Нэг нислэгээр 200 орчим зорчигч үйлчлүүлж байна
2013-09-03

  МИАТ компани өнгөрсөн наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Боинг 737-800 агаарын хөлгөөр БНХАУ-ын  Эрээн хотын чиглэлд захиалгат нислэгийг хийж эхэлсэн. Улаанбаатар-Эрээн хотын хоорондох нислэг нэг цаг 10 минут үргэлжилдэг бөгөөд энэ чиглэлд долоо хоногт гурван удаа буюу даваа, лхагва, бямба гаригт нислэг үйлдэж байгаа юм.   Урьдчилсан байдлаар 11 дүгээр сарын 20 хүртэл нислэг хийхээр Хятадын талтай тохиролцжээ. Жилд давхардсан тоогоор Монголын 2.2 сая орчим  иргэн Эрээн хот уруу зорчдог гэсэн судалгаа  байдаг. Одоогийн байдлаар нэг нислэгээр 200 орчим зорчигч үйлчлүүлж байгаа юм. Шинэ чиглэлийн нислэгийн тасалбар нь Улаанбаатар-Эрээн чиглэлд нэг талдаа 205 мянга, хоёр талдаа 365.400 төгрөг, харин Эрээн-Улаанбаатар чиглэлд нэг талдаа 904 юань бол хоёр талдаа 1622 юань байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин