Засгийн газрын ээлжит бус хуралдаан болов
2013-09-11

  Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өчигдөр болсон. Хуралдаанаар Бүгд Найрамдах Франц улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусын Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтжээ. Айлчлалын үеэр Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх санал тавьж, зөвлөлдөх зорилго тавьж байгаа юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин