Шинэ даргын сунгаа айсуй
2013-09-29

Эдийн засгийн хүндрэл, ээлжит бус чуулган, намрын чуулган, өвлийн бэлтгэл гээд цаг үеийн ажлууд ар араасаа овоорсон энэ үетэй зэрэгцээд улстөрчид, ажиглагчдын  анхаарлыг юу юунаас илүүтэй  татаж байгаа нэг асуудал бол МАН-ын их хурал. МАН-ыг өнөөдөр  хоёр хуваагдсан, хүч нь суларсан, УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулиар дараалан навс ялагдсан, парламентад сөрөг хүчин болсон, дараа дараагийн сонгуулиар ялалт байгуулах нь юу л бол хэмээн ам хуурайгүй ярьцгаадаг ч намын их хурлын чимээ олны анхаарлын төвд байна. Мэдээж, их хурлаараа дотоод дүрэм журамдаа өөрчлөлт оруулна, өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэнэ, өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлыг хэлэлцэнэ. Энэ нь хэн бүхэнд сонин бус. Хэн намын даргаар сонгогдох нь вэ гэдэг таамаглал нийтийн чихийг сортойлгож байгаа юм.

1

Энэ хурлын өмнөхөн намаа шинэчлэх хөдөлгөөн явагдлаа. Залуусын энэ хөдөлгөөн амнаас цаашгүй байна гэж ажиглагчид үзэж байна лээ.  Намын дарга Ө.Энхтүвшингийн хувьд хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцрох мэдэгдлээ аль эрт хийчихсэн. Ер нь сонгуулиар улс төрийн хүчин нь ялалт байгуулаагүй тохиолдолд дотоод дүрмийн дагуу дарга нартаа хариуцлага тооцдог. Гэхдээ намын даргад хариуцлага тооцох эсэх хамгийн гол даваа бол УИХ-ын сонгууль.  УИХ-ын сонгуулийн дүн дараа дараагийн сонгуулиуд ялах, ялагдах эсэх өнгийг тодорхойлдог ч гэж болно. Нэг ёсондоо намын дотоод эвлэрэл, сонгогчдын хандлагыг УИХ-ын сонгуулийн үр дүн харуулдаг. Үүнийг ч 2012 оны УИХ-ын сонгууль баталсан. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээсэн Монголын улс төрийн ууган хүчин намдаа шинэчлэл хийх нэрийдлээр уугуул нэрээ сэргээсэн нь угаас албан тушаал, эрх мэдлийн төлөө толхилцож байсан дотоод зөрчилдөөн, фракцуудыг ил болгож, намыг хоёр хуваахад хүргэсэн билээ. Энэ задрал нь эвлэрэл, зөвшилцөлд хүрэхгүй байсаар сонгуулийн жилүүдтэй золгуулсан. Үр дүн нь өнөөдрийн ялагдал буюу сөрөг хүчний суудал. Намаа ялагдлаас ялалтад хүргэх хугацаа одоогийн удирдлага болох Ө.Энхтүвшин даргад байгаагүй гэж нэг талаар зөвтгөж болох юм. Учир парламентын сонгуульд ялагдал хүлээж, төр, засгийн төдийгүй яам, агентлагийн тамгыг барьж байсан улс төрийн албан тушаалтнуудын  үг дуугүй ажлаа шилжүүлсэн бухимдал нь өнөө ч гараагүй яваа. Тиймээс ч тэд орон нутгийн болоод Ерөнхийлөгчийн сонгуульд намынхантайгаа нэгэн зүгт нэгдэх сэтгэл дутсан биз. Өөрөөр хэлбэл, МАН мянган толгой, нэг сүүлтэй болсных болов уу. Энэ өнцгөөсөө Ө.Энхтүвшин даргыг буруутгах эрхгүй билээ. Тэгээд ч  сонгуулиар  өрсөлдөгч хүчинд хожил нь ирсэн.

1

МАН-ын дараагийн удирдлага хэн бэ. Уг нь энэ намд удирдаад, зохион байгуулаад аваад явчих дарга олон бий. Боловсон хүчин ч олонтой гэдэг. Гэхдээ нам доторх  фракц, бүлэглэлийг нэгтгэж, зангидах тэр хүн хэн байх вэ. Намын их хурал ирэх сарын 27-нд товлогдсонтой зэрэгцээд намын даргад нэрийг нь дэвшүүлэх таамаглал аль эрт тархаад амжсан.

1

Шинэчлэгдэх гэж буй намын даргын таамаглалд С.Баяр, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, М.Энхболд, Ц.Нямдорж гээд хууччуул болох архаг улстөрчдийн нэр цохиж явна лээ. Үнэндээ ч залуучуудаас нь жин дараад намын даргад өрсөлдчих хүн одоогоор алга, туршлага дутаж, жульдана гэсэн явган яриа ч гарчихаж. Дээрх таамаглал дундаас хамгийн найдвартай хувилбарыг М.Энхболд гээд нам дотор ч, гадна талд ч яригдаж байна. Учир нь С.Баярыг асуудалд орооцолдсон, Н.Энхболдыг уян зөөлөн, Д.Лүндээжанцанг бөөрөнхий, Ц.Нямдоржийг ааш муутай гээд олонхийн дэмжлэг авч чадахгүй гэцгээж байна.

1

Харин М.Энхболдыг зохион байгуулалтын чанга дэглэмтэй, аль ч үед хотын фракцынхныг хүчтэй, нэг зорилготой нэгдмэл хэвээр байлгасан. Тиймээс  хуваагдсан энэ намыг ч нэг зохион байгуулалтад оруулж чадна гэж үзэж байгаа юм билээ. УИХ-ын дэд дарга М.Энхболдын хувьд нэг намыг байтугай Засгийг удирдаж байсан хүн. 1997 оноос хойш нийслэлийн МАХН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, УИХ-ын гишүүн, намын дарга, Ерөнхий сайдын албыг хашсаар ирсэн. 2005 онд М.Энхболдыг намын даргаар сонгогдоход нь аж ахуйн хүнээр улс төр бариуллаа хэмээн шүүмжлэх хүмүүс гарч байсан. Гэхдээ тэр өнгөрсөн хугацаанд хотын фракцынхны хүчийг нэгтгэж, УИХ-ын сонгуульд Төв аймгийн тойргоос хоёр ч удаа багаараа сонгогдож байсан гээд   хүчтэй улстөрч харуулж чадсан.

1

Харин өнгөрсөн хугацаанд түүнийг газрын наймаачин гэсэн "цол" дагасаар ирсэн. Ямар сайндаа л тэр жилийн их хурлаар НИТХ-ын дарга байсан Н.Болормаа "М.Энхболдын хийсэн газрын наймааны лайг би үүрч байна" хэмээн мэдэгдэж, намын даргын суудлаас нь унагаж байхав. Гэхдээ энэ нь хууль хяналтын байгууллагаар өчнөөн шалгагдаад ч М.Энхболдод хамаарах ямар нэг зүйл тогтоогдоогүй юм билээ. Харин удахгүй болох намын их хурлаар түүнийг дахин намын даргаар томилогдох гэж байгаа таамлаглал гарсан энэ үед өнөөх газрын наймааны асуудал нь босч ирэхийг үгүйсгэхгүй юм. Учир нь МАН-ын даргад түүний нэрийг дэвшүүлэх сургаар өрсөлдөгч улс төрийн хүчин буюу АН-ынхан М.Энхболдын "но"-г хайж, хотын архивт  хяналт шалгалт оруулсан гэсэн бор шувуу нисч байна лээ шүү. Том нам гэдэг томоороо л байх юм. Намынх нь их хурлын сургаар эрх баригчид хүртэл хөдөлгөөнд ороод л...

1

Б.Халиун

Shuud.mn
Сонин хачин
мгнйиб:
Н. Энхболд чинь тэгвэл аймаар амьтан байнашд. Авгайтайгаа. Баяжиж ээ, тэгээд их сайхан амьдарч байна уу
2013-09-30
иший:
С. Баяр дарга болох нь зүйн хэрэг. Харин Баяр та, нэрээ цэвэрлэж, тэр авсан мөнгө энэ тэрээ буцаачих. Тэр Хулан мулан гээд шуналтай шулмаснууддаа өгсөн юмаа ардын хүүхдүүдэд өг. М. Энхболд яасан ч дарга болж болохгүй УБ хотыг ийм аймшиг болгосон хүн шүү дэ. Та нар бүү март. Бусад нь хойлог.
2013-09-30
Elbeg:
S.Bayar darga dakhin ireed MAH-g emkhlekh tsag asui, es tegvees AH gesen tsuun luivarchid, MAH gesen etseggui khuukhduud uls orniig duuslaa daa, Mongoliin ur tsaana chini Ikh urnuus ali khediin davlaa. Odoo dakhiad bond nereer 3,5-iin ur, Samurai zeel geed 1 terbumiin zeel avakh geed gar n zagatnaj bna daa. Ene khuvkhai ALTANKHUYAG khoosruulakh n bna shuu dee ard tumeen!
2013-09-30
Mongoliin ard tumen chin!:
Hehe gazriin luivarchin m.enhbold huuliin hulgaich nymdorj hutga nomtoibayar mongoloo zarsan s. Bayar altnii luivarchun su batbold geed uneheer gemt hergiin deediig hiichiksen ene nam odoo tsaashid ymar luivarchin hulgaich urvagchaa songoh geed huraldah yum boldoo! Uneheer ydarch baina shu!!! Ard tumen chin!
2013-09-30
Дондог:
Ухаалаг гэдгийн цаана,уудам газар шороо,эд баялагийн АРИУН шунал, шударга бусын үнэн нүүр төрх байдаг юм. Үүнийгээ даруу төрх,чухал царайгаар халхалдаг юм. Үүнийг нь олигарх С.Баяр,Сү. Батболд нар ашиглах гээд байгаа юм шүү ХҮМҮҮСЭЭ болгоомжлогтун.Манай оронд байгаа Австралийн хөрөнгө оруулалтай уул уурхайн болон боловсролын салбар бүгд Н.Энхболдых ШАЛГААД ҮЗЭЭЧ ДЭЭ.Тэднийх 11-р хорооллын үйлчилгээний төвийг бүхлээр нь эзэмшдэг.ЭХНЭР НЬ мобикомын Монгол талын босс, Монголын мөнгийг Солонгос руу ачуулж байдаг бүсгүй бий.
2013-09-30
zochin:
namiig darga shine emegtei neriig devshuuleech
2013-09-30
Борхүү:
Газрын наймайчин нь үнэн биз дээ.
2013-09-30
huuu:
Монголд гол 2 нам нь сайн шинэчлэгдэж чадсан цагт л Монгол орон хөгжинө шүү дээ Уян зөөлөн гэдгийН ЦААНА УХААЛАГ НАЙРСАН ГЭСЭН шинж давхар байгаа юм биш үү Н.Энхболд энэ тал дээр илүү шүүү Хэн нэгийг үзэн яддаг зан чинь аль өнгөрсөн үеийн алдаа дутагдал шүү эргэж бодоорой монголчуудаа
2013-09-30
Додоо:
Би намын гишүүн бус төрийн хар хүн л дээ.Гэхдээ, улс төрийг Улс төрчдыг гадарлана.Одоогийн байдлаар М.Энхболд шиг хүмүүнлэг,бас төр түмэндээ ээлтэй өөрийн орон зайг олж дээрх арчаагүйгэсээ газаргүй хоцорч найз нөхөдтэйгээ МАН-ийг хаяна гэж ашиг хонжоо эрэгч тэнэгүүдээс бусад нь М.Энхболдыг дэмжиж байгааг олон түмний дотор амьдарч байгаагийн хувьд би л лав сайн мэдэрдэг. Энэ хүчтэй лидерээс АН-ын аваргууд бүү хэл МАН-ын атманууд, ялангуя албан тушшаал горьдсон алиа салбадай нар үхтлээ айж ЕСӨН ШИДИЙН ХАРААЛ8 НЭР ТӨРИЙГ НЬ ГУТААХ АЯН ӨРНҮҮЛЭХ НЬ МЭДЭЭЖ.Үүнийг ЭРХ БИШ намын их хурлын төлөөлөгчид мэдэж байгаа байлгүй. ЯГ ҮНЭНДЭЭ М.ЭНХБОЛДООС өөр хүн гарвал ХАЙРАН НАМ БУДАА.
2013-09-30
gerel:
odoogiin darga enhtuvshin bol zovhon har amia bodson novsh uym daa chi chamd erh medel bailaa chi unendee uy ch hiij chadahgui er uym daa odoo chi yaj heden jil gishuun baihaa l bodoj bga da chi
2013-09-30
praha-cz:
Nyamdorj guaigaas uur songolt hiivel MAN 2016 ond uls turees burmusun archigdana
2013-09-30
ttttt:
ard tumeni. tatvariin mungiig 20 jil. tur. barih. neriidleer idej uusan. nohod. tatan. buulgaj. baishing ni. ard tumnii ordon bolgoh heregtei. tegvel. unend niitsne shudrga. baistgaaya gej. elbeg dorj helsen shuu. er hun helsendee gej!!!!!!
2013-09-30
tttt:
ene. namiig tatan buulgaa.
2013-09-30
иргэн:
ёстой нэг Монголд ирсэн нэг гай даа Энэ хүн
2013-09-30
same:
Би МАН-н гишүүн. Xэрэв Газрын наймаачин М.Энхболд манай намын дарга болбол би болон манай найзууд МАН-с шууд гарна… Энхболд УБ болон Монгол улсыг ийм байдалд хүргэсэн хүн шоронд байх ёстой шүү дээ….
2013-09-30
М.Энхболд дарга танд амжилт хvсье:
М.Энхболд шиг тулхтай, ноён нуруутай, хvн чанартай, улс орноо боддог улс терч маш ховор шvv. М.Энхболдыг МАН-ын дарга болгохоос айж байгаа хvмvvс эх орон, ард тvмнээ бодохгvй л байна даа.
2013-09-30
зочин:
М.Энхболдыг газрын наймаачин л гээд байдгийн. Хотын даргаар ажиллаж байхдаа иргэдэд газар олгохгүй хав дараад газрын хуулийг биелүүлэхгүй суугаад байх байсан юм уу. Харин ч Асгатын мөнгөний ордыг оросуудад давуу эрхтэй өгүүлэхгүй Энхбаяртай сөргөөлдөж намын даргаасаа хусуулж байсныг түүх мартахгүй байх. Тийм л газар зарах дуртай юм бол уул уурхайн газруудыг зарчих нь яасийн. газрын наймаачин гэдэг нэр чинь улс төрийн захиалгаар өгсөн нэр ш дээ. ТВ ээр хоол хийж дуу дуулаад шоудаад байдаггүй тулхтай төрийн хүн гэж би бодож байдгийн.
2013-09-29
зочин:
М.Энхболд олон намын сайд нараас бүрдсэн хоёр ч засгийн газрын үед ерөнхий сайд, шадар сайдаар ажиллаж байхдаа улстөржиж туйлшраагүй тогтвортой ажиллаж эдийн засгийн сайнгүй үед төрийн албан хаагчдын дундаж цалинг огцом нэмэгдүүлж, 2008, 2012 оны олимпын багийн ахлагчаар ажиллаж могол улс түүхэндээ олимпод амжилттай оролцох эдийн засгийн нөхцлийг бүрдүүлсэн хүн гэж спортын бид үнэлж байдгийн. Нэг намын даргыг өлхөн хийгээд нийгмийг улстөржүүлж хагалж бутаргаад байх хүн биш гэж найдаж байна
2013-09-29
unshaa !:
http://www.ugluu.mn/33666.html
2013-09-29
галдаа:
Би МАН-н гишүүн хэрэв. Газрын наймаачин М.Энхболд манай намын дарга болбол би болон манай найзууд МАН-с шууд гарна... Энхболд УБ болон Монгол улсыг ийм байдалд хүргэсэн хүн шоронд байх ёстой шүү дээ.
2013-09-29
галдаа:
Би МАН-н гишүүн хэрэв. Газрын наймаачин М.Энхболд манай намын дарга болбол би болон манай найзууд МАН-с шууд гарна... Энхболд УБ болон Монгол улсыг ийм байдалд хүргэсэн хүн шоронд байх ёстой шүү дээ..
2013-09-29
галдаа:
Би МАН-н гишүүн хэрэв. Газрын наймаачин М.Энхболд манай намын дарга болбол би болон манай найзууд МАН-с шууд гарна... Энхболд УБ болон Монгол улсыг ийм байдалд хүргэсэн хүн шоронд байх ёстой шүү дээ....
2013-09-29
Zochin:
Sandui dargiig MAN-iin dargaar songoocheeeee.
2013-09-29
ььдлдпп:
МАН-ын даргаар 18 настай гишүүнийг нь ч авчирж дарга болгосон ялгаагүй авилгалын мөнгөтэй холбогдоно. Эднийд нүгэлгүй хүн байхгүй
2013-09-29
nyamdorj guai:
Nyamddorj guai darga bolson huniig hajuunaas ni demjeed yavj baih ni zuv huvilbar
2013-09-29
Баяр:
Нямдоржоос өөр дарга олигтой хийх хүн алга аа.
2013-09-29
эшлэл:
Намынх нь их хурлын сургаар эрх баригчид хүртэл хөдөлгөөнд ороод л,,, үнэхээр тэвдаж байгаа шүү АНыхан ёстой л живж байгаа хүн хөвж байгаа дэрснээс шүүрдэг гэдгийн үлгэр болж байна даа
2013-09-29
монгол:
нямдоржийгоо даргаа болгооч гоё шдээ
2013-09-29
jnlj:
www.mahn.mn domain neriig zarna 99204587
2013-09-29