Нийслэлд таксины гурван зогсоол ашиглалтад орлоо
2013-08-27

  Энэ онд  нийслэлд нийт 12 байршилд таксины зогсоол байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар Сентрпойнт /Голомт төв/, ТБД андууд /Хаан банкны урд/, Капитрон банк /103-ын уулзварын урд/ бэлэн болоод болжээ. Төв номын сангийн таксины зогсоол одоогийн байдлаар тэмдэг, тэмдэглэгээ хийгдээгүй байгаа аж. Мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт таксийн 5 зогсоолын байршлын саналыг хүргүүлэн Хот байгуулалт, Газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хуралд танилцуулжээ. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын А/189 тоот “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж гарч, газрын асуудал шийдсэн байна.   Өнөөдрийн байдлаар 5 таксины зогсоолд гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа аж. Үүнд,  Жаргалант  үйлчилгээний төв, Хасбаатарын гудамж, Сонгинохайрхан дүүргийн автовокзал, Энхтайвны өргөн чөлөө, Хар хорин зах, Намъянжугийн гудамжны хотын төврүү чиглэсэн хэсгүүдэд тус тус таксины зогсоол байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн 2014 онд 5 байршилд нэмж таксины зогсоол байгуулахаар зураг төсөв нь хийгдсэн бөгөөд эдгээр зогсоол байгуулах хөрөнгийг 2014 онд төсөвт тусгуулан ажлыг хийж гүйцэтгэх юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zochin:
Dyydlagiin taxi zarimdaa irdeggui 10 minut gecheed byr alga bolchikhdog dahiad asuukhaar oodoos tsutslagdsan gej haruy ogdog yalanguya 300000 -r duudsan taxi Mun taxi-nuud ikh bokhir zabaan baidag
2013-08-27