Индонез улс хар луугийн эрхшээлд оржээ
2013-09-18

2013.9.17-ны өдөр

Өчигдөр Индонезийн хойд хэсэгт орших Моунт Синабинг галт уул 129 жилийн дараа дахин сэрсэн байна. Энэхүү аймшигт мөчийг “ВВС” агентлагийн зурагчин Эштэнгийн хальсанд хэрхэн буусныг сонирхуулья.

 

Өчигдөр өглөөний 6.00 цагийн орчимд Индонезийн хойд хэсэгт 129 жилийн турш унтаж байсан Моунт Синабинг хэмээх галт уул оргилж, аюулын дохио дуугарлаа.   Энэхүү галт уулын ойролцоо 3 км газрыг онцгой байдлынхан хяналтадаа авчээ.   Галт уулын сэрэлт гэнэтийн байсан учир яаралтай 6200 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.   Өчигдрөөс эхлэн Моунт Синабинг галт уулнаас гарсан утаа тортог нь Индонезийг ороосон хар луу мэт харагдах болжээ.   Моунт Синабинг галт уулын өндөр нь 2600 метр. Дэлхийд хамгийн аюултай 10 галт уулын нэг юм. 129 жилийн өмнө сэрч байхдаа 8000 гаруй иргэнийг орон гэргүй болгож, 100 гаруй хүнийг амьдаар нь шатаасан гэгддэг.   Галт уул сэрсэнээс болж үзэгдэх орчин харагдахаа болилоо. Энэ нь маш том асуудал болж хувирах нь.   Моунт Синабинг галт уулын бэлээр урсдаг “Ин” гол Индонезийн хамгийн тунгалаг голуудын нэг. 129 жилийн дараа оргилсон тэр их хүч усны чанарт нөлөөлсөн нь лавтай.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ммммм:
Харин тийм
2013-09-20
u bna:
yg ulaanbaatariin uvilshig haragdaj bna
2013-09-19
Utop:
yg uvuliin ulaanbaatar shig haragdaj bna
2013-09-19