Сирид Иракийн схемээр цохилт өгнө
2013-08-29

Америк болон түүний хамсаатнууд Сирид Иракт өгсөн цохилтын схемийн дагуу ажиллаж байна гэж Оросын Гадаад хэргийн сайдын орлогч Геннадий Гатилов мэдэгджээ. НҮБ-ын хаалттай хуралдаан дээр АНУ Сирид өгөх цохилтыг яаравчлах талаар уриалсан байна.

.

Геннадий Гатилов “Болж байгаа явдалд дүн шинжилгээ хийхэд Иракийн схемтэй адилхан байна” гэжээ. Энэ нь үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэсэнд буруутгаж НҮБ-д төсөл оруулан дараагийн зайлшгүй арга хэмжээг авахуулахыг яаравчлах юм хэмээн тэрбээр тайлбарласан байна.

.

НҮБ-д суугаа Аюулгүйн зөвлөлийн хаалттай хуралдаан дээр тус байгууллагад суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Саманта Пауэр наймдугаар сарын 28-нд Сирид яаралтай арга хэмжээ авахыг уриалсан юм. Хуралдаанд ОХУ, Их Британи, Хятад, АНУ, Францын төлөөлөгч оролцжээ.

Өмнө нь Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейг "Барууны орнууд урьдчилсан байдлаар НҮБ-ын АЗ-өөс хориг гарсан ч цохилт өгнө" хэмээн мэдэгдээд байв.

.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Сирийн хямралыг цэргийн хүчээр биш, дипломат арга замаар шийдвэрлэх боломж олгохыг уриаллаа. Сирид ажиллаж буй НҮБ-ын шинжээчдийн багийн дүгнэлт Аюулгүйн зөвлөлөөр Сирийн асуудлыг шийдвэрлэх албан ёсны үндэслэл болох юм. Шинжээчдийн баг өнгөрөгч даваа гарагт химийн зэвсэг хэрэглэж олон хүний амийг хөнөөсөн гэж сэжиглэж буй газарт үзлэг хийсэн ч мягмар гарагт түр зогсоосон байна. Учир нь НҮБ-ын шинжээчдийн багийн цуваа руу буудаж халдлага болсон юм. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа дуусах хүртэл асуудалд тун нухацтай хандах ёстой. Манай шинжээчид аюултай нөхцөл байдалд ажиллаж байна. Мөрдлөгийн ажил дөрөв хоногийн хугацаанд үргэлжилнэ. Мөрдлөгийн үр дүнг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд танилцуулах болно” гэсэн юм.

.

Оросын хэвлэлээр зарим эх сурвалж америкчууд тэдний холбоотнууд Сирид пүрэв гаригт цохилт өгөхөөр бэлтгэсэн хэмээн мэдээлж байна.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
Арабийн ард түмнийг хэдэн 10 жилээр дарангуйлж байгаа эд нарыг яасан ч яадаг юм вэ!!!! Лаларын комунистуудыг Америкчууд цэвэрлээд л өгсөн. Муудсан юм л байхгуй байна даг!!!! Нэг л их Амеркийн эсрэг үзэлтэнгүүд !!!!! СОЛИОТОЙ ӨТ ХОРХОЙНУУД!!!!!!!!!!!!!!
2013-08-30
00-n nogoon teg Od-d:
"Syria-d Irakiin schemeer tsohilt ogoh gej baina gev" - 10 Jiliin chin bagsh Badamsamjid
2013-08-30
Mongol:
Heden arvan myangan hunii ami nas hohircheed baihad zugeer suusaar baih uu? Tanai site Orosiin medeenii site uu? Dandaa Amerikchuudiin esreg utgatai, gutgeleg niitleh yum. Amerik delhiin tsoriin gants Super Power bolhoor delhiin enh taivan ayulgui baidliin omno hariutslaga huleedeg yum tenegee, orosuud,hujaa nar bol chadahgui
2013-08-29
аллах:
Америкийн түрэмгийлэгчдийн эсрэг лалын шашинтнууд жихад зарлаж байна. америкуудад үхэл
2013-08-29
herev tiim bol...:
AMERIKIIG TSUMIIN BUMBUGUUR BUMBUDUHUD CH YALGAAGUI NUB-IIN AZ-IIN ZUVSHUURUL SHAARDLAGAGUI L BH YOSTOI.
2013-08-29
Зочин:
АНУ ОДОО БОЛЬЧИХООЧ. ТЭНД ЧИНЬ ОЛОН САЯ ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭНГИЙН НОМХОН АРД ТҮМЭН БАЙГАА ШҮҮ ДЭЭ.
2013-08-29
ганаа:
хаана газрын тос нефт байна тэр орны сөрөг хүчнийг далдуур хатган эцсийн мөчид иргэний дайныг бий болгодог арга бол ардчиллыг дээдэгч гэх америкийн арга зам. энэ арга за нь эцэстээ тэр газрын нефтийг нь өөрийн эзэмшилд оруулахад л байгаа юм. гэхдээ үүний цаана англи франц герман зэрэг орнццд алгаа үрэн америкийн шийдвэрийг сэм горилж дэмжиж байдаг. энэ бол дэлхийн бодит түүх.
2013-08-29
hhgffdd:
dain hiij zevsgee borluulj daraa n neftiig n sordog argaa heregleh n dee.
2013-08-29
бас дайн:
амерк угаасаа л ингэдэг ш дэ харин монголын төлөө ганц хөлөг дөхүүлэх болов уу гонж ш дэ
2013-08-29