55 настай эмэгтэй хүүхэд төрүүлжээ
2011-11-23

Өчигдөр Сөүл хотын Асан эмнэлэгт Солонгос улсад хамгийн өндөр настай ээж , 55 насандаа хүүхэд төрүүлжээ. Өмнө нь 53 насандаа хүүхэд төрүүлсэн эмэгтэй бүртгэгдэж байсан бол энэ удаа тэрхүү рекорд эвдэгдээд байна. Тавин таван настай уг эмэгтэй үр шилжүүлэн суулгах аргаар жирэмсэлсэн ба  3.2kg жинтэй эрүүл саруул эмэгтэй хүүхдийг хийсвэрээр төрүүлсэн байна. Уг эмэгтэй өөрийн хүсэлтээрээ байгалийн жамаар төрөхөөр шийдсэн байсан боловч хугацаандаа  өвдөлт өгөн өвдөж эхэлсэн түүнд эмч нар 1 цагийн дараа гэхэд хийсвэр хийж төрүүлэх шийдвэр гаргасан байна. Солонгос улсад төрөлт оройтох хэрээр 40 нас даваад анхны хүүхдээ төрүүлэх явдал үлэмж ихсэж байгаа ба 50 нас давсан хойноо төрөх бүсгүйчүүдийн тоо ч мөн адил ихсэж байгаа юм байна.
Shuud.mn
Сонин хачин
GHJJHKJKJ:
LKIJNKLMKLNKJN
2013-03-09