Хавдрын сэдвээр сэтгүүлчдийн дунд уралдаан зарлалаа
2013-08-28

  ХААН банк Сан, Хавдар Судлалын үндэсний төв, МҮОНРТ-ээс хамтран улс орон даяар хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян-2013”-ын хүрээнд нийт сонин, сэтгүүл, вэб сайт, телевизийн сэтгүүлчид болон чөлөөт уран бүтээлчдийн дунд Шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна. Гурав дахь жилдээ зохиогдож буй уг уралдаан 10 сая төгрөгийн шагналын сантай.  ж Уралдааны зорилго: Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод буй хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд ард иргэдийн анхаарлыг хандуулах улмаар хавдрын талаархи хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон нийтэд ойлголт, мэдээлэл өгөхөд чиглэгдэнэ.  а Сэдвийн агуулга: Хавдраас урьдчилан сэргийлэх арга замуудыг олон нийтэд таниулах Хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийх, эрүүл амьдралын хэв маягийг ард иргэдэд сурталчилах Үүнд: Эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдол, архи тамхины хэрэглээ, хор холбогдол гэх мэт Эрт үед нь илрүүлсэн хорт хавдрыг бүрэн эмчлэх боломжтой тухай эерэг ойлголтыг өгөх                                                                                       Хорт хавдрыг даван туулсан бодит хүний жишээ, баримтад тулгуурлах                                                                                                              “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы зорилго, үр дүн, ач холбогдлын талаар ухуулан сурталчилах зэрэг болно  э Бүтээлд тавигдах шаардлага: Телевизийн бүтээлийн хувьд үргэлжлэх хугацаа 15 минутаас дээш байх Сонин, сэтгүүл, вебсайтын бүтээл А2 форматын 1/4-1/2 талбайд багтаасан байх Нэг уран бүтээлч хэдэн ч бүтээлээр оролцож болох ба хэл найруулгын хувьд шаардлага хангасан,  баримтад тулгуурласан, дүрс графикийг үр бүтээлтэй ашигласан, сэтгүүл зүйн болон эмчийн ёс зүйг баримталсан, бусдын нэр хүндэд халдахгүй байх ёстой юм байна. Түүнчлэн субтитр болон дохионы орчуулгатай байж болно. ж Уралдаанд ирүүлсэн бүтээлийг ХААН банк Сан цаашид мэдээлэл, сурталчилгааны зориулалтаар ашиглах эрхтэй Бусдын бүтээлээс санаа авсан бол эх сурвалжийг дурьдах, шаардлагатай тохиолдолд зохиогчоос зөвшөөрөл авсан байх Гуравдахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы талаар бүтээлийн агуулгад заавал дурьдсан байна. (Өмнөх жилийн бүтээлийг хүлээн авахгүй) э Шалгаруулалт: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг уг аяныг хамтран зохион байгуулж буй байгууллагууд болон олноо хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн уран бүтээлчдийн төлөөлөл орсон комисс шалгаруулна.  ж Уралдааны материал хүлээн авах хаяг: Уралдаанд оролцох бүтээлийг “Оюуны дархлаа” ТББ-ын хаягаар 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 16.00 цагаас өмнө сонин сэтгүүл, вэб сайтын хувьд нийтлэгдэн гарсан эх файл болон электрон хэлбэрээр, телевизийн бүтээлийг олон нийтэд цацагдсан DVD форматаар ирүүлсэн байна. э Уралдаанд оролцох бүтээлийг “Оюуны дархлаа” ТББ-ын oyuniidarhlaa@yahoo.com  хаягаар авах юм. Уралдааныг өнөөдрөөс ирэх есдүгээр сарын 16-ныг хүртэл нэг сарын хугацаатай зарлаж буй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус төрийн бус байгууллагын 328734, 99773800, 99883396 дугаарын утсаар, дугаарын утсанд хандан лавлах боломжтой юм. Б.Сайнаа
Shuud.mn
Сонин хачин