Замын-Үүдийн чиглэлд нэмэлт галт тэрэг явж байна
2013-08-15

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний ачаалал ихэсдэг. Түүнчлэн, энэ чиглэлийн билет дамлан худалдах, гар тээшийг хөлсөөр вагонд оруулах гэх мэт зохисгүй үйлдлүүд гарч байгааг таслан зогсоох зорилгоор нэмэгдэл галт тэрэг явуулж эхэлжээ. Тодруулбал, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлд галт тэрэг долоо хоногийн гурван өдөрт явах юм. Нэмэгдэл галт тэрэг лхагва, баасан, ням гаригийн 18.10 цагт Улаанбаатар өртөөнөөс хөдөлж, дараа өдрийн өглөөний 7.30 цагт Замын-Үүд өртөөнд очих ажээ.

Уг галт тэрэг тус өртөөнөөс мөн өдрийн 20.30 цагт аялалд гарч, маргааш өглөөнийх нь 10.30 цагт Улаанбаатарт ирэх гэнэ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин