Виктор Цойгийн дурсгалын тоглолт болно
2013-08-15

Жил бүрийн наймдугаар сарын 15-нд Виктор Цойн дурсгалд зориулан тоглолт зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл уламжлал болоод  удаж байгаа энэ удаагийн ээлжит тоглолт  өнөөдөр болох гэж байна.

Продюсер, ая зохиогч Г.Ганг Виктор Цойн дурсгалд зориулсан  амьд хөгжмийн тоглолтыг зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтод амьд хөгжмийн зарим хамтлаг,  дуучин Daisy нар оролцож, нэрт дуучны уран бүтээлээс дуулна.

Тоглолт өнөөдөр орой 20.00 цагаас “Street 13” pub-д болох бөгөөд тасалбарын үнэ 15 мянган төгрөг байх аж.

Сонирхуулахад, Оросын рок дуучин, ая зохиогч, хөгжимчин, жүжигчин Виктор Цойг 1980-1990-ээд оныхон андахгүй. Тэрбээр ази төрх, өвөрмөц хоолойгоороо тухайн үеийнхнийг байлдан дагуулж байсан юм. Виктор Цой нь Оросын алдарт рок хамтлаг болох "Кино" хамтлагийн гоцлол дуучин, гитарчинаар ажиллаж байгаад 1990 оны 8-р сарын 15-ны өдөр Латви улсад машины осолд орж нас барсан юм.  Түүний шүтэн бишрэгчид түүний үхлийг одоог хүртэл санаатай гэмт хэрэг гэж үзэх нь ч бий. Түүнийг нас барсны дараагаар Оросын 250 гаруй залуус амиа хорложээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин