Хотын дарга иргэдтэй уулзана
2013-08-16

  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр газрын харилцаа хот байгуулалтын чиглэлээр нийслэлийн иргэдтэй уулзана. Уулзалтын үеэр, иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох, өмчлүүлэхээр НИТХ-аас баталсан 52 байршлын дэлгэрэнгүй мэдээлэл, нийслэлийн нутаг дэвсгэрт  шинээр барилга барих зөвшөөрөл олгох журам болон газар өмчлөх, эзэмшихтэй  холбоотой түгээмэл асуудлуудын мэдээллийг холбогдох албаныхан өгнө.   Мөн сургууль, цэцэрлэгүүдийн эзэмшил газарт гардаг зөрчлүүдийг таслан зогсоох зорилгоор төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн газруудад тооллого, бүртгэл хийж хамгаалалтад авсан тухай “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын Захирамжийн  үндсэн агуулга, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл хийх  юм. Энэхүү уулзалт оролцох хүсэлтэй иргэн бүрт нээлттэй бөгөөд уулзалтын үеэр иргэд хэлэлцэж буй сэдвийн дагуу асуулт асууж, хариулт авах боломжтой. Нийслэлийн Засаг даргын иргэдтэй хийх уулзалт “UB palace”-ийн Их танхимд 10.00 цагт болно. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
SANAL:
Niislel Ulaanbaatar hotiin ongo torhiig saijruulah talaar Niisleliin Zasag darga Bat-Uul, Irgediin hurliin darga Battulga nar ih zuilsiig hiij baigaad talarhaj baina.Sanal bolgoj helehed oron suutsnii SOH-uud ail burees mongo avaad baigaa mortloo yuu ch hiij ogohgui yum aa. SOH-uudiig tord butsaaj avbal tun san baina. Bas SOH-d baigaa mongonii zartsuulalt hyanalttai, bas ajliig ni hiilgedeg bolno shu de.
2013-08-16
Зочин:
Одоо иргэдээс бас юуг нь худлаа цэцэг цргаалж дээрэмдэх гэж байгаа юм болдоо
2013-08-16