Биокомбинат чиглэлийн зам удахгүй ашиглалтад орно
2013-09-17

  Нисэхийн товчоо -Биокомбинат -Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Нисэхийн товчооноос баруун тийш 1 км замын суурь хучилтыг. "Тотал Инж" ХХК хийж гүйцэтгэж байна. Зам барилгын ажлын явц 50 хувьтай байгаа бөгөөд суурь хучилтын ажил цаашид үргэлжлэх юм.   Тус замын нийт уртад далан, хиймэл байгууламж, цементээр бэхжүүлсэн суурийн ажлууд орж байгаа юм. Биокомбинатын замыг 2014 онд ашиглалтад оруулах гэрээтэй  ч энэ оны арваннэгдүгээр сард багтаан ажлаа дуусгахаар төлөвлөжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин