Энэ онд 18 уулзварыг ашиглалтад оруулна
2013-09-30

Засгийн газрын гишүүд долоо хоног бүрийн даваа гаригт  “Бүтээн байгуулалтын цаг”-аар Ерөнхий сайдад ажлаа тайлагнадаг уламжлалтай. Энэ удаагийн бүтээн байгуулалтын цагийн эхэнд Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт яригдсан цементийн үнэ буураагүй байна, үнэ хазаарлах талаар ямар арга хэмжээ авсныг Барилга, хот байгуулалтын яамны холбогдох албаныхнаас асуусан.

х

Барилгын материалын үнэ тогтворжуулахаар Цемент импортлогчдын холбооны гишүүн 27 аж ахуйн нэгжид 127 тэрбум төгрөгийн зээл олгосон. Гэрээт байгууллагууд цементээ тонн тутмыг нь 165 мянган төгрөгт багтаан барих үүрэг хүлээсэн ч сүүлийн 14  хоногт 185 мянгад хүргэж өсгөөд байна. Энэ нь намар эрэлт огцом нэмэгдсэн, энэ сарын эхээр юанийн ханш өссөн зэрэг нь цементийн үнэд нөлөөлсөн гэж яам, хувийн хэвшлийнхэн тайлбарласан. Харин Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэн тавдугаар сараас хойш цементийн үнийг барьж чадсан атлаа барилгын улирал шувтрах үеэр яам, хувийн хэвшлийн аль аль нь хариуцлага алдсаныг шүүмжиллээ.  Мөн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд 14-хөн хоногийн нөөцтэй байгаа нь хангалтгүй үзүүлэлт, энэ жил барилгын материалын эрэлт хэрэгцээ огцом нэмэгдэнэ гэдгийг Засгийн газар урьдчилж тооцоолоод төсөв гаргаж, эргэлтээ нэмэгдүүл гэж зээл олгосон. Гэтэл ийм тайлбараар буруу үйлдлээ зөвтгөж болохгүй хэмээн Ерөнхий сайд анхааруулав.

ө

Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймагт 13 мвт хүчин чадалтай дулааны станц ашиглалтад орсон аж. Энэ жилдээ багтаан Увс, Ховд, Хөвсгөл аймгийн дулааны станцууд ажиллаж эхэлнэ гэж Эрчим хүчний яамныхан танилцуулсан. Дундговийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай авто замыг арваннэгдүгээр сарын 1 гэхэд хүлээж авна, Дорнодын зам 55 хувь, Хөвсгөлийнх 60 хувьтай үргэлжилж байна. Төмөр замын далангийн ажил өнгөрсөн долоо хоногт 9,8 км-ээр урагшилж, ажлын явц 42 хувьд хүрсэн. 11 дүгээр сарын эхэн хүртэл гүйцэтгэлийг 80 хувьд хүргээд энэ жилийн ажлыг зогсооно гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.

а

“Гудамж” төслийн хүрээнд өөрчилж, шинэчлэхээр төлөвлөсөн 33 уулзвараас 18-ыг нь энэ жил хийж гүйцэтгэснээр 2013 оны бүтээн байгуулалтыг хаах аж. Нэг уулзварыг 1-1.3 тэрбум төгрөгөөр засварлаж байгаа ч өргөтгөж шинэчилсний үр дүнд хэмнэх мөнгөө тооцож үзэхэд ганц жилийн дотор гаргасан зардлаа нөхөх ба үүнээс гадна эдийн засгийн бус олон ач холбогдол өгнө гэж төслийн багийнхан танилцуулсан.

 а

Засгийн газрын тогтоолоор баталсан есөн  төсөлд Хөгжлийн банк “Чингис” бондоос санхүүжилт олгох ёстой. Орон нутгийн авто замын төслүүдэд 590 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоос 36 хувь, нийслэлийн орон сууцны болон гэр хорооллын дэд бүтцийн төслүүдэд 198 тэрбум төгрөг олгохоос 26 хувийг гаргаад байгаа аж.

а

Мөн Тавантолгойн ДЦС-ын барилгын ажилд 1.5 тэрбум, шинэ төмөр замын төсөлд 130 тэрбумыг олгосон, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн төслүүдэд баталсан 270 тэрбум төгрөгөөс 30 тэрбум төгрөгийн гэрээ байгуулагдаад байна. "Гудамж" төсөл, Байшин үйлдвэрлэх комбинат, Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилт хуваарийн дагуу олгогдож байна. Эдгээр дээр нэмээд төмөрлөгийн үйлдвэр болон МИАТ-ийн дахин санхүүжилтэд зориулан “Чингис” бондоос хөрөнгө гаргах асуудлыг Засгийн газрын тогтоол гарангуут шийдвэрлэнэ гэж Хөгжлийн банкнаас танилцуулав.

х

Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт хийх 12 байршил дээр нэмж, найман байршилд төлөвлөлт хийхээр нийслэлийн удирдлагууд шийдвэрлэсэн бөгөөд энэ асуудлыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.

а

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ямар ч байсан өмнөх засгийн газрыхныг бодвол замыг аятайхан болгоод байгаа. энд тэнд явж байхад зам аятайхан болсон газрууд зөндөө байгааг анзаарсаар байж онцгүй болсон энэ тэр гэж хэлэх шаардлага байгаамуу.
2013-10-01
Zarlaga gegchid:
Chi hucaad bailgui yavaad uz Zamaa zasahgui yaaj hot baih yum Gaigui l bolood baigaa sh dee Hooson hucaad suuj baihaar har l daa
2013-10-01
Bayar:
Altantuya hulgaichaa Elbegdorj ta nar mongoloos uter Turgenev zailval yasan yum be. Hudal hutsaj ard tumniig hoshgoruulaad tsaashgui sum negdeliin darga tsarailsan hudalch show chin
2013-10-01
сийлэн:
Бичсэн зүйлийг уншсангүй, зүгээр гарчигнаасаа л дургүй хүргэх юм. Энэ зэргийн мэдээллийг салбарын сайд нь л ярихад болоошд. Ерөнхий сайд яасан завтай байна аа. Худлаа шоучин.
2013-09-30
Bboii:
33 uulzvariin neg Sapporo g sain sudalgaa yavuulaagui.bugruuud hereggui bolsoon. Mun Urguu kino teatarin uulzvar bugluruud hereg algoo
2013-09-30
erka:
ene medeeg unshhaar ihel ajil hiisen humuus ta nar boloogui bnaa hontsin setegleer ajilaa hiigeed bna jishee 8 hubin haralgan zeelnees chni bolood bairni une hynaltgui bolloo odoo utaani ue irlee bairni une gaigui baisan bol hichneen ail bairand orj ter hemjeegeeree utaa bagsah bailaa daanch ta nar zeel ogson ner hemeej baigaa bolhoos daraana uchrah muu zuiliig tootsoogui haana bna altanhygaa bairni une osohgui geed yriad baisan bi zobhon 1 jishee bichij bna shuu chi eronhii said hiij chadahgui hun eronhii suitgegch hiij bna zailaach chaddag hundni ogooch muu hudalch mini
2013-09-30
зарлага:
зам хэзээ ч зардлаа нөхөж ашиг өгдөгүй гэдгийг мэдэхгүй л ц у у рч сууна ёстой гуцнийз т а н х а й эмээд д а рлуулж байхдаа таарсан ам туяа энэ хооронд нь батхүү тэргүүтнүүд үгсэн х у й валдаад шатахууны ү н ээ нэмчихлээ задгай цагаан мэдээгүй тийм байх ёсгүй гэж сууна
2013-09-30