Туркт засгийн газрын эсрэг жагсаалууд дахин сэргэлээ
2013-09-13

Туркийн Стамбул, Анкара, Измир, Антакье болон бусад хотуудад Засгийн газрын эсрэг жагсаалууд дахин идэвхжсэн талаар CNN агентлаг мэдээллээ. Өнгөрөгч 11-нд Стамбул, Анкара, Измир, Антакье болон Туркийн бусад хотуудад засгийн газрын эсрэг жагсаалууд намжиж байсан ч гэлээ, өчигдрөөс эхлэн дээрх хотуудад эмх замбараагүй байдал гарч эхэлжээ.

.

 Измир, Антакье хотуудад эсэргүүцэгчдийн жагсаалд оролцогчдыг тараахын тулд нулимс асгаруулах хий болон усан бууг ашигласан ч иргэд энэ байдлыг үл тоон цугларсаар байгаа юм.

.

 Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид засгийн газрын эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлж, ерөнхий сайд Реджеп Тайп Эрдоганыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж байгаа юм.

:

Стамбулын Кадыкей талбайд болсон эсэргүүцлийн цуглаанд цагдаа нарын илгээсэн тэнсэн суманд өртөж амиа алдсан 22 настай Ахмет Атаканыг дурсан санахаар хэдэн мянган хүн ирж байгаа нь Засгийн газрийн цэргүүдэд ихээхэн хүндрэлтэй байгаа ажээ. Албан бус тоогоор Туркийн таван хотод 10 000 гаруй иргэн жагсч байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин