“Хөдөлмөрийн яармаг 2013” нээлтээ хийнэ
2013-09-16

Энэ сарын 17-нд буюу маргааш BlueMon цамхагт “Хөдөлмөрийн яармаг-2013” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Хоёр өдөр үргэлжлэх уг үзэсгэлэн яармагыг  Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, “Монгол-Германы Гүүр” ТББ, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо” (МАОНХ) хамтран зохион байгуулж байгаа бөгөөд өндөр хөгжилтэй орнуудад суралцаж буй оюутан, мэргэжилтэн, төгсөгч залуусдаа зориулсан гэнэ.  Энэхүү үзэсгэлэн яармаг "Start Your Career!" уриан дор явагдаж байгаа бөгөөд яармагт дотоод, гадаадын бизнесийн нэр хүндтэй 30 гаруй ажил олгогч байгууллагууд оролцож 500 гаруй дунд болон дээд түвшний ажлын байруудыг санал болгох ажээ. Б.Цэрэн
Shuud.mn
Сонин хачин