Такси № 18
2013-09-13

1.Барилгачдын баяраа 3 хоног хийжээ

 6

Цамбагаравын урд бөглөөн дунд, хажуу машиндаа шахагдан аргагүй эрхэнд I эгнээ рүү орж бүлтэгнэн явж байтал машины хажуу талаас пүд хийтэл цохиод авах шиг болов. Хартал хойд хаалга онгойлгох гэж оролдох нэг согтуу нөхөр байлаа. Царай зүс хувцас энэ тэр бэрх л харагдаж байна.Толгойт гарна л гэж байна авчихлаа. Суунгуут үнэр ч гэж овоо байнаа, за бараг нэг тэнүүлч нөхөр авчих вуу яав араас нухах вий дээ гэсэн шүү сүртэй юм бодон гэлдрүүлж байтал нөгөөдөх араас

.

З: За ах баярын мэнд гэлээ,

Т: Юун баяр билээ

З: Оё та одоо боль л доо, Барилгачдын баяр болоод байна шт ээ.

Т: Аль өнгөрсөн бүтэн сайнд болоо биз дээ

З: Тийн, ах яг зөв санаж байна...өнөөдөр чинь юу билээ хэд дэх билээ ?

Т: Гурав дахь шүү дээ залуу

З: Тийн бил үү, яаая 3 өдөр тэмдэглэж байгаа юм байна даа ккк,

Т: Чи барилгачин нөхөр үү,

З: Аан яг ч барилгачин гэхэд хаашаа юм гэхдээ 5.6 жил ажилласаан.Эртээр манайхан энэ яармагийн ийшээ зугаалганд явсийн, баяраа тэмдэглээд би чинь бөх барилдаад 3 давлаа шүү дээ

Т: Өө за за тэгээд ерөөсөө хариагүй хөдөө байж байгаад ирж байгаа юм уу ?

З:Тэглээ штээ, Бурхан юу бүтээсэн түүнээс бусдыг нь барилгачид босголоо штээ гэж ,яахав дээ тээ ах

Т: Наад үгийн чинь арай өөрөөр хэлдэг билүү үгүй билүү

З: Тийм байх аа, гэхдээ яг л энэ санаа л зөв байхгүй юу тээ,

Баяраа хийсэн гэхээргүй ууланд ууж идэн зэрлэгших шахсан залуу маань Толгойтын эцсийн дэлгүүрээс 0.75-ийн нэг шил архи, тамхи базааж аваад гэрийнхээ үүдэнд буулаа.

З:Ах завтай бол ханьсах юм уу, ганц юм.

Т: Баяраа дахиад үргэлжүүлэх нь үү айн

З:Үгүй ээ үгүй, шараа тайлаад амарлаа, маргаашнаас ажилтай штээ.

 .

2.Харуулын цэргээс эхэллээ

 .

Бичилийн буудлаас арван долоо, найм орчим насны хүүгээ дагуулсан 50-иад насны эр суулаа.Нэлээн татсан бололтой улаа бутарсан царай нь толинд мэлийгээ л ороод ирлээ.

.

З: Заа тарган тавтай намаржиж байна уу, монгол хүн байна даа, тайван амгалан байна уу гэж тээ,

Т: Өө сайхан, сайхан намаржиж байна уу

З: Юун сайхан  гэж, хил тайван уу гээч ,би чинь хилчин хүн байна шүү

Х:/хүү/ Аав дуугүй яваач /

З: Яахав хилчин хүн ингээд хүүхддээ базуулаад явж байна...

...Хилийн тэнгэр цэлмэг байгаасай, Холын дууг минь чамд минь хүргээсэй ... гэж тун эвлэг дууллаа.

Т: Та ч бараг дуу чинь шиг авч байна шүү, цэргийн уран сайханч уу ?

З: Үгүй, энэ дууг л базна штээ хилийн хүн би, хилээр 20 хэдэн жил явлаа. Хорооллын хүнсний захаар урагшаа чигээрээ яваарай

 ..Найрсаг чи минь наддаа хайртай

Уулсын дээгүүр,үүлсын доогуур

Учралт чамдаа сэтгэл тэмүүлнэ ээ ... мөн үү, айн хил дээр алба хаасан хүн нэг иймэрхүү авахгүй бол болохгүй шт тийм биз, ккк чи алба хаана хаасан. Гоё залуу байна танилцья,... та нар монгол орныхоо хилийг, баганыг сайхан мэдэж байх хэрэгтэй.

Т: Та хил дээр хаана байсийн

З:Ах нь хил дээр харуулын цэргээс бараг л насаараа монгол улсын хилийг бүгдийг л судаллаа. Байтаг богдын нуруу манан дунд дурайж, баруун хязгаар түгшүүр дэлдсэн цагт эхлээд л тэгээд Дорнод, Халхын гол, Сүмбэр ...хүү хажуугаас нь түлхүүр байгаа юмуу ...мэдэхгүй,...намуухан тал минь навчин чимэгтэй... Баярын совин нүүрэнд тодроод баяслын дуугаа чамдаа зориулья...за ингээд зогс энэ байр шүү дээ.  За 1000 төгрөг пожалуйст айн, олон яриа байхгүй энийг ав, гүйцээ.

 .

Уул нь 2000 гарсан юм. Цэргийн хүн өөр юм 1000-ийг ав гүйцээ гээд л намайг нам болголоо.

 .

3.Мөнгө илүүдэхгүй

 .

17-гийн буудлаас нэг хүү найз охинтойгооо гар өргөлөө. Найз охиноо уруул дээр нь халуунаар үнсээд таксинд суулгасан,  ойрхон 39-р сургууль хүргээд өгөөч гээд өөрөө үлдлээ.

 .

Даруухан байрын жижигхэн бор охин урд суун ахаа 700 гаараа явж байгаа биз дээ гэж яриа өдлөө.

Т: Өө тийн... За найз хүүгээрээ үнсүүлж аваад хол явах нь уу

О:/оюутан/ Үгүй ээ, ккк гэр рүүгээ л явж байна.

Т: Би чинь чамайг энэ чигээрээ онгоцны буудал ороод нисэх гэж байна гэж бодлоо ш дээ

О: Ккк Нисэх гэж байна гэж бодлоо кк тэгдэгч юм уу. Би чинь оюутан хүн хаашаа нисэх вэ дээ

Т: Хөөш, та нар нөгөө70 мянгаа энэ жил авах хэвээрээ юу ?

О: Оо авна. Удахгүй 90 мянга болно шдээ

Т: Чи тэгээд юунд зориулж байна даа ?

О: Өө яахав тэгээ л бас ном энэ тэр авна. Найзууд бол тэгээ л янз бүр штээ

Т: Шоу цэнгээнд нэлээн явдаг уу тэ ?

О: Кк явна штээ. Ангийнхан чинь за 70-гаа  буухаар хэдүүлээ, тэнд орьё энд орьё гээд л бөөн төлөвлөгөө, зарим нь нэг сайхан хоолонд орцгооё гээд л кк.

Т: Нэг хоолонд ороод дуусгачихвал ч бас л хайран байна шүү, улирлаар гэхээр чинь хоёр зуу гаран мянга уу тэ.

О:Тийн, нэг харахад 200 мянга дансанд орчихсон аймаар их мөнгө санагдаж байгаам чинь, хоолонд яахав 25 мянгаар нийлээд солонгос хоол идэхэд чинь олон хүн бондойгоод л явчихаж байгаам.

Т:Идэж уулгүй нэг аятайхан хэрэгтэй юмандаа зориулчихья гэвэл юу байж болох уу?

О: Өө мэдэхгүй тэгээд юу ч юм бэ дээ, уг нь шууд төлбөртэй шилжүүлээд байвал амар байх даа

Тэгэхгүй бол тэгээд хоол болоод л дуусна штээ. Зарим нь бүр инээдтэй 70-гаа  буухаар өгчихье гэж мөнгө зээлсээр байгаад, тэр нь бүр нөгөө 70-аас нь даваад явчихсан ккк, бөөн өр.

Т: Найз хүү чинь оюутан уу ?

О: Үгүй ээ. Тогооч хөөрхөн штээ, сайн тогооч болохоор цалин сайтай,

Т: За чи чинь, цалинг нь хүртэл судалчихсан айн, гэрлэхээр шийджээ дээ,

О: Ккк Үгүй ээ бид хоёр чинь бүр аймагт байхын үерхдэг байсийн. Суух муух бодол байхгүй ээ зүгээр л ...

Т: 70 чинь тэгээд 90 болоод ялгаа гарах уу?

О: Яахав дээ мөнгө илүүдэхгүй шт, манай гэрийнхэн тэрийг чинь аймаар их мөнгө авдаг гээд бодчихсон, автобус унааны мөнгө явуулаач гэхээр оюутныхаа цалингаас төлөөч гээд өөдөөс загнаад модыг минь бариулж байна штээ.

 .

Сургуулиа төгсөөд энэ хүүтэйгээ сууж магадгүй ээ гэж ирээдүйн амьдарлын төлөвлөгөөгөө товч багцаалан хэлсэн яриа охин 70 мянгийнхаа талаар ийн хуучиллаа.

 .

4.Хүүхдүүдээ бодооч :

 .

Хорооллын дунд нэг баарны үүднээс нэлээн махлаг бондгор залуу гар өргөлөө. Хойд хаалга онгойлгон түр зогсож байгаарай хөгшөөн гэсээр цааш эргэв. Араас нь харвал буудлын сандал дээрээс нэг согтуу бололтой хүүхнийг сугадан ирж хойно суулгав.

.

З:/залуу/ Өргөөгийн ард тал руу явчихаа,...

Х:/хүүхэн/ Би яачаав, ер би чамайг ирээд аваадах гэж дуудаагүй биз дээ, юу гэж бодоод байгаан

З:Би ерөөсөө чамтай тийм янз бүрийн юм яриагүй, чи битгий хэрүүл гуйгаад яриа гуйвуулаад бай

Х:Чи ер нь зэвүүн штээ, санаатай биз дээ

З:Өргөөгийн арын 12 давхрын дунд зогсчихоорой, ...чи яах гээд хэрүүл өдөөд, хүний ярьсан юмыг гүйцэд зөв ойлгож байж солиорч байгаа ч чи,...явууллаа, архи уулгалаа болоо юм биш үү, энэ хэдэн юмнуудтай худлаа арзагнаад, салтагнаад Пи царайлаад ...

Х: Миний хоёр хүүхэд танайд байгааг мэдэж байна аа,

З: Би ерөөсөө хүүхэд шуухад энэ тэр гэж яриагүй.

Х:Чи түрүүн яриад байсан биз дээ

З:Чи үнэхээр согтчихжээ. Би ерөөсөө тийм юм яриагүй байхад,... чамайг би арай ч худлаа яриад явахгүй байх гэсэн аймаар болчихож чи ,

Х:...... чимээгүй цонх руу харав

З: Онигоо тэр энэ гэж хэлэгдэж явах гэж, ажлынхан бас тэнд байлаа шт ..зүүн гар тийшээ эргээрэй

Х: /нэг зүйл хэлэв ,сонсогдсонгүй /...би царай алдахгүй ажил албан тушаалтай бүсгүй шүү

З: Битгий тэгж бай чи,/чигээрээ яваарай/..чи  хүүхдүүддээ санаа зовохгүй байна уу, хүүхдүүд чинь яаж байгаа нь хамаагүй юу, би бол ч яая гэхэв одоо, чи эх хүн байна даа...

Х: Чи яасан юм ойлгодоггүй юм бэ. Би чамтай амьдармааргүй байна, явна.

За ингээд зогсчих ...би бас хэлсэн шүү чамайг явуулахгүй ээ гэж, за алив бууя гэртээ орьё ...

.

Залууг мөнгө тооцоо хийх хооронд хүүхэн буун замын байрныхаа эсрэг тал руу ухасхийв,Залуу ч хам хум мөнгөө шидээд араас нь “барих”-аар яаравчиллаа. Сандарч байхыг нь харахад нэг ингээд бултахаараа мөд олддогүй айхтар ороо хүүхэн болтой. Хөөрхий нэг залуу гэр бүлийн амьдрал нэг л биш болчихсон санагдлаа. Ийм хэрүүлд хүүхдүүд л хамгийн их хэлмэгдэнэ дээ яана ...

 .6

5.Шувуун фабрикийн автобус цагаараа явахгүй байна

.

Үйлдвэр комбинатаас яармаг руу гэрийнхнийгээ авахаар зорьж цагаан хаалганаас бөөн бөглөө рүү орж явчихлаа. ТЭЦ-ийн уулзвар хүрч байж нэг онгойх энэ зам руу онц хэрэггүй бол оройд зүглэх арга алга.

.

Гэтэл нэг хүүхэн гүйн ирж хаалга тогшоод, Хөөш хөө 1000- аар жоохон яваад буучихья тэгэх үү гэлээ.

Х:/хүүхэн/ Манай шувууны сүүлийн автобус түрүүн хөдөлчихөж араас нь хөөгөөд гүйцдэггүй ээ,

Дөнгөж сая энэ гутлын үйлдвэрийн энд зөрлөө гэж хүн надад хэлсэн байхгүй юу тэгээд түгжрээд араас нь хөөгөөд

Т:Уг нь яг цагаараа явдаг уу

Х: Цагаараа ч гэж сүүлийнх нь наймаас л даа, гэхдээ одоо ч аягүй хоцорч явжийн, нэг цагийн зайтай явдаг л гэдгийн гэхдээ өдөрт 3 л явж байх шиг байна, ажлаа тарж явсаар байгаад л.

Т:Ажил энд гэр шувуунд юм уу хэцүү юм байна даа.

Х:Одоо ч яахав, өвөл яана гээч хүйтэн шуурганд нөмөр нөөлөг байхгүй буудалд дээр хүлээх гэж ёстой, нөгөө автобусных нь жолоочийн утсыг авчихаад хаана явж байна, ийшээ тийшээ юу гээд, унаанд царай алддагийн штээ

Т: Яг цагаар нь ахиухан явуулдаг болгохгүй л бол хэцүү юм байна даа

Х: Сая би буугаад зам дагаад жоохон алхсан машинуудаас хурдан явчихвуу яав энүүхэнд нэг цэнхэр автобус явж байгаа гэсэн дээ.

Т: Энэ яармагийн зам нарийхан болохоор гүйцэж түрүүлж болохгүй хэцүү байна л даа тэрнээс гүйцэж магадгүй л дээ

Х: Одоо хамгийн их түгжрэлтэй нь яармаг болчихоод байна ш тээ

Т: Шувуу чинь эндээс хэдэн км гэдгийн

Х: Нисэх, Био тэгээд шувуу гэнэ л дээ, 36 км  байдгийн автобус 800 төгрөг

Утас нь дуугарлаа, цүнхээ ухан нэлээн хайж бухимдав.

Байна уу /ууртайгаар /юун эргээд залгах зав алга. Суугаагүй, байхгүй л байна штээ явсан байна аа

/Утсаа таслаад/хоцорсон уураа бас нөхөртөө гаргачихна аа гээд инээвхийлэв.

Т:Ингээд хоцорчихоор үнэхээр асуудалтай юм байна даа. Тэгээд автобусгүй яаж явах уу.

Х:Өө тэгээд нисэх орно дараа нь микро олдвол Био орно, яг шувуу руу л явах унаа биш бол авахгүй ээ, зам муухай болохоор чинь тэр бүр машин явахгүй байна шт, хүмүүс чинь автобусаараа л явсан нь дээр гээд, би ч гэсэн машинаа тавчихаад автобусаар явж байна шт.Мань чинь ийм замаар машин барихаар чинь болохгүй юм бүхэн дээгүүр нь харайлгана шт машиныг эвдэж дуусч байгаан төвөг.

Т: Тэгээд хол замп хүн авч мөнгө авахгүй бол мөнгө зардал нь явж өгөх байлгүй дээ

Х: Би ч айгаад хүн авдаггүй. Тэгээд ч өдөр бүхэн явахгүй энэ дээ хонож байгаад тав дахь, хагас сайнд л явна. Өдөрт автобусаар явбал хоцроод дуусна шт, бид хоёр ч гүйцэхгүй юм байна л даа.Би ингээд буучихья.

.

21 цагийн үед өнөөх хол гэртэй хүүхэн Яармагийн буудал дээр бууж үлдлээ. Яаж харина даа гэж өрөвдөх шиг. Энэ хол чиглэлийн автобуснуудаа нэмэгдүүлж чирэгдэл багатай болгох тал дээр нэг дорвитой юм хиймээр байгаам даа.

 .

6.Байрандаа дайраад орчихсон

 .

“Алтай” хотхон орьё гэсэн 3 хүүхэн Бөмбөгөрөөс суулаа. Нийлж такси барьсан бололтой эхний хоёр нь мөнгөө өгөөд “Алтай” хотхоны харалдаа буулаа.

Үлдсэн хүүхэн нэлээн баргар царайтай бодол болон явснаа энэ барилгууд ёстой заваарч байнаа гэж гэнэт яриа эхлүүллээ.

.

Т: Чанаргүй байна гэж үү

Х:/хүүхэн/ Үгүй ээ. Тэр чанар ч бүүр дүүрч цагтаа ашиглалтад орохгүй, хөлдөө чирчихийн.

Т: Танайх аль байр юм бэ.

Х: Энэ харагдаж байгаа байр. 7 сарын 01-нд байрандаа ороорой гээд л мөнгөө авсан одоо хүртэл дуусдаггүй. Уг нь бараг л дууссан л даа нөгөө мэргэжлийн комисс нь хүлээж авахгүй байгаа юм уу яасийн. Манайх чинь одоо байранд орно гээд хавар хашаа байшингаа зарчихсан нэг хэсэг түрээсийн байранд шатаад ёстой баларлаа шт,

Т: Тэгээд яасан одоо хүлээгээд л байгаа юм уу

Х:Үгүй тэгээд зарим нь гуйгаад орчихсон л байна, би ч бас адилхан ороод суучихсан...бид нар яахав түр орчихсон толгой хоргодоод албан ёоор байр гэрлийн мөнгө өгөхгүй зүгээр л байна... гэхдээ бусад улсууд нь хүлээгээд хүүтэй мөнгөтэй дээр нь түрээсийн байранд зутраад хэцүү байх шиг байна.

Энэ баахан бэлэн ярьж хүнээс урьдчилгаа мөнгө авчихаад гөлийгөөд суучихдаг барилгын компанийхнийг яамаар ч юм бэ, Хугацаандаа байраа оруулахгүй бол авсан урьдчилгаа мөнгөнд хүү бодож өгдөг болмоор юм.

Тэгээд хүлээлгэж хүлээлгэж бөөн түрээсийн мөнгөнд шатаж шатаж нэг байрандаа ороод дахиад л өр зээл л болж байгаа штээ, бид чинь ямар тэр дарга нар шиг задарсан биш.

Т:Нээрээ цагтаа байраа өгөхгүй бол өгсөн мөнгөндөө алданги авна гэж гэрээ байгуулдаг бол зүгээр л юм тэ.

Х: Аан тэгээд барилгынхнаас юм салгаж авах ч дээ худлаа биз дээ. Байр нь хэл амгүйхан шиг нэг ашиглалтад ороосой л гэж залбирах л юм байна штээ

Т: Танай байр тэгээд асуудал ихтэй юм уу.

Х: Гайгүй л юм шиг байна лээ штээ. Угаасаа энэ мэргэжлийн хяналтынхан чинь их хүнд сурталтай шийдвэр гаргах гэж их удааж гацааж энэ тэр болдог юм шиг байна лээ, хөлд нь байраа хүлээсэн бид нар чирэгдэж дуусахийн. Өр зээлтэй улс чинь, хашаа юм аа зараад мөнгийг нь өгчихсөн айлаар хонох шахахуу болоод л яваад байна.

 .

За наанаа зогсчих, гэсээр 1500 төгрөг сарвайсан хүүхэн баригдаж буй барилгын тоос шороо боссон хашаан дундуур чулуу хайрган дээгүүр сурмаг гэгч нь харайн одов.

 .

Үргэжлэл бий ...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч,Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
hihiji:
t1t1t1t1
2013-09-14
бизнес санал:
жирийн л амьдрал ийм амттай.ТУНГАЛАГ ТАМИР Л ГЭСЭН ҮГ.Хоовон минь хоовойгоод байгаарай.Баахан хоовойж байгаад ном болгоод хотынхоо удирдлагад шахчих.Бидэнд ийм амьдрал шахаж байдаг улс өөрсдөө шахаанд орж үзэг хэ хэ хэ.
2013-09-14
холын унаа бас барилга:
за тэр холын унаа автобус, барилга 2ыг ёстой нүдий нь олж бичсэн байна хоовой хүү жирийгээд байгаарай
2013-09-13
Saraa:
Goyo bichijee.amjilt husie
2013-09-13
Zochin:
Ene barilga-n company-uud aldangi tootsoh heregtei...ene talaar khuuli, durem garagmaar yum...khereglegchidiin erkh ashig ih zurchigdoj baigaa salbar!
2013-09-13