Азийн банкирууд Улаанбаатарт чуулна
2013-09-06

Азийн банкны холбооны 30 дугаар чуулган энэ сарын 12, 13-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах гэж байна.  Тус чуулганаар тив, бүс нутгийн түвшинд банк санхүүгийн салбарын томоохон бизнесийн байгууллагуудын төлөөллийг хооронд нь холбож, тодорхой асуудал хөндөн хэлэлцүүлж, үр дүнтэй шийдлийг эрэлхийлдэг байна.

1

Улаанбаатар хотноо хоёр өдрийн үргэлжлэх энэ уулзалтад Монголын банк санхүүгийн байгууллагын 150 гаруй төлөөлөгч, Азийн Банкны холбооны гишүүн бөгөөд нэр хүнд бүхий RCBC, HNB, Тайванийн банк, Сингапурын Хөгжлийн банк болон бусад гадаадын банк санхүүгийн байгууллагуудын 80 орчим төлөөлөгч оролцох юм.

1

Энэ удаагийн чуулганаар  “Ази тив: Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр” нэрийн дор байгаль орчинд ээлтэй тогтвортой эрчим хүчний санхүүжилт, Азийн банкуудын хувьд анхаарах хүчин зүйлс, шинээр үйлдвэржин тэлж буй улс орнуудад хөрөнгө оруулах боломж ба тулгарч буй хүндрэл, сорилтууд, санхүүгийн салбарыг өөрчлөн хувьсгах нь зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна.

1

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Huue tiim l ih bankiruud ireed bgaa yum bol ur ashiggui zardal gargaj bolson boloogui hudlaa yum yrij baihaar uulzaj baihaar zugeer l mongol bank yawal ene valutiin hanshiig hewiin hemjeend abchirah be gej asuuldaa shal hudlaa yum yrih geed bhiin maluud chin
2013-09-06