Н.Удвалд шаардлага хүргүүлэв
2013-09-30

ГССҮТ-ийн дарга удирдлага шинээр томилсонтой холбоотойгоор тус эмнэлэгийн үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээ тасалдаж, эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн асуудал өнгөрөгч долоо хоногт гарсан. Энэхүү асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн Иргэний хяналт шинжилгээний зөвлөл ТББ тус эмнэлэгт шинжээчдийн багийг томилон ажиллуулсан аж. Тус багийнхан өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд дүгнэлтээ танилцуулж, холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм. Үүний дараа тус ТББ-ийнхан Эрүүл мэндийн яамнаа ирж, Монгол улсын Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хандан шаардлага хүргүүлэв.

Уг шаардлагад “Монгол Улсын Эрүүл мэндийн сайд нь хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд салбарынхаа үйл ажиллагааг сайжруулахын төлөө ГССҮТ-ийн даргын томилгоог хийсэн бол хэн нэгний эрх ашгийг хамгаалсан аливаа бусармаг үйлдлийг шийдвэртэйгээр таслан зогсоож, татвар төлөгчид, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө нэн шийдвэртэй алхам хийхийг шаардаж байна.

Тухайлбал, хэн нэгэн даргын төлөө ажил хаялт зарлаж, өвчтэй иргэдийн эрх ашгийг ноцтой хохироож буй эмч ажилчдыг нэн даруй халах,

Ажил хаясан эмч нарыг тангараа зөрчиж, Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, амь насны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Хувийн эрх ашгийн төлөө олон зуун өвчтөн, иргэдийн амь насыг эрсдэлд оруулж, өдөөн турхирах замаар ажил хаялтыг зохион байгуулахад удирдаж буй этгээдийг нэн даруй илрүүлж, ТЕГ, АТГ, ЭЦГ зэрэг хууль хүчний байгууллагад өгч шалгуулах

Улсын хэмжээнд бэлтгэгдээд буй мэргэжлийн боловсон хүчний дунд сонгон шалгаруулалтыг яаралтай явуулж, ГССҮТ-ийн хэвийн үйл ажиллагааг 3 хоногийн дотор хангах

ГССҮТ-д олон нийт, иргэдийн төлөөлөл бүхий хөндлөнгийн аудитын багаар хяналт шалгалт хийлгэхийг шаардаж байна.

Бид энэхүү шаардлагынхаа хариуг 7 хоногийн дотор бичгээр авах бөгөөд хариуг эс өгвөөс дараагийн шатны арга хэмжээнд шилжих болохыг үүгээр мэдэгдэж байна’’ гэжээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэхүү шаардлагыг ЭМЯ-ны дэргэдэх ёс зүйн  хорооны гишүүдийн хамт хүлээн авсан юм. Тэрбээр энэ үеэр “Та бүхний шаардлагыг нухацтай шалгаж, нягтлах ажлыг Ёс зүйн хорооныхон хариуцаж ажиллана. Гэхдээ надад ирсэн мэдээллээр эмч нар ажил хаялт зарлаагүй гэж мэдэгдсэн ч төлөвлөгөөт хагалгааг тасалдуулсан нь үнэн бол ноцтой асуудал. Тиймээс Ёс зүйн хорооноос гарах шийдвэрийг үндэслэн холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох асуудал яригдана.

Хамгийн гол нь ГССҮТ дээр үүсээд байгаа асуудал нь Эрүүл мэндийн салбарын шинэчлэл асар хүчтэй, эсэргүүцэлтэй тулгарч байгааг илтгэж байна.  Энэ бүхний цаана маш том асуудал, бүлэглэл байгаа гэдгийг харуулж байна. ЭМЯ-наас эдгээр хүмүүсийг судалж байна. Түүнчлэн нарийн мэргэжлийн эмч нарийн судалгааг гаргаж, мэргэжлийн боловсон хүчний нөөцөө бүрдүүлж байна. Ажлаа чин сэтгэлээсээ хийх мэргэжилтэй боловсон хүчнийг сонгон томилох  эрх ч бидэнд бий” гэлээ.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
oyuna:
Ene udvaliig harahaar emegtei bolj zusee huvirgasan eregtei hun shig sanagdaad bh yum
2013-10-02
nasaa:
ene bas uyn toriin bus baiguullaga ve. Haana hezee bsan uym be. genet uy bolood garaad irev. Emnelgiin ajilchdiin ajliin ontslogiig medeh uu ed... UDVALIIN gar hol uu. UDVAL SAIDAA ogtsoruulaach eee
2013-10-01
Zocnin:
Udval said geheer tusnaal gargadag...ard tvmen ajilcnin geed suult hiij esergvvtslee ilerhiilj boldoggvi tsag ve bisn snvv..avgai ooroo ervvl mendiin salbariig vimvvlj bn
2013-10-01
БАЯА:
ЭРҮҮЛ МЭДНИЙН СИСТЕМ БҮХЭЛДЭЭ ҮНЭХЭЭР ХЯМАРЛАА. БАРАГ ЖИЛ БОЛЖ БАЙНА ЗУРГААН ЭМНЭЛГИЙН ДАРГИЙГ ТОМИЛЖ ЧАДАХГҮЙ . АРАЙ Ч ДЭЭ . ҮҮНИЙ АРД ОЛОН ХҮН ХОХИРЧ БАЙНА. УДВАЛ АВГАЙ АРАЙ Л БАЙНА. УГ БАЙГУУЛЛАГЫН ДАРГИЙГ ДОТРООСОО САНАЛ АСУУЛГААР СОНГОДОГ БОЛ ТЭР ЭМНЭЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮНЭХЭЭР САЙЖИРНА ГЭЖ БОДОЖ БАЙНА.
2013-10-01
Zochin:
Udvald shaardlaga xurguulj baigaa arxichin tsaraitai xuuxen Enxbayariig sulluulna geed oortei ne xamt davxij yavsan noxor baina. Ene Udval avgai barag soliorson baix aa. Ta nariig amitan andaxaa bolison shuu dee
2013-10-01
Saidad:
Ene bux asuudal saidtai xolbootoi,,, 8sariin umnu bux emngiin dargiig xuuli bus xalsan, gexdee bugshsan darga nariig solix ni zuv shiidver baisan bolovch butsaagaad nuguu daranguilagch bolson shunaluudiig butsaagaad tavsan ni mash Tom aldaa!!! Gemtliin emngiin dargaar tetgevree togtoolgson Jambaljav gex xolio bantang tavsan ni mash Tom aldaa!!! Dargaar tavsan Enxbayriig xuleej avxgui geed turxiraad bgaa xumuustei xariutslga tootsox ni tumen zuv!! zoviuraasaa salya gej bgaa uvchtunuur toxuu xiij tuluvluguut mes zasaliig xoishluulsan xumuustei, zoxion baiguulsan xumuustei xariutslga tootsox ni zuv! Dotroosoo darga bolno geed ursuldsun 2 emch ni shaardlga xangaagui bj xeniigee dargaar tavina geed bna??
2013-10-01
bilgee:
ene xun eruul mendiin toloo yabj chadaxgui 1 xuniig taxin shutdeg xun zobxon enxbayaet yilchilj xuuli gargaj bataldag xun ene xuniig solix xeregtei ard irged ni eruul bj yls oron xogjino tegexed naad zaxiin emnelgiin darga tomilj chadaxgui bga xuniig odoo boliulaachee odort olon xun eruul mendeeree xoxirch bxad yo xiideg yom be adaglaad sonin ynshdag yom uu medeelelee ch medexgui bna
2013-10-01
эмч нар:
эмч нар яагаад өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцэж болдоггүй юм адилхан монгол улсын иргэн биз дээ бусад хүмүүс эрхээ хамгаалж босож болдог бид болохгүй гэсэн юм байхгүй байхаа тэгэж яривал бгх төрийн албан хаагч тангараг өргөдөг байх шүү ганцхан бид биш энэ Удвал энэ салбарыг үнэн унагааж байнаа эмч нар бид эсэргүүцэж байна
2013-10-01
ZovZov:
Udvaliin ZovZov. Zugeeree yawna aa. Yawna. Zorigtoi ba shuu.
2013-09-30
хн....:
удвалаа энхбаярынхаа хөлийг хучаад бж бсн дээр бишүүү. ажлаа өг л дөө чи. эрүүл мэндийн салбарт гарсан хар толбо балаг минь. гүндалай та 2 яаааг адилхан шүү. гамшигууд.
2013-09-30
tanhai emee ta haana bna aa..:
tanhai emee ta haana bna aa naana chini boloh oo bailaa emch ajilchidiin duu hooloind huch nemeech mungutei humuus ni hural hiilgeed tanhairaad bna emee yah be
2013-09-30
tanhai emee ta haana bna aa:
tanhai emee ta haana bna aa naana chini boloh oo bailaa emch ajilchidiin duu hooloind huch nemeech mungutei humuus ni hural hiilgeed tanhairaad bna emee yah be
2013-09-30
Zochin:
Udval gej emegtei Eruul mendiin yamiig er ne uy bolgood baina aa. Nogoo Enxbayariin olsgolongiin ueer Udvaltai xamt jagsaad baisan arxichin tsaraitai xuuxen onoodor Udvaliinxaa esreg yavj baigaa dur uzuuleed yamar ch gene uu xodolgoon baiguulaad suuj baix um. Ene Udval avgai soliorson baix aa. Naad xuuxniig chine xumuus tanidag bolson shuu dee. Enxbayariig omoorood l baaxan TVeer garaa biz dee
2013-09-30
НОВШ удвал:
НОВШОО чи огцроочээ. ЭНХБАЯР чинь эрүүл болчихоо биздээ
2013-09-30
xxaxa:
ene gichiig zailuul
2013-09-30
amar:
saidaa tand amjilt husie. mongold emch nariin yalanguya hotiin emneleguudiin emch nariin es surtahuun uneheer doroitson doo. neg l mundag doktoruud haritsaa baikhgui mungunii nudeer ard tumnee hardag geed l yariad baival zunduu. odoo eruul mendiin salbart dorivtoi oorchlolt hiikh tsag bolson. GCCUT bol muu muukhai bukhen uurelsen gazar
2013-09-30
emnelgiin ajiltan:
Udval Eruul mendiin salbaryg elgeer ni hevtuulj baina said hiij chadahgui baina shuudhan helehed ajlaa ug!
2013-09-30
qwertyui:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-30
Өвгөн эмч:
Эрүүл мэндийн яаманд ер нь юу болоод байна аа. Төрийн бус байгууллагын нэр зүүсэн наад хэд чинь Удвал ын гар биш биз дээ????? Энэ Удвал ер нь эхлээд өөрөө ОГЦОРВОЛ таарах юм биш үү? Салбар удирдаж байгаа сайд юм уу? Энд тэнд бүтэлгүй юм хийчихээд, хэлэхээр хэрэлдээд явдаг хөгшин авгай юм уу??? Ялгахаа ч байлаа даа.
2013-09-30
Sanj.:
Iim juml dutaad baigaa baihgyi ju daa Udbal saidaa Iim argahemjeeg zarcmiinh ni hubid avahgyi bol byr ih dabarhan shiv dee. Hezee tegj tomilogdson darga naiinhaa umnuus esergvvcel hiigeedl shuuj baisan jum be. Gemtliin emnelgiinhehc eruusuu uursdiin duraarshvvdee.Udbal dargad amjilt hvsie,als hold ajillaj baigaa negen mongol emc emegtei
2013-09-30
enee:
бас хэний турхирааны нөхдүүд вээ тэгж байхаар наад сайдаа өөрийг нь огцор гэж хэлээч
2013-09-30