдөр бүр шинэ хүн төрдөг шиг тийм л аз жаргалыг фэнүүд минь өгдөг.

.

-Яагаад тамирчин болов. Өөр сонголт байгаагүй юм уу?

-Тиймээ өөр сонголт байгаагүй. Сайхан амьдрах ганц боломж бол байсан. Номын дуу сонсохыг хүсээгүй олон залуус их спортыг сонгодог. Харин би тийм өчүүхэн зүйлээс болоод сагсан бөмбөгчин болоогүй юм шүү. Сурах бол гайхамшигуудын нэг. Толгой нь эргэсэн хүмүүс сагсан бөмбөгчин болдоггүйг санах хэрэгтэй.

.

-Хэдий хүртэл талбай дээр байх бол. Өмнөх шигээ залуу байхаа больжээ?

-Мэдэхгүй байна. Саяхан авсан гэмтэл намайг асар хол шидчихлээ, тэгэхээр би энэ талаар л бодох ёстой болж байна. Тиймээс хүссэн хүсээгүй зодог тайлах өдрийг ойртуулж байгаа бололтой. Би бол сагсан бөмбөгчин болохоос дуучин биш. Дуучид л ганцхан тайзан дээрээ мөнхөрдөг. Харин тамирчид бид чинь талбай дээрээ мөнхөрнө гэдэг бол өрөөсгөл ойлголт.

.

-Сайн найз гэхээсээ илүүтэй багийнхаа тамирчдын талаар. Одоо хүртэл сэтгэлд чинь байгаа тамирчин найзаа сонирхуулаач?

-Тэднийг өөрийгөө хөгжүүлэхийн тулд хөдөлмөрлөж буйг өдөр бүр харах, тоглолтыг өөр өнцгөөс хэрхэн сайн хардаг гэдгийг нь мэдэх үнэхээр гайхалтай байдаг. Би тэр хүний ухаалаг үйлдэл, сэтгэл татам инээмсэглэлийг ганцхан Стеб Неш л надад мэдрүүлдэг. Тоглолт бүрт үргэлж сайхан сэтгэлээр, ямар нэгэн далдын хүчгүй тоглодог санагддаг. Түүний ухаалаг чанар маш гайхалтай тоглогч болгон хувиргадаг. Ажилдаа ханддаг хандлага нь үнэхээр гайхалтай. Миний сэтгэл дотор бодогдож, асуулт асуух болгонд Нешийн агуу чанар мэдрэгдэж байна.

.

-Нэлээдгүй хугацааг Ховардтай хамтран ажиллалаа. Та хоёрыг төгс хамтрагч болно гэдэгт итгэлтэй байсан үзэгч цөөнгүй. Харин хүмүүсийн төсөөллөсөн шиг тийм удаан үргэлжилсэнгүй?  

-Тоглолтын үеэр тэр нуруундаа бэртэл аваад бүгдийг нь л өөрөө ганцаараа туулсан. Харин тэр надад өөрийнхөө туулсан нөхцөл байдлыг мэдрүүлэхийг хүсэхгүй байгаа. Тэр манай багаас гарсан ч бидний харилцаа маш их сайжирсан. Тэрбээр “Хэдий бэрхшээл их байсан ч бидний харилцаа сайжирч чадсан гэдгийг бид харуулсан. Бие биенийгээ гэсэн сэтгэл хангалуун тоглолт хийдэг байлаа. Одоо бол бид өрсөлдөгч болсон ч нэг цагт багийн анд байснаа санах болно” гэсэн.

.

-Олон ч удаа Ховардыг эргэж ирээсэй хэмээн сонсч байсан?

-Ховард чөлөөт агент болсон. Ховардыг дараагийн улиралд Лос Анжелест эргэн ирнэ гэдэгт итгэлтэй хэвээр л байна. Энэ бол ердөө л түүний сэтгэл зүрхний мэдрэмж, юу хийхийг хүсч байгаа тухай л асуудал. Тэр карьерийнхаа замын уулзвар дээр ирчихээд байна. Миний бодлоор Лос Анжелес бол түүний хувьд өөрийгөө нотолж харуулах, карьераа өсгөхөд төгс зохицох газар. Түүний улирлын хоёрдугаар хагаст үзүүлсэн тоглолт “биширмээр” байсан гэдгийг санах хэрэгтэй. Хамгийн гол нь тэр залуухан, хүч нь амтагдсан байгаа үед шийдвэр гарах бүрт нэг бол амжилтаас атгана, нэг бол харууслаас атгадаг нь юм. Тиймээс сонголтоо хэрхэн хийх нь тэрний шийдвэр дээ.

.

-Хэдэн жилийг талбай дээр өнгөрүүлсэн вэ?

-Нэг сонирхолтой зүйлийг хэлэх үү. Би талбай дээр 18 жил тоглосон. Хэрвээ унтах, идэх, амрах, зугаалах цагаа хасах юм бол хоёр жил, 11 сар, 12 өдрийг ямар ч завсаргүй талбай дээр өнгөрүүлсэн байна. Анх сонсоход бага санагдаж байгаа ч гэсэн та нар хоёр жил талбай дээр хоол ч идэхгүй бөмбөгний араас гүй гэвэл аймаар санагдана биз. Хэрвээ хөлсөө цуглуулдаг бол тонн хэртэй хөлс биеэс минь гарсан байх гэж боддог.

.

-Энэ бүхнийг сайн тооцоолж гаргасан байна шүү?

-Би бусдын адил амжилтынхаа талаар ном хийх санаатай байгаа. Амаргүй ажил байсан шүү. Ширээний ард суугаад эхнээс нь өнөөдрийг хүртэл бүх дурсамжаа сэргээн бодоход их асуудалтай санагдсан. Намайг надаас илүү мэддэг хүн цөөнгүй байдаг юм байна лээ.

.

-Цагийн хуваарийн шахуу байдал, гэр бүлийн амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Би эхнэртэйгээ 18 настайдаа гэрлэсэн. Одоо сахиусан тэнгэр шиг хоёр хөөрхөн охинтой. Даанч тэд нартайгаа хамт байх боломж орой гарах нь үнэхээр хэцүү. Улирлын тоглолт эхэлсэн бол 15 хоногоос ч илүү тэд нартайгаа уулзахгүй тохилдол бол цөөнгүй. Тоглолтоо дуусгаад охид дээрээ очиход аав минь ийм үнэртэй билүү. Ийм билүү гэх зэргээр төсөөрсөн зүйлсийг олонтой ярих нь их байдаг. Тиймээ чиний асуулт зөв, тамирчин бид нарт цагийн хуваарийн шахуу байдал гэр бүлийн амьдралыг хагацах гол зүйл болдог. Тэгэхдээ хайр байгаа цагт спорт оршин тогтносон хэвээр л байдаг.

.

-Дахиад хүүхэдтэй болох уу. Өөрийнхөө үргэлжлэл болсон хөөрхөн хүү ч юм уу?

-/Инээв/. Би бодож л байна. Даанч би ямар төрүүлэх биш дээ.

.

-Ялагдлын дараа юу хийдэг вэ?

-Би цөөнгүй удаа ялагдаж байсан. Ялагдал бүхэн номын шарласан хуудас болоод үлддэг учраас өөрийгөө тэгэж зовоохыг хүсдэггүй. Ялагдал бол тамирчин хүн бүрт байх ч ёстой зүйлийн нэг. Яг л хоёр нүд, нэг ам байдаг шиг тийм л зүйл. Хэн ч гурван нүдтэй болохыг хүсдэггүй л биз дээ. Байгалийн хууль гэж энэ бүхнийг л хэлээд байгаа юм.

.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kera:
tugs sagsan bumbugchin.
2013-08-13
Kobe Bryant is best:
Uhaantai mundag tamirchin. Dahin olon jil udaan togloosoi.
2013-08-13
aguu:
aguu hun
2013-08-13