"Оюуны ундраа"-гийн хүсэлтээр Ш.Батхүүд хоёр тэрбум төгрөг шилжүүлээгүй гэв
2013-08-26

Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч байсан Армен Ведикерийн өмгөөлөгч Р.Батрагчаа өнөөдөр мэдээлэл хийх байсан. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас хийсэнгүй. Харин түүний оронд “Багануурын дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Жаргалсайхан, тус компанийн Санхүү борлуулалтын хэлтсийн дарга Ц.Энхцэцэг нар мэдээлэл хийлээ.

Тэд өнгөрсөн долдугаар сарын 22-нд өдөр тутмын сонинд Эрчим хүчний зохицуулах газрын дарга, “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяр, “Жаст” группын Ерөнхийлөгч Ш.Батхүүтэй үгсэн хуйвалдаж,  “Багануурын дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаниас тодорхой хэмжээний хөрөнгийг “Хадгаламж” банкийг худалдаж авахаар шилжүүлүүлсэн гэх утгатай “Хадгаламж банкийг авахаар наймаалцсан гэв үү” гэсэн гарчигтай нийтлэгдсэн нь ташаа мэдээлэл гэдгийг сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Хэвлэлийн хурлын үеэр “Багануурын дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Жаргалсайхан “Манай компанийг С.Отгонбаяр, Ш.Батхүү нартай холбосон нь ор үндэслэлгүй мэдээлэл юм. Эрчим хүчний үйлдвэрүүд эдийн засаг санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг. “Багануурын дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компани одоогийн байдлаар 4 тэрбум 800 сая төгрөгийн өртэй байна. Тиймээс нэг дор 20-30 сая төгрөг шилжүүлэх боломж байдаг. Түүнээс биш 2-3 тэрбум төгрөг шилжүүлэх бололцоо байхгүй. Хэвлэлд гарсан асуудлын дагуу зарим хэвлэл мэдээллийг компанийн нэр төрд халдсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагад өгөхөөр боллоо. Бид С.Отгонбаяр, Ш.Батхүү гэдэг хүмүүстэй ямар нэг бизнесийн гэрээ байгуулаагүй. Та бүхэнтэй адилхан хэвлэл мэдээллээр тэдгээр хүмүүсийн талаар олж уншдаг” хэмээн хэлэв.

Харин тус компанийн Санхүү борлуулалтын хэлтсийн дарга Ц.Энхцэцэг “Долдугаар сарын 22-нд сонинд гарсан мэдээллийг найм хоногийн дараа буюу долдугаар сарын 30-нд над руу нэг хүн утасдаад “Би Төрийн хянан шалгахаас ярьж байна. Танайх Жаст групп рүү мөнгө шилжүүлсэн үү” гэж асуусан. Би түүний хариуд “Үгүй. Наадах чинь буруу мэдээлэл байна” гэж хариулсан. Гэтэл над руу Төрийн хянан шалгах гэж ярьсан хүн “Тээвэр хөгжлийн банк”-ны ТУЗ-ийн дарга гэх Д.Энхтайван болох нь сүүлд илэрсэн. Тэгэхээр уг мэдээллийг “Тээвэр хөгжлийн банк”-ны ТУЗ-ийн дарга Д.Энхтайван “сонин”-д тавьсан нь ойлгомжтой. Тиймээс би “Тээвэр хөгжлийн банк”-ны ТУЗ-ийн дарга Д.Энхтайванг шүүхэд өгсөн” хэмээн мэдээллээ.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
hulgaijuud handaggui:
otgonbayr haanj ywsan balagtai bh ym urd n balagtai humuusiig yagaad teriin tom suudalt suulgaad bgaa ym elbegee naad terjin hen ih idej hor nairuuldag n dahij garaad bdag no-toi ter boljee halj hayj terees hol shorond n hiigeejee buzaruudiig hezee bhdaa otgonbayr erchim hutc meddeg boljoow menge ugaalt dandaa ywagdaj bn shuu dee buzar uud
2013-08-26