Иранд АНУ-ын 12 тагнуулч баривчлагджээ
2011-11-25

Иран улсын мэдээллийн агентлагаас тус улсад тагнан турших, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан, мөн явуулахаар зэхэж байсан нийт 12 тагнуулчийг Ираны хууль сахиулах байгууллагаас баривчилсан тухай мэдээлжээ. Тэдгээр тагнуулчид нь бүгд АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтнууд хэмээжээ. Энэхүү мэдээллийг АНУ болон Иран улс албан ёсоор мэдэгдэл гаргаж батлаагүй байна. Эх сурвалжид дурдсанаар Ираны парламентын гишүүн Парвиз Сорури энэ талаар мэдээлсэн бөгөөд Ираны цөмийн байгууламжууд, цэргийн болон иргэний тусгай обьектуудыг тагнан туршиж, хорлон сүйтгэхээр зэхэж байсан ТТГ-ын 12 тагнуулчийг баривчлаад байгаа тухай сайрхан ярьсан гэжээ. Хэдхэн хоногийн өмнө Ливанд Хезболлах бүлэглэлийнхэн мөн ТТГ-ын мэдээлэгчдйг баривчилсан тухай дэлхий даяар шуугиж байсан юм. Ливанд баривчлагдсан тагнуулуудынхаа талаар АНУ албан ёсоор мэдээлэл гаргаж баталсан. Харин Иранд баривчлагдсан дээрх тооны тагнуулчдын талаар одоохондоо албаны мэдээлэл гаргаагүй байна.
Shuud.mn
Сонин хачин