Чанаргүй зээл 0.2 хувиар өсчээ
2013-08-27

Монголбанкны 7 дугаар сарын сүүлийн мэдээгээр нийт зээлийн өрийн үлдэгдлийн 93.3 хувийг хэвийн зээл эзэлж байгаа аж. Харин 1.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 5 хувийг чанаргүй зээл эзэлжээ. Чанаргүй зээлийн хувьд нийт зээлд эзэлж байгаа хувь нь жилийн өмнөхөөс 0.2 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Хадгаламжийн байгууллагуудаас олгосон зээл өнгөрсөн сард 6 дугаар сарынхаас 5.9 хувь буюу 509.9 тэрбум төгрөгөөр өсчээ. Мөн жилийн өмнөхөөс 41.8 хувь буюу 2689.2 тэрбум төгрөгөөр өсчээ. 7дугаар сарын байдлаар хадгаламжийн байгууллагаас олгосон зээлийн хэмжээ 9117.7 тэрбум төгрөгт хүрчээ. Арилжааны банкуудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 1 нэгж хувиар буурч жилийн 17.3 хувь, гадаад валютынх өнгөрсөн оны мөн үеэс 0.1 нэгж хувиар буурч жилийн 12.8 хувь болжээ.

6

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
dayar:
Cnanrgvi zeel gargaj baiga ediin zasagcn nariig uursduus garguul. Naad bankni salbariin zahiral ediin zasagcn cnin uursdiin tanil oir dotnii hvmvvstei huuramcn material bvrdvvlj bgad ih hemjeenii zeel gargaad huvaaj iddeg yum shde. Ter ni dara ni naidvargvi zeel boldog yum shde.
2013-08-28