Алдарт ээжүүд одонгоо гардлаа
2011-11-25

Улс тунхагласны баярыг угтаж нийслэлийн дүүргүүд эхчүүдэд алдарт эхийн одонг нь гардуулж байна. Тодруулбал Нийслэлийн Хан-Уулын дүүргийн ээжүүд өнөөдөр "Алдарт эх"-ийн одонгоо гардан авлаа. Тус дүүрэгт одон хүртэж байгаа 3 мянга гаруй эхчүүд байгаагаас өнөөдөр хоёрдугаар зэргийн одон хүртэх 270 эх одонгоо гардсан бөгөөд цаашид 300 гаруй эхчүүдэд "Алдарт эх"-ийн нэгдүгээр зэргийн одонгоор шагнахаар төлөвлөөд байгаа аж.
Shuud.mn
Сонин хачин