Архангай, Увс аймагт гурван хүн боомоор өвчилжээ
2013-09-02

  Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг “Шар толгой” гэдэг газар нутагладаг малчин Д /47 настай, эрэгтэй/, мөн тус аймгийн Өгийннуур сумын Өгий багийн иргэн Б /31 настай, эрэгтэй/ нар боом өвчнөөр өвчилжээ.   Түүнчлэн Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн иргэн Ц /62 настай, эрэгтэй/ боом өвчнөөр мөн  өвчилсөн нь тогтоогдсон байна. Дээрхи өвчтнүүд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Биеийн байдал сайжирч байна. Аймгийн Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
удирдлагуудад хариуцлага тооц:
Вакцинаа хийдэггүй байж хийсэн гээд худлаа тайлагнаад 100 толгой малд вакцин хийчихээд 10000-д хийсэн гээд улсаас мөнгийг нь туучихдаг шүү дээ,Мал эмнэлгийн байгууллагын тогтолцоо буруугаас л ийм байдалд хүрчихлээ,,
2013-09-02
анимал доктор:
Мал эмнэлэг, тэдгээрийн эмч нар боомын эсрэг вакциныг өвчин гардаг нутгийн малд үнэгүй авч хийдэг. Улс ч захиалгын дагуу хангадаг.Гэтэл яагаад боомоор мал, хүн өвчлөөд байна вэ. Энэ нь тарилгаа хийдэггүй,малчдад зөвлөдөггүйгээс мөн малчид нь өвчилсөн буюу өвчлөөд үхсэн малын арьс ширийг авч зардаг эсхүл хэрэглэдэгээс шалтгаалдаг.Нэгэнт хүүрий нь задалсан учир наад боомын үүсгэгч хуягласан хэлбэрт шилжиж боомын шинэ шинэ голомт бий болж байдаг.Ингэж л улсаас үнэгүй өгдөг вакцины үр дүн байхгүй болж улам олон голомт бий болж байна.Үнэгүй юм үнэгүй л байдаг.
2013-09-02
эрүүлийг хүсвэл.......:
мал эмнэлгийнбайгууллагын үгэнд ордоггүй, тоодоггүй малчид малын гаралтай ямар ч өвчнөөр, юугаар ч, хэзээ ч өвчлөх эрсдэлтэй. Бас нутаг усаа зөв сонгох хэрэгтэй. Малчдад харуцлага тооцох ёстой. Эдгээр нь ганцхан таныг л хамгаалж байгаа юм, малчдаа
2013-09-02