Газрын зөвшөөрөл авахад дүүргийн Засаг даргын санал нөлөөлнө
2013-08-29

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас СХД-ийн 21 дүгээр хороо давааны өртөө орчмын 10 га газрыг “Монгол наадам цогцолбор” байгуулах ажлын хүрээнд аж ахуйн зориулалтаар ашиглах хүсэлт тавьсан байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар түүнийг судалж үзэн тус 10 га газрыг аж ахуйн агуулах, авто зогсоол, харуулын байр гэх зориулалтаар ашиглаж болох таван жилийн хугацаатай зөвшөөрөл олгохоор болжээ. Ямар ч тохиолдолд нийслэлд газар олгохдоо хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хамрагдсан хот байгуулалтын болон газрын төлөвлөлт хийгдсэн газрыг олгох ёстой байна. Мөн тухайн дүүргийн Засаг даргын саналыг заавал авах ёстой бөгөөд Засаг дарга нь газрын зөвшөөрөл олгохгүй байх эрхтэй байдаг аж. Иймээс дээрх газар эзэмших зөвшөөрөл нь СХД-ийн Засаг дарга М.Чинболдын саналаас хамааран шийдэгдэх юм.

Б.Будхүү

Shuud.mn
Сонин хачин
санал:
газрын зөвшөөрлийг ажлаа сайн мэдэхгүй дүүргийн Засаг даргаас биш тухайн хорооны Засаг даргаас авах нь илүү ш дээ.дүрэм журмаа ингэж өөрчлөөрэй.
2013-08-30
zochin:
ene uuriiguu tegej bihuuleed baigaa hereg uu?
2013-08-29