С.Дэмбэрэл Ц.Нямдоржийн зөвлөгөөг “дагав”
2013-09-27

Ц.Нямдорж гишүүн ааштай, хахир яхираар нь дуудагдаж, өөртөө “дайсан” бэлтгэдэг гэдэг ч нөгөө талдаа түүнээс суралцаж, шавилах гэсэн битүүхэн сонирхолтой эрхмүүд ч байдаг байна.  Арга ч үгүй биз, хуульзүйн яамыг хэдэнтээ толгойлж, парламентын спикер хийж явсан түүнээс суралцах, туршлага хуваалцах зүйл анх удаа сонгогдож байгаа гишүүд байтугай хууччууд ч бий. Ямартаа л “МАН-ын 10 гишүүнтэй тэнцэх хүн шүү” гэж АН-ынхан түүнийг дүгнэж байхав.  Ийн түүх сөхөхийн учир нь өчигдрийн чуулганы хуралдаанаас үүдэлтэй.

Түүний “шавь” нар ч эхнээсээ тодроод эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүн  С.Дэмбэрэл “Ямар нэг хуулийн төслийг хурдан, хурдан хэлэлцүүлээд эхэлбэл, нэг л но-той болдог юм гэж Ц.Нямдорж гишүүн хэлсэн” хэмээн гишүүдийг хөгжөөгөөд авав.  Үнэндээ ч гэнэт батлагдчихсан хуулийн төслүүд араасаа “баас” дагуулдаг.  Үүний нэг жишээ нь иргэд нь Төрийн ордон руугаа хүйтэн зэвсэг барин дайрахад хүргэсэн “Урт нэртэй” хууль.  Ц.Нямдорж гишүүн ч шинэ гишүүдэд үнэн л сургамж айлдаж шүү.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tembvv dembee chi xubi zayagaaraa togloj bn daa oyunii xomsdol mini. naad nyamka chin chinii xajuud burxan za
2013-09-27
Tembuu Dembee:
Aman deeree tembuunii yartai danhar tolgotoi,buural ustei urchger hugshin boov.
2013-09-27