ОХУ-ын саналыг дэмжиж магадгүй
2013-09-12

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны төлөөлөгч нар Сирийн химийн зэвсгийг аюулгүй болгох ОХУ-ын саналын талаар Нью-Йоркт хотноо хэлэлцэхээр болжээ. АНУ, Их Британи, Францын хувьд Аюулгүйн зөвлөлийн зүгээс тогтоол гаргах сонирхолтой байгаа ч ОХУ талаас санал нэгдэхгүй байгаагаа мэдэгдсэн юм. Францын улс төрийн зүтгэлтэнүүд Сири улс руу цэргээ оруулахыг хүсч байгаа ч гэсэн НҮБ энэхүү саналыг хүлээж авахгүй хэвээр байгаа юм.

6

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн бүх гишүүн орнууддаа хандаж Сирид үүссэн асуудлын хамтын хүчээр давах болохоос цэргийн хүчээр шийдвэрлэхгүй байхыг сануулсан байна.

6

Швейцарийн Женев хотноо өнөөдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Сирийн ирээдүйн талаар нууц уулзалт хийхээр болсныг албан ёсоор ОХУ-ын тал мэдэгдсэн байна. Харин энэхүү нууц уулзалтын дараагаар Их 20 уулзалт товлогдсон гэжээ.

6

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэй Карни энэ талаар ярихдаа, талуудын хооронд ярилцаж тохиролцох, төлөвлөгөөгөө нарийвлан гаргах гээд их ажил байгаа. Оросын хувьд сайн санал тавьсан ч маш их ажиллагаатай, хугацаа ч их орно гэжээ. Тиймээс энэ удаагийн хоёр талын уулзалт ирэх бямба гаригт хүртэл үргэлжилж магадгүй гэжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин