108 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжжээ
2013-09-16

Монголбанк өнөөдөр нэг долоо хоногтой 108 тэрбум төгрөгийн төрийн банкны үнэт цаас/ТБҮЦ/-ыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр 9 дүгээр сарын 16-ны байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 760.6 тэрбум төгрөг болох юм байна.

Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг байна. А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин