Хөдөлгөөнд нэгдээрэй
2013-08-24

Би ерөөсөө тэр намыг бол байгуулж барахгүй юм байна. Уг нь миний байгуулах гээд байгаа намын дэвшүүлж байгаа асуудлыг бол хүн бүр дэмжихийн. Жишээ нь, жинхэнэ буруутанд хариуцлага тооцох бодлого маань маш чухал. Саяхны захидлын шуугиан байна. Гадаад хүнийг гомдоосон захидлын утгыг хянаж сайддаа зөвлөөгүй дэргэдэх албан тушаалтнуудыг зүгээр орхиж болохгүй байсан. Орчуулагч нь ямар нөхөр байв гэдгийг мөн нийтэд хэлж хариуцлага тооцох ёстой. Тендер удаашраад байна гэнэ. Тендер зарлаад байхад санал материалаа ирүүлэхгүй байгаа тэр хойрго компаниудад хариуцлага ярих ёстой гэх мэт. Иймэрхүү улс төрийн чигтэй нарийн бодлогууд бол байна.

.

Цэцэрлэгт ороход маш хэцүү байна. Дээшээ 350 доошоо 150 мянгыг хаяж байж тэр цэцэрлэг гэдэг ариун ордны босгыг давуулж байна. Энэний оронд яг ийм байдалд орсон эцэг эхчүүдэд манай нам маш тодорхой хөтөлбөрийг санал болгож байгаа юм. Тэр “урамшуулалд” өгөх гээд байгаа мөнгөө нийлүүлээд манай намд хандивлачих.

Бид тэр мөнгөөр нь түрээсийн байранд хувийн цэцэрлэг байгуулаад асуудлыг шийдэх гэж байна. Бид бол ингээд шударга хэлээд яриад иргэдийн авилгалд өгөөд байгаа мөнгийг авч тэдний эрх ашгийн төлөө тэмцэж бодит юм хийх гээд байгаан. Дэмжиж байгаа хүн ч их байна.

Гэхдээ л нам гэхээр л худлаа даа чи, хэний салбар нам юм хэлчих гээд нөгөө 900 хүний гарын үсэг бүрдэхгүй байна. Харин хэд хэдэн иргэний хөдөлгөөн,ТББ бол байгуулж болж байна.

.

Гадуур зар гарсан байна. Иргэний хөдөлгөөний гоё нэр худалдаж авна гээд. Хуучин гоё нэртэй иргэний хөдөлгөөн байгуулаад одоо ордонд сууж байгаа гишүүд байна ш тээ.

Манай хөдөлгөөн бол хуучных шиг тэгж жагсаал цуглаанд мөнгөө үрэхгүй. Тодорхой зорилтод бүлэгт зориулсан, зорилтод санаа санаачилгаар ажиллана.

Байрны үнэ өсөөд байгааг ч бид шийднэ гэж байгаа. Энд орон сууцны үнэ нэг жилийн дараа хямдарна гэж албаны хүмүүс амлаад байхад яараад одоо авах гээд байгаа улсыг л түр хүлээх хэрэгтэй гэдгийг ойлгуулах нь чухал байгаа юм.

.

Яг яаж гэж үү, ерөөсөө жагсах бухимдах хэрэггүй. Сургалт бясалгалаар л шийднэ. Энэ хорвоод нүцгэн ирээд өдий болсон, гэхдээ бас нүцгэн буцна. Тийм болохоор ийм материаллаг шуналаа хаяж бурхан боломж хайрласан үед нь л түүнийг нь  хүрт битгий яар. Ийм маягийн  хүний дотоод руу хандсан, гэгээрүүлэх талын сургалт явуулах хэрэгтэй гэж.

.

Яг тэр банкин дээр байр авах гээд бөөнөөрөө шаваад байгаа орчимд нь л нэг аятайхан төвийг байгуулчих хэрэгтэй ш тээ. Тэндээс байр захиалахаа болиод иргэд мөнгөө хадгаламжинд хийгээд суучихаар тэр муу компаниуд тэнгэрийн үнэтэй байшингаа яах юм. Авилгалд өгье гэхэд одоо дарга нар нь авахгүй ш тээ. Бүгдээрээ Америк, Японд хаустай. Тийм болохоор бид зэрэг зэрэг яг одоо байр авна гэж чичрэхээ больчихвол байр аяндаа хямдрах юм.

Дарга нар байнга ярьж байна ирэх жилээс байр хямдарна гээд байгаа. Энэ сайхан цагийг хүлээх л хэрэгтэй. Бид ер нь хүлээж сурах хэрэгтэй байна.

.

Засгийн газар нөгөө хятадаас зөөдөг барилгын материалуудыг нь эндээ хийдэг болгох гээд бөөн мөнгө гаргаад, тэрнийх нь ид шид гарч хойтонгоос байрны үнэ хямдраад ирэх том ажил явагдаад байгаа гэсэн. Тэгэхэд заавал энэ жил яг одоо хамраа сөхчихсөн, метр квадратын үнийг дураараа нэмж хэлж байхад нь байр авья гэж барьцалдсанаас болоод одоо хар л даа. Хэдэн компанийн аманд унаад л. Хүлээж сурах хэрэгтэй.

Үүний дараа “Өөдрөг санаа” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлмээр байна. Юмыг өөдрөгөөр хармаар байна.

.

Доллар өслөө яанаа, дууслаа. Оюутолгой зогслоо хохь нь гээд л байх юм. Амьдрал үргэжилнэ ш тээ. Тэр муу ногоон өслөө өслөө гээд бид турж үхтлээ удах л байх. Өвөг дээдсийн буян өчнөөн мал сүрэг, сүү цагаа тариа ногоо байж л байна. Тэгж яривал малгүй, хоосон газартай хөрөнгөтөн оронд бол ажилгүй бол шууд л гудамжинд гарч өлсөж үхэх дээрээ тулдаг бол манай Монголд яаж ч ажилгүй байлаа гээд ямарч л байсан турж үхэхгүй. Ажил орлогогүйгээс болоод турж үхжээ гэсэн хар мэдээ би лав уншиж байгаагүй юм байна.

Хотод чихэлдсэндээ л ингэж бөөн юм болоод байгаа болохоос хөдөө талд бол доллар өслөө гээд хоногийнх нь хоолноос 1 кг мах ч хорогдохгүй ш тээ. Тээр жил энэ доллар чинь 1600 гараад л бөөн юм болсон. Монгол нэг балраад хоосроод байсныг санахгүй л юм байна. Одоо ингээд л шинэ жил болдгоороо болж цагаан сараар сайхан он гарлаа гээд маасайгаад байцгааж л байна ш тээ. Өөдрөг байцгаая  л даа.

Тэр Оюутолгой яг зогсч харагдаач, тэгж байгаад л ам хэлээ олж хэдэн ногооноо аваад л ирнэ. Бид тэрийг нь нэг эргүүлээд хөл дээрээ босно ш тээ.

.

Бас нэг юм байна. Сурагчийн дүрэмт хувцас. Гоё дизайнтай хөөрхөн болсон байна ш тээ. Гоё чанартай юм үнэтэй л байж таарна. Улс нэг юм хийхээр л хямдхан байх ётой л гэхийн. Ингээд байхаар чинь цаадуул чинь хямдхан материалаар хулхидаж оёод нөгөө аргаа хэрэглээд эхэлнэ ш тээ. Тэгээд улсын юм хямдхан чанаргүй, нэг бол улсын зардлаар хийж байгаа л бол хэд нугалсан өртөгтэй байна гэж юу байхав.

.

Бүгдээрээ л хүүхдүүдийн өмнөөс хашгирч энэ тэнэг хувцас байна хайчилж хая, больё, үнэтэй байна, манайхаар оёулаагүй л бол “мяа” болж байгаан гээд л. Хүүхдүүдэд таалагдаж байвал яах юм. Та нар биш тэд л өмсөж дүгнэнэ шүү дээ. Дандаа яахаараа хүүхэд гээд л томчуулын заасан сонгосон хувцсыг өмсч байх ёстой гэж.

Хүүхдүүдээс асуух хэрэгтэй, тэд чинь тийм их мөнгөтэй холбоотой нарийн зүйл ойлгохгүй ч гэсэн өөрийн гэсэн мэдрэмж үнэлэлттэй. Тэгээд ч хүүхдүүд  бидэн шиг юм бүхнийг халтар төгрөгийн зөрүүгээр харж явдаг харалчихсан хэсэг биш. Өөдрөг өнгөлөг юманд татагддаг хүүхдүүдийн үгийг сонсьё л доо.

.

Тарианы болц оройтох нь ургац хураалт хэцүүдэх нь гээд л ярих юм. Сэрэмжлүүлэг мэдээ бол ч яахав. Гэхдээ жил бүр л ингэж яриад л, яана яанаа гээд л байснаа 10 сард нь арвин их ургац авлаа гээд л бөөн баяр найр болдог биз дээ. Өөдрөг байцгаая.

.

Төгсгөлд хэлэхэд, дээр өгүүлсэн зорилгоор байгуулах энэ хөдөлгөөн бол миний “хувийн” хөдөлгөөн шүү. Ард маань улс төрийн нам, бизнесийн бүлэг байхгүй.

Өөрийгөө өөдрөг гэж бодож байгаа бол хэн ч гэсэн шууд л манай гишүүн шүү. Заавал биеэр ирж бүртгүүлэх гэх хэрэггүй.

Миний өөдрөг хөдөлгөөнд нэгдэж одоо яриад байгаа гутранги яриа, үзэл санааг өөдрөгөөр харж хэлэх санаа өгүүлбэр байвал дор сэтгэгдлээр баяжуулаарай.

 .

Бид өлсөж үхэхгүй, харин сэтгэл гутралаар амархан явчихна.

 .

Б.ШҮХЭРЧ

Shuud.mn
Сонин хачин
зочин:
зөв шударга ард түмний төлөө гэсэн төрийн бодлого байхгүй байна шүү дээ ард түмэн байнга өөдрөг бодол сэтгэлтэй байгаа төр нь өөдрөг байж чадахгүй байна даа монголчууд нэг босвол яаж мэднэ шүү бодолтой байгаарай төрийн баригчидаа !!!
2013-08-26
kH U T S V A A:
Y o s t o i /4 h u l t u i hash aand bai dag ami- tam shig duu gar dag ym we... M u n g u u m a n a i n a m d u g ch i h. b i d n a r t e r u u g e e r c h i n e b a i r t u r ees l e e d tse tse r leg bai guul na gej /gaz ar t g a d a s z o o j/ bna... Huv iin tse tse r leg chine tulbur tui bai dag gedg iig med deg gui /5 h o s h u u/ - iin neg uu. bas neg ym ni tender t orolts oo gui compani d hariu ts laga toots no gej /nuguu 4 n u d e t shig duu gar ch/ bnaa. Ene chin e ard chil san niigem shu dee. Huuhd iin huvts asiig /ur- d or -nii/ uildver hiigeed undes nii uildver- lel chi n yu ch ugui uld eed bna. Ene Shu hert er ni u v u r l u g c h hoshuu- niih ym bish iin bish uu....... Ene met c- hin - ii bichsen zuil chi ne /2 t e g/ -iin tsaas naas ch une hyamd bolj dee...
2013-08-26
П И З И Д А:
П И З Д А Н У У Д
2013-08-26
Huuli bus ug hereglehees tatgalzav...:
T A N A I SITE JIHENE F U C K YOU ZA
2013-08-26
Huuli bus ug hereglehees tatgalzav...:
Tanai site-iig unshihaas ch uur hurch bna. Bi yamar huuli bus ug bicheegui baihad niitlehgui bna. Ta nar arai denduu namchirhaj bna shuu... Ene bol tanai site- iin muhliin ehlel...
2013-08-26
Tsa tsa:
Namaig helheer s h a a l a a l gene. Chamaig helheer s h a a l a a l gene. Yaj s h a a w al itgeed uls oron hugjih ym buu med.
2013-08-26
Tsahia-d:
Haha... Naad Shuherchiniin chine jinhene ner tsahiagiin elbegdorj ym bish uu... neeh saihan saihan buudaad l... Amidral deer buur l hetsuu bolood l... yag ts.Elbegdorjiin am ajil 2 ni zurdaug shig naaj bna daa.... hahaha. Odoo iim ymand huurtahgui ee.... Mongol manand baisaar l bna. Mongolchuud harin yaj baisan, yaj zusee huvilgasan MANAN -giinhaa ursiig tanidag bolood bgaa, Tsaashid ch sain tanidag bolno...
2013-08-26
baasaa:
zov sanaa bn
2013-08-25
хашэрдэнэ:
энэ нэг компаний захиралыг л хэрэг хийсэн гээд бичээд байгаа хүн үнэн юм бол цагдаад хэлээч. худлаа бол бүү бичээч
2013-08-25
хашэрдэнэ:
би өлсөж үхнэ. сэтгэлээрээ бол унахгүй шүү
2013-08-25
uranbaigal:
mash zov sanaa bna. mongolchuudaa oodrog baitsgaay, oron suutsiig huleeh heregtei saihan sanaag demjih heregtei bayrlalaa
2013-08-25
Demjij bnaa:
Tseegi
2013-08-24
qwertyui:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-24
TSAGAANAA:
TANIIG bI DEMJIJ BA. SHUNALAASAA SALJ CHAADVAL HUN BUHEN MASH TOM ZOVLONGOOS ANGIJIRHA SAIHAN EH ORONDOO SANAA AMAR AMIDARTSGAAYA
2013-08-24
ххххх:
зөв явбал зөөлөн замбуулин гэж...
2013-08-24
Gol sanaa:
Zuv sanaa bid uursduu l asuudal uusgej bgaa uujim uhaanaar handah heregtei
2013-08-24
okok:
Zuv sh dee hvn ooriinhoo bodol sanaag bichih erhtei.vnen lbichij dee.deer srtgegdel bichigch haha ch boon hahuuli avagch bhaa daa
2013-08-24
haha:
yugaa demiired bgan. zugeer tsunhee uureed d\emii teneed yavna biz. uhaan muutain bj nam mam ch geh shig
2013-08-24
Zov sanaa:
yag zov bygd zov saihan sanaa ene sanaa l mongolchuud bidend dutaad baigaa yum demjij baina demjij baina demjij baina.
2013-08-24