Төрсөн үрээ заазуурдсан Н.Довчинжамцад Баянзүрх дүүргийн анхан шатын шүүхээс 7.6 жилийн ял оноосон билээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3, 100.1-т зааснаар буруутган ял оноосон юм. Гэвч тэрбээр шүүхээс оноосон дээрх ялыг эсэргүүцэн давж заалдахаар болжээ.
Тэрбээр анхан шатны шүүх хурлын үер “Би хүүгээ заазуурдаж гэмтээсэн нь үнэн. Харин байнга тарчлан зовоодоггүй байсан. Тиймээс энэ зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна” хэмээн мэдэгдэж байсан юм.
Б.Одон