Хүчит шонхор зах хүртэлх замыг 24 хоног хаана
2013-09-06

Дэнжийн мянгын зам буюу 39-р сургуулийн зүүн урд уулзвараас Хүчит шонхор зах - эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замыг зам барилгын ажлын хүрээнд гурав хувааж хаах төлөвлөгөөт график гаргажээ. Төлөвлөгөөний дагуу өнөө оройноос эхлэн 24 хоногийн хугацаанд зам хаах юм. Тодруулбал:

2013.09.06 - 2013.09.16-ны хооронд 39-р сургуулийн зүүн урд уулзвараас Хүчит шонхор зах хүртэлх 700 метр замыг 10 хоног,

2013.09.16 - 2013.09.23-ны хооронд Хүчит шонхор захаас Нарантуул-2 зах хүртэлх 450 метр замыг 7 хоног,

2013.09.23 - 2013.09.30-ны хооронд Нарантуул-2 захаас Зам гүүрийн бааз хүртэлх 450 метр замыг 7 хоногийн хугацаатай тус тус хааж, цахилгаан ба холбооны шугам сүлжээ сувагчлах, 3 цэгт ус зайлуулах хоолой угсрах, хуучин хучилтыг хуулж шинээр асфальтбетон хучилт хийх ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Тус зам барилгын ажилд Нийслэлийн Авто замын газар хяналт тавих бөгөөд санал хүсэлтээ Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн 32-36-62 дугаарын утсанд холбогдож илэрхийлэх боломжтой. Замын цагдаагийн газар болон Нийслэлийн Тээврийн газраас хөдөлгөөний зохицуулалт хийнэ.

Б.Цэрэн
Shuud.mn
Сонин хачин