Засгийн газрын бондыг 2.5 тэрбум төгрөгөөр арилжлаа
2011-11-23

Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр 30 ХК-ийн 114.0 сая төгрөгийн үнийн дүн бүхий 52.2 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 17 ХК-ийн 48.0 мянган ширхэг хувьцааг 112.3 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 13 ХК-ийн 4.2 мянган ширхэг хувьцааг 1.6 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Засгийн газрын бондын арилжаагаар “Ноос ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэл”-ийг дэмжих зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх зорилгоор гаргасан нийт 25.0 мянган ширхэг бондыг 2.5 тэрбум төгрөгөөр арилжлаа. Компанийн бондын арилжаагаар “Жаст агро” компанийн нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй нийт 2.1 мянган ширхэг бондыг 20.8 сая төгрөгөөр арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 152 хэлцэл хийгдсэн байна. Нийт 30 үнэт цаас арилжигдсанаас 12 үнэт цаасны ханш өсч, 13 үнэт цаасны ханш буурч, 5 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 21444.89 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 51.07 нэгжээр буюу 0.24% буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 238.9 тэрбум төгрөг болсон байна.  
Shuud.mn
Сонин хачин
huvitsaatai boloh yumsan
2011-11-23