Дэглэгчдэд дэг хэрэгтэй юу
2013-08-27

Цэргүүдтэйгээ зүй бус харьцах явдал маш их байгаа талаар 1988 онд Дэглэгчдэд дэг хэрэгтэй нийтлэл гарч нийгмийг донсолгож байсан. Энэ нь тухайн хаалттай нийгмийн үед далд байсан армийн дотор байх ёс мэт болсон хүчирхийллийг ил гарган баримт түшин бичсэн анхны шахуу ил тод нийтлэл байлаа. Тухайн үеийн МАХН-ын төв хэвлэл “Үнэн” сонинд Даваасамбуу хэмээх сэтгүүлчийн энэхүү нийтлэлд армид бугшиж байсан зөрчил дутагдал, офицер ахлагч нь цэргээ, хуучин нь шинэ цэргээ зодож дэглэдэг тухай бичсэн хэрэг.

.

Үүний дараагаар шүүмжлэл сонсч үзээгүй манай яамны сайд, дарга нар сандралдаж алдаа дутагдлаа арилгах гэж олон ажлыг зохион байгуулсан байдаг.  Тэр үед хавтгайдаа байсан зодуур дэг нь мэдээж тийм амархан алга болчихоогүй, ямартай ч зодуурын эсрэг үг хэлж, хууль шүүхэд хандаж болно гэдэг ойлголт бий болгосон гавьяатай.

Ингээд ардчилал бий болж арми үндсэндээ хаягдсан гэхэд болно. Жилээс жилд албанд татагдах цэргийн тоо буурсаар байлаа. Залуус эр хүн болжээ гэж хэлүүлэхийн тулд заавал армид явж зодуур үзэж байх шаардлагагүй болов. Эр хүн яахав, 3 жил сайхан албаа хаагаад нэр төртэй хүрээд ирэхгүй юу гэж байсан бол дараа нь яахав хоол унд хувцас хунарыг нь дийлэхгүй бол цэрэгт явуулчихгүй юу ганц жил ч гэсэн хоол байртай байг гэх болсон.

.

Энэ нь хэн ямар нөхцлөл байдлаас хамааран цэрэгт татагдан тангараг өргөн эр цэрэг болдог болсныг харуулж байгаа хэрэг. Дээхнэ үед нэг цэргийн байранд хэсэг шинэ цэргүүд нь зодуур дэгийн эсрэг үг дуугарчээ. Жа буюу бага дарга нь хариуд нь тэдэнд хоёр сонголт байгааг хэлж.

Нэгд, дүрмээр явах нь урагшаа нэг алх. Хоёрт, зодуураа даагаад зохицоод явах нь  байрандаа үлд гээд “Алхаад марш” команд өгчээ. Нийт 20-оод цэрэг байснаас тав нь л урагшаа алхаж. Өөрөөр хэлбэл, дүрмээр явах сонголтыг хийсэн байна. Жа нь “За ойлгомжтой, энэ 5 байлдагч өнөөдрөөс эхэлж дүрмээр амьдарна. Бусад нь ойлгомжтой. Дүрмийн тав үлдээд бусад нь тарж амар” гэжээ.

.

Ингээд нөгөө таван цэргийн  дүрмийн амьдрал эхэлж.

“За одоо жагсаалын тухай дүрмээс эхэлье. Жагсаал гэж юуг хэлэх вэ, би нэг уншиж өгье, та нар сонсоод дараа нь яг хариулна шүү” гээд л дүрмийн ном барьсан Жа тэдний шинэ амьдралыг нь эхлүүлж  дээ. Маргааш өглөө нь бослогын цагт босоод нөгөө тав дахиад л номхон зогсч байна. “За цэрэг хүн ахлах тушаалтны өмнө яаж харьцах ёстой билээ байлдагч Х хариул” гэх мэтээр өнөөх дүрмийн хичээл сургуулилт үргэлжилсээр. Зодуураар явья гэсэн хэд байр казармаа цэвэрлэн өөр зуур оногдсон ажлаа хийцгээн тааваараа шахуу. Үе үе тэгж ёсолдог юм уу, ингэж хийдэг юм уу гэх зэргээр зандруулж ганц элэгдүүлж, нэг шанаа аваад шууд дараагийн ажлаа үргэлжүүлнэ.

.

Харин дүрмийн хэд бол өөр дэгээр явж байлаа. Тэднийг хэн ч цохиж шанаадхаа болив. Гэхдээ дүрмийн нэг л алдаа гаргахад бүх үйлдлээ дахин, нөгөөх дүрмийн өгүүлбэрийг алдаагүй хэлж цээжилтлээ номхон зогсон жагсаалын бэлтгэл хийсээр амрах сэхээгүй. Амарч чадахгүй байгаа нь өөрсдөөс нь болоод байгаа хэрэг. Өнөөх дүрмээ цээжлээд ягштал биелүүлж чадахгүй байгаа болохоор хичээллэсээр сургуулилсаар. Зэвсэгтэй харьцах, рапорт өгөх гээд алхам бүрт л хэлцийн, гүйцэтгэлийн гээд дүрмийн алдаа гарна. Тэр бүр өнөөхөө номноос цээжлэн шон шиг хэдэн цагаар зогсч, эхнээс нь давтан хийнэ.

Энэ мэт 3 хоног өнгөрсний дараа өнөөх тав сайн дураараа гуйж байж хааяа нэг болохгүй зүйл хийснийхээ төлөө шанаа аваад зохицоод явж байх зодуурын сонголт руу шилжин оржээ.

.

Энэ бол тухайн нийгмийн үед армийг зодуур диктатураар барихаас өөрөөр дүрмийн зохицуулалтаар нь авч явах бараг боломжгүй хэмжээнд байсныг харуулсан жишээ гэж болно.

Арми гэдэг олон аавын хүүгийн бөөнөөр цуглан анд нөхөд болж хатуу бэрхийг даван туулж хэрсүүждэг алба гэдэг. Цэргүүдийн хувьд эцэг шиг нь санагддаг болсон Батлан хамгаалахын сайдынх нь баталсан цэргийн албан хаагчийн дүрмээр олон аавын, олон ааш аягтай хөвгүүдийг нэг мөр авч явна гэдэг өдөр тутмын үйл ажиллагааг нь хөтлөн явуулдаг дарга ахлагч нарт тийм амар ажил биш. Тодорхой хэм хэмжээ, эрх болоод үйлдлээ хязгаарлуулсан нөхцөлд олон эрчүүдээс ямар ч авир гарч болно. Үүргээ биелүүлэхээс зайлсхийнэ, өөр хоорондоо нэгийгээ дарамтлах гэнэ, гэр орноо, хайртай охиноо саналаа, хатлаа гээд оргоно юу эс болохов гэдэг л тохионо.

.

Энэ бүх зөрчилд нь оноох сахилгын шийтгэл арга хэмжээнүүд өнөөх дүрмэнд тодорхой байгаа. Үүнийгээ офицер ахлагч нар хэрэглэж л байгаа. Гэхдээ үүнээс нь айгаад номоороо мөрөөрөө яваад байх цэрэг тийм их биш. Тэгэхээр заримдаа шууд үйлчилдгээр нь нөгөө тохиролцооны шанааг ч өгч л байгаа. Цэцэрлэг биш арми болохоор ингэж нялцаахгүй шүү гэнэ. Энэ зодуурын гэх, эр хүн шиг байх тохиролцоогоо хэтрүүлснээс болоод нэг нь анги байрлалаа орхин оргон зайлж эс бөгөөс галт зэвсэг барин даргынхаа аминд хүрсэн тохиолдол, хар үйл явдлууд олон бий.

Армид соёлтойгоор, харьцааны зөрчил гэж нэрлэн авч үздэг цэрэг хүнд тавигдах шаардлага, түүнийг эс биелүүлэх хэгжүүрхэл хоёрын зөрчилд хамгийн эхлээд буруутан болдог нь цэрэг хариуцсан офицер, ахлагч нар ба шууд харьцаж буй дарга нар.

Саяхан нэг офицер цэрэгтээ зүү залгиулсан талаар шуугиан гарлаа. Үхээч гэсээр дараалан 4 зүү залгиулсан гэнэ. Одоогоор яг залгиулсан, түүнийг нь тэр тэр нар харж байсан нь тогтоогдсон гэх буюу өнөө харгислагч офицерийн буруутайг нотолсон албан мэдэгдэл харагдахгүй байна. Тийм болохоор одоо болтол чимээгүй байгаа даргыг нь харгислагч тамлагч гэж дайрах нь дэмий туйлшрал болох биз. Нөгөө талаасаа ямар нэг дарамтаас болоод цэрэг өөрөө залгиагүй гэдгийг бас тогтоох ёстой байх.

.

Цэрэгт янз бүрийн л амьдрал ахуй нийгмийн давхаргаас ирсэн харилцан адилгүй боловсрол мэдлэг, ухаан цараатай залуус татагдан ирдэг. Армийн цэрэг бүрт нэг мөр үйлчлэх дүрэм журам хэм хэмжээ, бэрхшээл саадыг өөр өөрийхөөрөө ойлгож хүлээж авах ба үзүүлэх хариу үйлдэл нь ч өөр байх нь дамжиггүй.

.

Нэг хэсэг нь цэрэг л юм чинь байх ёстой дэг журам гэж үзнэ. Зарим нь байж боломгүй доромжлол гэнэ, зарим нь хэзээ ч эндээс явахгүй үхэх юм байна гэж сэтгэлээр унана. Яаж хүлээж авч сэтгэж байна түүнтэйгээ яг адил хариу авир ааш үйлдэл гаргана.

Зарим нь оргоно. Зарим нь өөрийгөө гэмтээх, эрүүл мэндийн хувьд алба хаах боломжгүй байдалд орохын төлөө янз бүрийн л юм хийнэ. Зүү залгих бол их эртнээс ам дамжин яригдсан албанаас зайлсхийгч, амиа хоохойлогчдийн хамгийн түрүүнд хэрэглэхэд бэлэн байдаг арга. Цэргийн албан хаагчийн хувьд зүү утас бол малгайд нь бэлэн байж л байдаг гарын доорх эд.

.

Зүү албадан залгиулах бол ноцтой гэмт хэрэг. Бас зүү залгих ч гэмт хэрэг гэдгийг цэргийн албан хаагчид бас ойлгож байх ёстой.

Одоо эмнэлэгт шаналж байгаа байлдагчийн хувьд ийм тийм гэж хэлэх зүйл алга. Хэвлэлд тавьж мэдээлснээр дарга нь дарамталж хүчээр зүү залгиулсан гэж байгаа. Энэ хэрэг шалгагдаж тогтоогдох биз. Харин ардаа олон асуулт анхаарлыг үлдээж байгаа юм.

Алба хаах хугацаа багассанаар цэргийг хатуу чанга барьж, эмх цэгцтэй байлгадаг байсан оны ялгаа гэж бараг алга болсон. Энэ хэрээр олон аавын хөвгүүдийг цэрэг гэдэг нэг л төлөвшилд нэг жил барих үүрэг хүлээсэн дарга офицерүүдийн  хариуцлага, ажил үүргийнхээ явцад хүлээх эрсдэл нь ихсэж байгаа юм.

.

Ер нь бол одоо цагт дүрмээрээ л явах ёстой. Гэхдээ дүрмээ эргэн харах ёстой. Шаардлага тавьж байгаад хэтрүүлсэн даргыгаа жоохон давсалж нэг матаад 10 жил шоронд хийж чадна гэдгээ сайн мэдэж байгаа гар утас барьж мессеж бичиж эрхлэх одоогийн цэргийг цэрэг шиг байлгахын тулд зөрүүлээд барих далайлгах юм дүрмэнд нь хэр байна.

Чангахан дуугарахад нь зандарсан гээд эцэг эхдээ мессеж савж байгаа цэргийг цэрэг шиг байлгах гэдэг хэцүү болсон талаар халуун амьдрал дунд ажилладаг офицерүүд ярьж байгаа. Аавын хүүг алаг үзэхгүй армийн амьдралаар амьдруулж, хэрэгтэй цагт буу атгаад дайсныхаа цээж рүү зөв шагайж сургах нэг жилийн төлөө хэн насаараа шоронд суухыг хүсэхэв. Миний хүүхдүүд гэсхийж байгаад бушуухан халаад явуулья гэх нь зөв болох юм.

.

Одоо цэрэгт байгаа залуусын зовлоготой биш тархитай нь сайн ажиллаж, хичээл сургуулилтаар шахаж завгүй байлган биеийн болоод сэтгэлийн хаттай болгоход түлхүү анхаарах болсныг дээр доор офицер дарга нар, хаана хаанаа ойлгодог болсон байгаа гэж найдья.

20-оод жилийн өмнө дэндүү том “моторгүй” л бол заавал цэрэгт явдаг байлаа. Энэ талаасаа дээд боловсролтой нэгэн, оюутан, малчин тариачин гээд нийгмийн бүхий   давхарга цэрэгт татагдан очиж, энэ хэрээрээ бие биенээсээ суралцан төлөвшдөг байлаа. Одоо бол үнэндээ сургууль соёлд багтаж чадаагүй малчдын, нэг бол амьжиргаа тааруу юм уу, хүүхдэд тавих анхаарал сулхан айлын хүүхдүүд голдуу цэрэг армид “боловсрол” эзэмшихээр ирж буй.

Энэ хэрээрээ одоо цагийн цэргүүдтэй ажиллах бүр төвөгтэй нарийн болж байгаа. Офицер ахлагч нараас харьцааны нарийн мэдрэмж, дүрмийн хатуу шаардлага нэхэгдэж байгаа юм.

.

Дайсан ирж, танкаар галлаж байхад гал сөрж зогсдоггүй юмаа гэхэд, жирийн амьдралд гараад хүний үг дааж, хамт олны дунд биеэ зөв аваад явчихдаг болгоход л армийн нэг жилийн том гавьяа юм. Энийгээ ч армийнхан хийж л байна. Харин цэргийг цэрэг шиг байлгадаг байсан тэр хатуу диктатур дэг, зодуурыг халж цэрэг байлдагчдын гэм зэмийн зөрчилд оногдох сахилга хариуцлагын хэм хэмжээг нэмэгдүүлсэн дүрмийн өөрчлөлт хийгдсэн үү дээ.

Дэглэгчдэд дэг хэрэгтэй, харин дэггүй байлдагч нарт яаж хандах уу...

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
otgon stesteg:
084tvmen dembrel yaragchin ym bishv
2014-09-30
gerel:
ene chini jinhene niitlel bn. setguulch hun gj iim bdg yum medeenii huuhduudee. uneheer saihan bichjee bayarlalaa unshaad bmaar niitlel olniig bichij ogoorei
2013-08-29
bayaraa:
oin mod urttai boginotoi olon xun saintai muutai jaaxan archaa muutai goojuuruud l ingej archaagaa alddag yum daa
2013-08-28
084t:
odo ugaasaa 084t damba gej nuhur zahiragch hiideg heden mal tsergude udirdaj chadku nuguuduul n end tend heseed yu ch hiideggui ar geree daramtalsan setgetsin gajigtai garuud bdag yum bile.shuhrin buultin surgalt yavuulj bga geed neg uda ochij uulzsan chin unen olon tsergud bsan uhsnii chin tagnuulin angi be,.baasaa archij chadahgui archaagu haltar garuud bna le.tegeed olontood utsa ogchih oroi hurgej ogii geed bgaam da,chaavaas ajil hiij baij ichmeer.ter neg haltar tsereg bol neg tsergiig bur utsaar daramtalj bhiig bi sonsson.yostoi heleh uggui malnuudiig ulsin munguur tejeehee boliul taarna,.er n 084r angi gej yund heregtei yuum bi lav duulaachguin bna.zugeer l tatavarin heden tugrugiig mine nusgai batsaanuud ideed duuslaa.ulsaas huvtsas omsood mungiig n ideed tegeed bas altsaganaanaa,nogoon huvtsastaigaa oligtoi ch shuhreer buuj chadkui LALRUUD
2013-08-28
743572:
1 shantarsan nuhur zuu zalgisan gej zolitood bid homorgond ni tasag salaagaaraa huurhun shogluulj bsn ue sanagdav
2013-08-28
Dork:
Alibaa bvhend hul tolgoi alga boljee sandal suudlin tuluu vumaas ch butsahgvi ulairsam batlan hamgaalah gazig vah be ter tsergiin ami nasnaas ilvv ajil Alban tushaala bodood bga ni hachin bna Mergejlin udirdlagtai bsan bol arai deer bj boloh Vm. Baterdene ee mungu huuhuu bolij ajildaa jaahan anhaar da
2013-08-28
П.БАЯРХҮҮ:
БОЛЬЁ ОО
2013-08-28
Зочин:
Цэргийн албыг 2 жил болгоод хүн бүр хаадаг байх нь зөв.Зам барилгад ажиллуулж бүтээн байгуулалтанд оролцуулая.
2013-08-28
zochin:
zuv bichjee. nytsmal tserguud armiig gutaadag
2013-08-28
мандал:
цэргийн албыг 1,3-н жил гэж ялгах шаардлаггүй. алба бол алба шүү дээ. харин тэр дэг дэглэлт гэдгийг ор мөргүй арилгах хэрэгтэй. Олон аавын хүүхдүүд алагтай цоогтой, тэр болгонтой нялцагнаж харьцах хэрэгтэй гэж үү. Цэргийн алба гэдэг ДҮРЭМ-ээр л зохицуулагддаг юм шүү дээ.
2013-08-28
hulguu.:
gantshan jiliin alba haaj chadahgvi muu nusan taglaanuud tsereg gedeg iim archaagvi nohduudad zohihgvi.tseregt deg baih heregtei.yur ni zalgi gej zandarch baij zvv zalgiulah tiim uhamsar doroi hvn zewsegt hvchind baihgvi ene ergvv shantarsandaa l iim zvil hiisen.. . . . . . anhaaruulj helhed iim archaagvi nohod baiwal tseregt bvv yaw busdad gai bolno tsergiin digtatur hezee ch arilahgvi . . . . . . . . . hediigeer gants jil ch gesen tsergiin alba saihan shvv zaluusaa.
2013-08-28
Эх хүн:
Дээр бичсэн хилийн цэргийн офицерийн бичсэнийг унш л даа.Тэр дэг мэг эсэн бусын юм байхгүй байж болдог гэж бичээд байгаа юм биш үү?Хүнээр хайрлуулж сураагүй үзээгүй хайр хүндлэл гэж юу байдгийг мэддэггүй хүмүүс л хүнийг хүн биш гэж үзэж адгуус мэт авирладаг байх.Ингэж төрийн албыг төмөр болгож болохгүй шүү дээ.Би хүүтэй хүн.Хүүгээ ямар ч байсан хүнийг ингэж мал адгууснаас дор үздэг газар луу явуулахгүй.Эрүүл саруул эрхтэн бүтэн хүүгээ явуулаад тахир дутуу хүний хагас болгож хүлээж авсан эхчүүд олон л харагддаг.Аймаар юм шүү.ХАРАМСМААР.
2013-08-28
zochin:
er ni er tsergiin alba xaana gedeg er xvnii ner xvnd teswer xatuujil. aisan xvmvvs l xogiin yum bichij bga. odoo armi bol oor bolson gedgiig telewiz radio sonin xewlel medeelleer dvvren bichsen bgag bas svxbaatariin talbaid bol baigaa zviliig xaraxgvi bnuu. eregtei xvn tseregt irj er xvn boldog. shanaa ogdoggvio gazar gej bnuu odoo. engiin gazar ch gesen shanaa bdag shvv dee. 10 jild ch ter bga. tegeed ch odoo deglelt bish uxamsar yos surtaxuunii alba exelsen. bi tsergiin alba xaasan. shanaa awch bsan. gexdee ter shanaag awsanaaraa asar ix zviliig uxaarch medsen.amdrald minii xoliig olj ogson bayarllaa darga zaxuaragch naraa minii dvv nariig sain xvmvvjvvlj ogoorei. amjilt xvsie.
2013-08-28
dadadsfffd:
Neghen jil ch gesen hamaa alga oo, odoogiin ene er hunii shinjgui oodgui muusain patsaanuudiig bugdiig n hooj tseregt yavuulan amidral uzuulj er hun bolgoh heregtei shuu.
2013-08-28
marine:
ЦОлоороо далайлгаж жирийн цэргийг зодно гэдэг бол эрүүгийн гэмт хэрэг юм. АНУ-ын армид том цолтон нь бага цолтондоо шанаа өгч байхыг харсан уу та нар? Тэд нарын дэг бол шал ондоо, биеийн хүчний болон сэтгэлзүйн асар өндөр бэлтгэл хийлгэдэг. Түүнийг хийж чадахгүй шантарч байвал уучлаарай та өөрийн хүсэлтээр халагдана уу л гэдэг. Түүнээс биш зодож цохиод зүү залгиулаад бдаггүй.
2013-08-28
084-ийн захирагч:
Манай мэргэжлийн гэгдэх армийн шилдэг хэмээх 084 дүгээр ангид БХЯ,ЗХЖШ-ын дарга нарын хүү дүү хамаатнууд хурган даргын алба хашдаг.Шүхрийн буултыг амралт зугаа цэнгэл / бас нэмэгдэл мөнгөтэй / мэтээр ойлгож таслахгүй ирдэг атлаа өьлийн хүйтэн зуны халуунд 50-60 км явган алхдаг бүлгийн дадлагаас айж халширч зугтацгаадаг.Ангийнх нь штабын дарга Түмэндэмбэрэл гэж зах зээлд орж байсан 1990-ээд оны дундуур цэргийн эд хөрөнгөнөөс завших хулгайлах зорилгоор ар талын ангид орж суралцаж төгсөөд хангалт үйлчилгээний ангид цэргийн эд хөрөнгө завшсан.дараа нь ЗХЖШ-ын даргынхаа үүдний хоточ нохой/ нарийн бичиг/ хийж байгаад даргынхаа дэмээр гадаадад англи хэлний курс улмаар сургууль академид явж ирсэн.тэгээд хэлтэй гэдгээрээ гадаадад олон удаа доншуучлсан этгээд.ийм юмнуудаар удирдуулссан анги яаж өөдтэй байх юм.түгшүүр өгөхд тэднйи ангид хөдлөх ганц ч олигтой машин байхгүй.
2013-08-27
Zevsegt huchnii 084r angi yargachidtai:
tsergiinhen geheer l duraaraa bh yostoi yumuu.084r angiin salaan darga nar n tserguude daramtalj gaaz shurshdeg gesen,davartsan garuud,tegeed bas bugd belgiin zamiin ovchte gesen shde.darga nar n meddeg ch haatsailaad bdin bna le.ongiroo sagsuu nuhdud huuli tsaaz baidgig medruleh heregtei,udahgu tsuvralaar garganaa ene tuhai...
2013-08-27
kkkkkkkk:
BI HILIN TSEREGT JA-GAR AJILLJ BGAD TETGEVRTE GARSN. HILIN ZASTAVIN JA GDG TSERGVVDIN HAMGIN HAIRTAI DARGA BAS DOTNO HVN N BDG UM.HALUN ZALU NAS AMIDRALA HILD ONGORVVLJ BUI OF. AHLAGCH NARIG SANAAN ZORGOOR DOROMJILMOORGVI BN. TED CHN GOY TANSAG AMIDRAL.G VZEEGVI OORSDIGO BOLN GR BVL AMIDRALAA ZOLIOSLON BJ ALBA HAJ BGA GDG.G NEG BODOCH...
2013-08-27
Дарга нарт нь даруулга хэрэгтэй!:
Дэглэгч хэмээн гүтгэгдээд байгаа анги салбар отряд заставын эгэл жирийн офицер ахлагч нарт "дэг" бус тэтгэвэрт гарахад нь дулаан байр, эмнэлгийн үйлчилгээ, амьдралд хүрэлцэхүйц хангалттай цалин тэтгэвэр хэрэгтэй.Тэрнээс бус үхэх өвдөх 2-т нь эм авсыг нь орлохгүй одон медаль хэмээх паалантай хөсрий тэмдэг хэрэггүй.Харин БХЯ,ЗХЖШ,ХХЕГ-т насаараа бүгсэн бэртэгчин авлигачин бас архичин завхай генерал хурандаа нарт мөн тэдний сэхүүн зантай амьдрал мэдэхгүй хүүхдүүд болох арын хаалганы ахмад хошууч нарт төрийн хуулийн даруулга шудрага үнэний ёс хэрэгтэй.
2013-08-27
Эрх чөлөөнд дургүй хүн бий юу?:
Хүн гэдэг амьтан төрөлхийн эрх чөлөөт мэдрэмжтэй амьтан.Тэр дундаа эзгүй хээр талд дураараа дуулж бас "морь хардаг" монгол хүн бүр ч эрх чөлөөтэй.Аливаа улс үндэстэн өөрсдийнхөө хил хязгаараа мануулах, эдийн засагт гол орлого оруулдаг үйлдвэрлэл дэд бүтцийн байгууламжийг хамгаалах, нийгмийн хэв журмыг сахиулах, агаарын орон зайг хамгаалах , гаднын гэнэтийн халдлага, түрэмгийллээс хамгаалах зорилгоор хилийн ба дотоодын цэрэг,агаарын болон газрын цэргийг байгуулан үүрэг гүйцэтгүүлдэг.Үүрэг гүйцэтгэх орчин нь халуунд халааж хүйтэнд хөргөж дааруулж байдаг тул захын хэн нэгэн хүн очоод хүсээд хийдэг ажил биш.Тийм ч учраас цэргийн АЛБА гэж нэрлэн төрийн бүр ҮНДСЭН хуулиар иргэний үүрэг болгон хуульчлан баталгаажулсан байдаг.Хүний амьдарч буй орчин нөхцөл сайжрах хэрээр залхуурч бэрхшээлээс шантарч халширдаг.Тийм учраас цэргийн албанд хахуульд өгөх мөнгөгүй, хөөцөлдөөд чөлөөлөөөд өгөх танилгүй хүн л эсвэл үгээгүй ядуугийн эрхээр нэг жил ч болов үнэгүй хоол идье гэсэн туйлын ядуу хүмүүс л ирж байгаа.Ийм л хүмүүстэй ажиллаж байгаа эгэл жирийн офицер ахлагч нар хэзээ ч чи зүү залги гэж хэлэхгүй.Залгитал нь дарамтлахгүй.Харин үг дааж сураагүй, ажил хийж сураагүй арчаагүй юмнууд л цэргийн албанаас зайлсхийх гэж л зүү залгиад ял авахгүйн тулд хөөрхий нэг муу офицерийг гүтгэсэн байх аа.Харин тэр офицерын дээр сууга генерал хурандаа нар /бүх /бол төрийн нэр барьж төсвийн мөнгө идэж зориулалтын мөнгийг зугаа цэнгэлдээ зарцуулаад төвөөс ирсэн дарга нарт зулгаа бартал зулгуйдаж явдаг.Дээшэ дарга нарт сүү долоосон гөлөг мэт бөхөлздөг адгийн шааарнууд.
2013-08-27
203.194.114.88-д:
Энэ нөхрийн хэлсэнтэй санал нэг байна. Дарга цэрэг гэлтгүй чинь сэтгэлээсээ хүндэлж байвал ямар ч хүн чамайг эргээд чинь сэтгэлээсээ хүндэлж дүрэм журмыг сахиж биелүүлнэ. Хоосон толгойтой эр бяраа эхнэр хүүхэд өөрөөс дорд нөхөрт гаргадаг нөхдүүд ингэж хаа газрын нэрийг алдаг юм.
2013-08-27
Эртээ урьдын цагт биш:
1990 оноос өмнө ялгуусан Зөвлөлтийн улаан армийн нөмөр нөөлгөнд дайн тулаанд ялагдаж үзээгүй манай яруу алдарт Ардын / эгэл жирийн ард түмний хүүхэд ирдэг аргагүй л ардын арми даа/ армид "цэвэр ариун ёс суртхуунтай, элбэг баян оюун ухаантай, эрүүл чийрэг бие бялдартай,өв тэгш хүмүүжилтэй" залуус эх орныхоо дуудлагаар эр цэргийн албанд татагдан ирж "социалист ухамсрын" сахилгатай байж төлөвшин хүмүүжиж байсан гэнэ лээ.Дээд боловсролтой манай тэргүүний сэхээтнүүд эх орныхоо зайлшгүй шаардлагаар /дарга сайд хийдэг аав ээжийнхээ нөлөөгөөр/ цэргийн албанаас түр чөлөөлөгддөг/зайлсхийж / байж билээ."Социалист ухамсрын" сахилгатай манай армид "ах дүүгээ" халамжлан хүмүүжүүлэх / зодож гэмтээх дарамтлах/ их ажил өрнөсөн.Энхрий хайрт МАХН засаг арми дахь "Социалист ухамсрын" сахилгыг улам сайжруулах зорилгоор төрийн хууль цаазыг чандлан сахиулах БНМАУ-ын ерөнхий прокуроруудыг БХЯ-ны сайд / Ж.Авхиа/,Армийн улс төрийн газрын даргаар /Д.Ёндондүйчир,Ж.Балжинням / томилж ажиллуулсан боловч нэг л сайжирч өгөөгүй.
2013-08-27
офицер:
Би хилийн цэргийн офицер хүн.ХЦАХ-чид гар хүрэхгүйгээр хүмүүжүүлэх арга байдаг л юм даа. Тэднийг хүн шиг хүндлэх хэрэгтэй харин дүрмийг дүрэм шиг мөрдүүлэх шаардлагатай. Ингээд л болж байгаа юм даа. Эрсдэлгүй эрүүл саруул алба мандтугай
2013-08-27
харуусал:
хаа газрын бэлтгэл заставын дарга, орлогч, жагсаалын дарга нар улаан яргачингууд байдаг шүү дээ. үүнийг цэргийн алба хаасан нийт эрчүүдийн 98 хувь нь санал нэгтэйгээр дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.
2013-08-27
Хөлдүү гаруудад:
Нэмэж хэлэхэд эр хүн өөрийн гол эрхтэнээ өөрөө гэмтээсэн гэж битгий хэлээрэй дээ. Тэр залуу чиний дүү, хүү байсан бол би яах байсан болоо гэж нэг бодоод үзээрэй тэгвэл миний хэлэх гээд байгаа зүйлийн санааг ойлгоноо гэж
2013-08-27
Хөлдүү гаруудад:
Мэдээж тэр 80 оны үед явж байсан хөлдүү гарууд цэрэгт зодуур байх ёстой гэж ярьна л даа. Би цэрэгт яваагүй, мэдэхгүй юм ГЭХДЭЭ даргадаа зодуулаад давсагаа хагалсан залуугийн жишээ. Та муусайн хөлдүү гарын төрсөн дүү, хүү чинь цэрэгт очоод давсагаа хаглуулсан бол цэрэгт байгаа зодуурыг хэт өмөөрөөд байгаа хэдэн гарууд яах болоо бодуул тэр цолтой гарыг очоод зодно биз. Мэдээж шүүхээр яваад олигтой юм долоохгүй бол бүрч асуудал үүснэ биз. Юмны наана цаадахыг харж бичил дээ. Цэрэгт явсанаа гайхуулаад.
2013-08-27
HUDUUNII MANTUU:
Oficer teneg bish yu gej zuu zalgiuldag yum.Yamar uuriiguu shorond hiih gej baigaa bish.Harin deer uees tseregt huduunii,aav eejeesee uur hun harj baigaagui hugiin garuud olon dund orood dooshoo orood irheeree halshirch zuu zalgisaar irsen.Yag odoo hotod irtsgeegeed tanihgui humuus dund orhooroo namaig hen tanih yum gej mal shig aashildag ch tanidag bolhooroo amitan boltsgoodog shigee baihgui yu.Tsaraig ni harhad bugd oilgomjtoi.Huduunii huusun mantuu 4 sard 3 erguulj baihaasaa ichehgui l dee.Tegeed nyatsaad halagdah muruuruu halagdahgui bugd hun gutgej heregt oruulna.Zuu zalgiad uhehgui gedgee sain mednee umhii sanaatrai uhernuud.
2013-08-27
Зочин:
Жиннхэн гиннес.
2013-08-27
Зочин:
Олон аавын хөвгүүд ижил тэгш гараанаас эхлээд цог хиймортой нь шовойгоод гараад ирдэг л алба шүү дээ. Би ч бас 80 аад оны цэрэг.Аминдаа арчаагүй,муу санаатай ,хулгайч ,худалч,юу ч идсэн уусан турж үхчих гээд байдаг,дээр нь оргоно,дандаа гөлөлзөж явдаг одоонийхоор бол жинкэнэ тавьцан нинжаанууд л иймэрхүү арга хэргэлэж цэргээс халагдаж байсан юм шүү дээ
2013-08-27
qwerty:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-27
Zocnin:
Ene jiliin snine tsereg iim bolloo..sauhan hedhen sariin omno gacngaar hiij baigaad udarsnaasaa bolood untaj bsan tsereg hvv ugaart tsohulj vhsen..tsereg dargadaa zoduulj tahir dutuu bolson olon hvn bna.ene tsergiin darga nariin dotor ariin haalgaar orson reketvvd baidag um bisn vv
2013-08-27
Zocnin:
Gol n deg gej ug uayg heleed bn.zvv zalgiad vhii gej bodtol n uu...odoonii tsergvvdiig 1n zereg urs hiitel jagsah beltgeliig sain hiilgeh n zov.getel odoo tiim jagsaal surguuliltaasa ilvv daramtlaad baidag n vnen um bnlee.1jiliinhee 10sariig daramtand ongroono ja nar bas bus darga nertei hogiin tantanguud ih bii olon dotor oliggvi hognuud ih bdag um bilee.gadnaas ergelt ocnihoor 10tsaas avcnihaarai gene...ihenh tdergiin darga nar uduu guriacnid.tetgevert garah tsagaa hvleej..20iod sau togrog avahiin tuld tseret snurgadan um snig l bfsg..hoorhii ter veder hogsnrood vhne de kk
2013-08-27
hal tsereg:
olon erchuud tuglarsan gazar bol zaaval deg juram baij orshin togtnono shuu dee. deg baihgui bol armi baigaad yahav dee.
2013-08-27
mongol:
odoonii 1 jiliin tsergiig ymar tsereg gedeg um nusaa goojuulj eejdee erhelsen ohidiin saltaanaas uyatai amisgaanuud armyd iimerhuu eriin suguud hereggui gert n bailgaval taarna
2013-08-27
иргэн:
Тоймч Баярхүү аргагүй л цэргийн амьдралыг мэдэж бичсэн байна. Миний бие мөн л дэг ид гаарч байсан 80-аад онд хугацаат цэргийн алба хааж байлаа. Дээр дурдагдсан зүүний асуудалд офицерийг баримт нотолгоогүйгээр шууд буруутгах нь учир дутагдалтай юм л даа. Нотлогдож батлагдсан бол тэр дарга үнэхээр балмад этгээд гэж ярьж жигшиж болох юм. Эцэст нь хэлэхэд эр цэргийн алба гэдэг бол тухайн хүний цог золбоо, хийморь лундааг өргөж өгдөг алба юм шүү.
2013-08-27