Үл хөдлөх хөрөнгийн тооллого, бүртгэл эхэлжээ
2013-09-23

Нийслэлийн Засаг дарга болон Татварын Ерөнхий газрын дарга нарын хамтарсан захирамж, тушаалаар “Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх” ажил өнгөрсөн баасан гаригт эхэлжээ.

 Тооллого, бүртгэлжүүлэх ажлыг хоёр үе шаттай явуулах ирэх арваннэгдүгээр сарын 15-нд дуусах ажээ.

 Нийслэлийн хэмжээнд 2008 онд үл хөдлөх хөрөнгийн тооллогыг зохион байгуулж байсан ч татвар төлөгч иргэдийн нэгдсэн мэдээллийн сан байхгүй, хөрөнгийн бүртгэл нь зөрүүтэй байх асуудал тулгардаг аж. Тиймээс энэ жилийн үл хөдлөх хөрөнгийн тооллогыг зохион байгуулахдаа татвар төлөгч иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгож,  татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах, орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Тооллого, бүртгэлжүүлэх ажилд нийслэл, дүүрэгт бүртгэлтэй иргэд, дүүргийн нутаг дэвсгэр дээр байгаа бүх үл хөдлөх эд хөрөнгө /объектууд/, үйлдвэр, үйлчилгээ, худалдаа явагдаж байгаа ажлын байрууд, татвар төлөгч иргэд хамрагдах юм байна.

Б.Цэрэн

Shuud.mn
Сонин хачин