Хэлмэгдүүлэлт дахин бүү давтагдаг
2013-09-10

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг  бид 18 дахь жилдээ хүндэтгэж байна. Манай улсын хэмжээнд жилд нийтдээ 36 тэмдэглэлт өдөр тохиодгоос ганцхан “хар” тэмдэглэлт өдөр нь энэ. Бусад тэмдэглэлт өдрүүдээр нь тухайн салбарынхан ажил үйлсээ дүгнэж, ажилчид нь хөдөлмөрөө үнэлүүлдэг.

Олон мянган иргэдийг 1922-1990 оны хооронд бөөнөөр нь хоморголон баривчилж, хүнд эрүү шүүлт тулган, амь насыг нь хөнөөн, шорон гянданд хорьж, хугацаагүйгээр нутаг зааж цөллөгт илгээж, ажил албанаас халж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлж байжээ.

 6

Цагаатгах ажлыг удирдан  зохион байгуулах улсын  комиссын дарга Л.Цог  хэлмэгдэгсэд, тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэн хэлсэн үгэндээ “Хамгийн эх оронч, улс орныхоо түүхэн уламжлалыг үргэлжлүүлэх санаа бодол бүхий чадалтай, мэдлэгтэй, бие даасан үзэл бодолтой хэсгийг онцолж устгажээ.

Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн тэрхүү аймшигт үеийг бид дахин давтагдуулахгүй, түмэн олноо амар амгалан, энх тунх байлгахын тулд төр засаг, хууль хяналт, хүний эрхийн болон иргэний нийгмийн, төрийн бус, олон нийтийн байгууллагууд хүчин зүтгэл гаргаж, олон арван ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хийж гүйцэтгэж байгаагийн нэг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж буй явдал юм” хэмээн дурджээ.

 6

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатган, нэр төрийг нь сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдэгсэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсдөд  нийгмийн халамжийн зарим туслалцааг үзүүлэх арга хэмжээнүүдийг Улсын комиссын зүгээс үе шаттай хэрэгжүүлж ирсэн.

ТЕГ-аас  гаргасан албан ёсны бүрэн бус мэдээгээр 1922-1990 оныг хүртэлх хугацаанд 36  мянга орчим иргэн улс төрийн хилс хэрэгт баривчлагдан амь насаа алдах, мөрдөгдөж шийтгэгдэх, ажил албанаасаа халагдаж, нутаг заагдан гэр бүл, эцэг эх, үр хүүхдүүдийнхээ хамт цөлөгдөн, бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгийн талаар хохирч, хүнд бэрх амьдралыг туулж өнгөрүүлжээ.

 6

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэм зэмгүй иргэдийг 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс хэргийг шалган суллаж эхэлсэнбайна. Эдүгээг хүртэл хууль хяналтын байгууллагууд 31 мянга гаруй иргэнийг цагаатгаад байгаа аж.  Их хэлмэгдүүлэлтийн үе гэж нэрлэгддэг 1937-1939 онд 25,0 гаруй мянган иргэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн байдаг байна.

ТЕГ-ын  тусгай архивт олон арван жил хадгалагдан шалгагдаагүй байсан 6600 гаруй хүнд холбогдох хэргүүдийг шалгах ажиллагаа 2009 оноос өнөөг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд 6131 иргэний хэргийг шалгаж дуусгажээ.

 6

1998 оны нэгдүгээр сард УИХ-аас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийг батлан хэрэгжүүлсэн. Уг хуулийн хүрээнд төр, засгаас 17584 хүнд 16 тэрбум 326 сая төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгожээ.

 5

Эдүгээ ч хэлмэгдсэн иргэд, тэдний үр хүүхэд, ач зээ нарын зүгээс нийгмийн халамжийн зарим арга хэмжээнүүдийг, тухайлбал, амьдрал ахуйгаа өөд татахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгөн олговор дахин нэмж олгож өгөхийг төр засаг, цагаатгалын улсын комиссоос хүсдэг байна.

 5

Тиймээс хуулийн хугацааг сунгах болон нийгмийн халамжийн туслалцаа авах хүсэлттэй холбогдуулан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Улсын комиссоос ажлын хэсэг гарган бэлтгэж УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж.

 5

Улс төрийн хэлмэгдүүлэлтийг дахин гаргуулахгүй байхын тулд түүний шалтгаан нөхцлийг судлах, хор уршгийг арилгах, гэм зэмгүй хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх, сургамж авах, сэрэмжлэх нь төр, засгийн зүгээс  тасралтгүй хийх ажил билээ. Хар тэмдэглэлт өдөр буюу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, өнөөдөр автомашинууд тодорхой хугацаанд гэрлээ асааж явна. Хэлмэгдүүлэлт “хар өдөр” дахин бүү давтагдаг.

6

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
алтаншагай:
хэлмэгдүүлэл монголчуудад юуг үлдээв хар бараан дурсамж үлдээсэн
2014-02-26
lhagwaa:
heregtei medeelel uldeesend bayrlalaa iluu delgerengui bwal goy bn
2013-09-12
Н.ЭНХ:
ЗӨВ ШҮҮ
2013-09-10