Алтны үнэ 1,3 хувиар өсчээ
2013-09-11

Монгол банк грамм алтыг 74,9 мянган төгрөгөөр худалдан авч байна. Энэ нь оны эхний үнэтэй харьцуулахад 1,3 хувийн өсөлт. Гэхдээ энэ оны 6-7 дугаар сард алтны үнэ 55,3 мянган төгрөг болж буурсан нь алт олборлогчдын нөөцөлсөн алтаа зарж бэлэн мөнгө болгоход хүрсэн. Энэ нь Монголбанкны алтны худалдан авалтын биет хэмжээг нэмэгдүүлсэн байна.

Мэдээж алт тушаалтад үнэ, түүний хэлбэлзэл, хууль эрхзүйн орчин, төрийн бодлого, хяналт шалгалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Ялангуяа хууль эрх зүйн орчин чухал нөлөөтэй.  Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа, алтны олборлолт, худалдааг ил тод болгох, түүнийг дэмжих чиглэлд тодорхой шийдвэрүүд гарах гэж байгаатай уялдан алт тушаалт нэмэгдэх хандлагатай болж байна. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах сургаар олборлогчид алтаа Монголбанкинд зах зээлийн бодит үнээр арилжаалахыг илүүд үзэх хандлага ажиглагдлаа.

Статистик үзүүлэлтээс харахад 1990-ээд оны эхэнд Монголбанкны алт худалдан авалт 1 тоннд ч хүрэхгүй байсан бол Засгийн газраас 1992 онд авч хэрэгжүүлсэн “Алт” хөтөлбөрийн үр дүнд алт худалдан авалт 1997 онд 8.9 тонн,  2005 онд даруй 15 тоннд хүрч 20 дахин өссөн байна. Гэтэл 2006 оноос гэнэтийн ашгаас 68 хувийн татвар авах болсон, түүнчлэн 2009 оноос алтны хамгийн том олборлогч Алтан дорнод монгол ХХК-ний үйл ажиллагаа зогссоноор  Монголбанкны алт худалдан авалт 2010 онд ердөө 2.1 тоннд хүртлээ буурч. Ингээд  2011 оноос уг татвар хүчингүй болсноор алт тушаалт эргэн сэргэсэн байдаг.

Ц.Золзаяа

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Boroo Gold altaa yagaad ogdoogui yum be?
2013-09-12