“Ядууралгүй” Монгол буюу чинээлэг хэрэглээ
2013-09-22

“Эдийн засаг өсч, юмны үнэ хоёр дахин буурсан” гэх үгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас сонссон бухимдлаа тайлж амжаагүй байтал дахин гайхшралд хүргэсэн мэдээлэл чих хатган сонсогдов. ҮСХ-ны дарга ноён Мэндсайхан “Манай улсын иргэдийн амжиргааны дийлэнх нь чинээлэг хэсэг. Энэ чинээлэг төвшний хэсэг ямар ч үед ядуурлын төвшинд шилжиж байгаагүй” хэмээн гацаадаг байгаа.

.

Баян, ядуугийн ялгаа тэнгэр газар шиг зөрөөтэй болсныг хэн ч, хаана ч хүлээн зөвшөөрнө. Соц нийгэмд  хөдөлмөрчин ангийнхан нийгмийн голлох давхрагыг эзэлдэг байлаа. Харин ардчилалд шилжсэнээс хойш ядуурал ихэсч, өнгөрсөн хугацаанд ядуурлын төвшинг бууруулах гэж үе үеийн  төр, засгийнхан ажилласаар ирсэн.  Аль ч Засгийн газрынхан халаагаа өгөх үедээ ядуурлын төвшинд тодорхой хэмжээгээр бууруулснаа тайлагнадаг. Өмнөх парламентын үед улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр болох иргэн бүрт эх орны хувь хишгийг хүртээсэн нь ядуу иргэдийн амьжиргаанд нэмэр болсон  гэж үздэг.  Учир нь  мөнгөний орлогогүй ядуу хэсгийнхэн эх орны хувь хишгээрээ гурил будаагаа худалдан авч, амьжиргаагаа залгуулдаг байсан. Төр, засгаас иргэн бүртээ хувь хишиг хүртээгээд  ядуурлын төвшин бага зэрэг буурснаас бус чинээлэг хэсэгт шилжээгүй. Гэтэл ҮСХ-г олон жил удирдсан Мэндсайхан даргын мэдээлэл үнэхээр сонирхол татаж байлаа. Үе үеийн Засгийн газрынхны ядуурлаас иргэдээ аврах гээд зүтгээд зүтгээд дийлээгүй ажил, аль эрт биеллээ олсон байна вэ?

.

Монголын улсын хэмжээнд 700 мянга гаруй өрх байдгаас санамсаргүйгээр 11293 өрхийн хэрэглээг ҮСХ судалсан байх юм. Тэд сардаа хэрэглэдэг хоол хүнснээс нь эхлээд гутал хувцас зэрэг өрхийн хэрэглээний бүхий л зүйлийг хамруулжээ. Хэрэглээний үнийн сагсыг тодорхойлохдоо дундаж өрх ямар нэр төрлийн барааг ямар хэмжээгээр авдгийг гаргасан байна. Улаанбаатар хотод 329, хөдөө орон нутагт 213 нэр төрлийн бараа үйлчилгээгээр хэрэглээг суурилжээ. Энэ мэдээллийг жилд нэг удаа гаргадаг бус, сар бүр мэдээлэл авдаг байна. Ингээд энэ дүнгээр нь тооцохоор өнөөдрийн хувьд иргэдийн хэрэглээ тасалдаагүй явж ирсэн байна. 11293 айл өрхөө хамгийн бага орлоготойгоос чинээлэг зэргээр таван тэнцүү хэсэгт хуваагаад хэрэглээг нь тодорхойлон гаргадаг аж. Улсын хэмжээний айл өрхийн нийт хэрэглээг авч үзэхээр хамгийн бага орлоготой хэсэг долоон хувь,  буюу улсын хэмжээнд 27,2 хувь нь ядуу төвшинд байгаа гэсэн үг аж. Энэ хэсгийнхэн өдөрт 2100  кл/клор хүнс хэрэглэгдэг хэсэг гэнэ.  Үлдсэн хэсэг нь  чинээлгүүд. Чинээлэг дотроо хамгийн өндөр орлоготой хэсэг нь 40 хувийг эзэлдэг байна. Ингээд чинээлэг хэрэглээтэй хэсгийнхэн ядуу руу ухардаггүй аж.  Статистикийн энэ дүнг олон улсын  жишгээр гаргадаг байна. Үүнийг сонсоод “сонин юм даа, манай улсын хүн амын ядуу хэсэг нь дийлэнх хувийг эзэлдэг, баячууд нь гарын таван хуруунд багтахаар” гэж л ярьцгаадаг байсан. Ядуурал буурахгүй байгаа, учир нь төрөл бүрийн нийгмийн халамж үйлчилгээг үзүүлсээр ирсэн.  Сүүлдээ иргэн бүртээ  хувь хишиг хүртээж, халамжийн улс боллоо гэж өөрсдийгөө “цоллож” байлаа.  Гэтэл   мэргэжлийн байгууллагын гаргасан судалгаагаар бид чинь аль эрт чинээлэг, хөгжилтэй улсын хэмжээнд хүрчихсэн юм биш үү. “Та нар АН-тай үгсээд улс төржөөд байна уу” гэсэн Я.Содбаатар гишүүний “хардалт”-ыг Мэндсайхан дарга “манай хүмүүс аль ч намын үед улс төржиж байгаагүй. Энэ байгууллагадаа 16-29 жил ажилласан, мэргэшсэн боловсон хүчнүүд” хэмээн нам дарж байна лээ.   Тэгээд ч аль ч  намын үед ажиллаж байсан статистикийн тоог өөрчилж болдоггүй гэж нэмж хэлсэн.

.

Хэрвээ дээрх судалгаа үнэн бол хоёр сая гаруйхан хүн ам баян, ядуугийн заагт хуваагдчихсан бололтой. Ер нь хэт баяжилт, хэт ядуурал дундаас дундаж давхрага нь  “гээгдчихсэн” юм бус уу.

.

Гэхдээ энэ тоон үзүүлэлт бодит амьдрал хоёр л тэнгэр газар шиг  ялгаатай байна. Зөвхөн энэ долоо хоногт эдийн засаг хүндэрч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн бухимдсан иргэд, үнийн өсөлтийг хазаарлах ямар гарцууд байж болох талаар санал дэвшүүлсэн байна лээ.  Улирлын хамааралгүйгээр ногоо тарих олон тооны хүлэмж барих хэрэгтэй гэсэн иргэний саналд холбогдох яамныхан  “Бид энэ чиглэлд бодлого гаргасан, удахгүй өвлийн иж бүрэн хүлэмжийн аж ахуй байгуулж эхэлнэ” хэмээн хариулсан дуулдана. Энэ нь хэзээ ч хэрэгжих ажил юм билээ, өнгөрсөн парламентад Малын бирж байгуулна гээд хөтөлбөр батлаад байсан, махны үнэ хямдарч, мэдрэгдсэн зүйл л одоогоор алга.

.

Бодит байдал, бодлого хоёр зөрөөд л байна даа, Мэндсайхан дарга  аа.

.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Unshigch:
chadlaaraa hudulmurluud ar geree tejeegeed yvaj bgaa zaluus zunduu bna. neg ni ch bi ulsaas neg ch tugrug guilgvi bor zvrheeree l amidarch bna. getel nad shig uuriin chadlaaraa amidarch bui zaluusiig demjeed uguhgvi dandaa l darj haaj havchij booj bgaa shd hudlaa yu? ter zeeliin nuhtsuluu hartsagaa grajaa barichih 10han mkv gazarch uguhgvi bgaa shd 20000$-oor graj avah chadal nadad algaa tglee geed mashin unah erhgvi yu? tatvar bolgoniig chine tulj baij zeel ch avah erh alga ene tgeed shudarga uu? bi namiin haryalalgvi ee ene ni gaduurhagdah shaltgaan ni uu?
2013-09-23
Б-зориг:
Хүний хэлсэн үг яриаг гүйцэд ойлгож бичиж яриж бай сэтгүүлчидээ.Батбаяр ярих даа "Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хувь 2 дахин буурсан " гэж хэлсэн билээ.
2013-09-23
ganzo:
mendsaihan chi jhn unentei uur ym yriarai tngee ..tr ih bayn humuus chin haana bgan bi l lab harhgui bn shu
2013-09-23
......:
Наад Мэндсайхан чинь АН ын новш.
2013-09-23
zochin:
ger horoolloor yawj sudalgaa gargah heregtei.tegwel unend oir too garna daa.40 s deesh nasniihand ajil oldohgui bnsde.ajilgui yum chini amidral yamar bh ni iolgomjtoi shude.Mendsaihan undur alban tushaalin ajiltai orlogotoi humuusees sudalgaa awsan yum bishuu.
2013-09-23
ZOCHIN:
tetgeveriin neden hogshid hbirged orh tolgoilson hvmvvsiinhee amdraliig neg sain sydlaarai tegvel vnen sydalgaa garna shvv haana tiim ih saihan amdral bgaad bgaan
2013-09-23
зочин:
Цалин голоод ажил хийх хүн олдохоо байсан байна. Нэг ээлжинд 30000₮ өгөөд зуухны галч хийлгэх гэхэд хүн олдохгүй. Харин 20000₮ өгөөд хамгаалагч нэртэй сул суугчийг бол хийх санаатай. Хүмүүс мөчөө ч хөдөлгөх дургүй даварч байна. Зарим улс оронд мэргэжилгүй баагийнуудад 20$ гэдэг бол өндөр цалин. Тэгтэл барууны орон ярьж солиорцгоогоод л. Хөгширч үхэдгүй, хөшч үхдэг гэдэг нэг үг бий. Залуу үе маань нэг л залхуу диплом гонжоом болсон махан боодогууд бүлтэрцгээхэй больцгоо Ажил монголд амьдрал байна. Солонгост очиж илжиг болдгоо зөвшөөрөөд монголдоо ядуурахгүй амьдар. Орчныхоо хүмүүсийг хөдөлмөрт уруу тат.
2013-09-22
зочин:
Ард түмнийг хайрлаж байгаа хуурамж сэтгэлийн цаана төрийн мөнгийг яаж үрэн таран хийх далд ашиг сонирхол нуугдаж байдаг. Үнэндээ хүмүүсийг ажиллууллах хэрэгтэй Зарим нь хэтэрхий цамаан залхуй байна шүүдээ. Энэ зун гэхэд хотын бараг тал нь хөдөө зугаалж наадаж байгалиа хогоор овоолж идэж ууж тансаглаллаа шүү дээ Асуугаад үз хавь ойрынхноо. Гударч байгаа архины хэмжээгээр ядуурлын индексийг багцаалж болно Хямд архи бараг хэрэглэхээ больсон шүү дээ
2013-09-22
зочин:
Өнөөдөр чацарганы тухай яриа боллоо л доо Нэг бут 20 орчим кг жимс өгдөг юм байна. Төслөөр 500 бут суулгац авсан 2 айлыг сонирхоход нэг нь жимсээ аваад эхэлчихсэн 5-6 тн жимс авч "? орчим сая олох тухай ярьж байхад нөгөөх нь айлын модуудыг өнгөрсөн өвөл хамаатны нь хүмүүс хашааг нь задалж мал оруулж идүүлээд дашийн шог. Ядуу гэдэг ердөө л энэ. Арчаагүй нэгнийг өмөөрсөн сэтгэл зүйг зогсоох хэрэгтэй. Малд юм идүүлсэн айлын хүүхдүүд ажил хийдэггүй оюутан нэрээр эцэг эхээсээ татвар авсан залхуучууд нөгөө айлын хүүхдүүд барилгын туслах хийгээд сарын орлого саяаас буусангүй одоо хичээлдээ орцгоосон
2013-09-22
Зочин:
Bid baruuniihnaas hamaagui baga tsalin orlogotoi murtluu tednees hamaagui unetei baraa bair avdag . Chanaraar dutuug shuu
2013-09-22
ТБ-12:
Яг үнэндээ тийм ч ядуу биш л дээ
2013-09-22
Ganaa:
Ард түмэн тэнэг биш гэж өөрсдийгөө их тоох юм. тэнэг биш юм бол яагаад өнөөдөр луйварчдын, худалчдын, хууран мэхлэгчдийн зангаагаар хөдөлж, дийлэнхи нь ядуу амьдарч байгаа юм бол. Тэгэхээр ингэж хууртаж чадаад байгаа юм чинь тэнэг л байгаа биздээ.
2013-09-22
enkhee:
ta nar barin tavin hudlaa yrilaa ch ard tumen teneg bish shuu. Ard tumnee teneg meteer doromjilson ta nart muu dun tavih tsag udahgui. Ter too medehgui suudliin obchin tussan ulsuud udahgui suudal bitgii hel sandal ch ugui boloh bis. Ard tumen uhaantai shuu. strong
2013-09-22
enkhee:
ta nar barin tavin hudlaa yrilaa ch ard tumen teneg bish shuu. Ard tumnee teneg meteer doromjilson ta nart muu dun tavih tsag udahgui. Ter too medehgui suudliin obchin tussan ulsuud udahgui suudal bitgii hel sandal ch ugui boloh bis. Ard tumen uhaantai shuu.
2013-09-22
tugjil:
Монголчууд ядуу гэдэг шал худлаа. Энэ их замын түгжрэл, байр болгоны гадаа овоолгоостой байгаа хогийг харахал. Энэ олон өндөр өндөр байшингууд дорхноо үлдэгдэлгүй зарагдаж, энэ олон дэлгүүрүүдээр дүүрэн бараа, хоол хүнс оргүй алга болж байхад хэн монголчжждыг ядуу гэх юм бэ? Бас тэнэг үнэтэй баар, саванд орой бүр залуучууд чихээстэй, хар захын нэг наймаачин гэхэд 300-500 сая төгрөгийн бараа зарж байгаа шүү дээ. Сая Нарантуул шатахад ингэж ярьж байхыг чихээрээ сонссон. Харин манайхан зохистой хэрэглээнд суралцмаар байгаа юм. Тэгвэл мөн ч их юм хэмнэгдэж улс ч хувь хүн ч айл гэр ч хөгжин дэвэих болно оо.
2013-09-22
HMMM:
HUN AMIIN IHENH NI GER HOROOLOL NERTEI DUNDAD ZUUNII UYEIIN AMIDRALAAR AMIDARCH BAIHAD ED NAR HAAGUUR YU HIIGEED YAVAAD BG YUM BE.
2013-09-22
бид хаана нь байна:
хэ хэ миний гэр бүл аль д нь хамаарах юм бэ энэ жил бараг л зээл авна даа
2013-09-22
бидЭН:
ард түмэн тэнэг та хэд ухаантай тиймүү Мэндсайхан гуай олон долоон тоо хэлж өөрсдийнхээ толгойг эргүүлж байхаар өөр тоо боддоо хүн амийн дийлэнх хэсэг гуйлга гуйж өрөнд баригдаж азаар зарим нэгэн гайгүй хамаатантай байж тэд нараасаа үмх талхны мөнгө гуйж амьдарч байгаан нүдэн дээр чин ил байна хотын ихэнх хэсэг махны мөнгөө дийлэхгүй гэдэс доторхноор түүхий гурилтай хооллож сууна цахилгаан нүүрсний талаар ярихч хэрэг алга харин та хэд ямар байранд юу идэж байна...зарим нь хөлдөж өлбөрч үхэж байгаа шүү энэ үнэн
2013-09-22