Элчин сайд нар Улаанбаатарт ажиллаж байна
2011-11-23

Монгол Улсын Гадаад харилцааны яам Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамтай хамтран Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын гуравдугаар уулзалтыг 2011 оны 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Энэ удаагийн уулзалтад Европын Холбоо болон түүний 22 улсын гишүүн орнуудын төлөөлөл болох Элчин сайд, Дипломат төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, Элчин зөвлөх, Зөвлөх зэрэг төлөөлөгчид айлчилж байна.

ЕХ-ны Элчин сайд нарыг Гадаад харилцааны дэд сайд Б.Болор 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзаж, Монгол Улс, ЕХ-ны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал, мэдээлэл солилцлоо.

ЕХ-ны төлөөлөгчид мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Их Хурлын Дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нарт тус бүр бараалхана гэж Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Sharp tihnknig! Thanks for the answer.
2011-12-30
Abtomashinaa unaad yawahaar zeel olgono Bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas\ 95099300 95909200
2011-11-23