Нийслэлийн иргэд гал алдахгүй
2013-10-01

Эрчим хүчний яам жилийн хугацаанд хийсэн онцлох ажлуудаа тайлагналаа. Ирэх өвөл эрчим хүчний доголдол үүсгэхгүй, нийслэлийн иргэдийг гал алдуулахгүй гэж салбарын сайд ам гарлаа. Нийслэлчүүдийн энэ өвлийн хэрэгцээ 1580 Гкал байгаа. 3, 4-р цахилгаан станцуудын хүчин чадал нийлээд 1585 Гкал учраас хэрэгцээг цахилгаан, дулааны хангаж чадна гэж үзэж байгаа юм.

.

Цахилгаан станцуудыг өргөтгөж байна

.

Хэрэглээг бүрэн хангахын тулд 3, 4-р цахилгааны станцуудад өргөтгөлийн ажлуудыг хийж байгаа. “ДЦС-4” ХК-ийн хувьд гүйцэтгэл 2016 онд бүрэн дуусна. 70 гаруй сая долларын өртгөөр бүтэж буй ажлын үр дүнд анх суурилагдсан хүчин чадлыг цахилгаанаар 100 МВт, дулаанаар 180 Гкал-аар нэмэгдэх юм. 4-р цахилгаан станц жилдээ 14 тэрбум төгрөгийг урсгал засвар хийдэг. Харин энэ аргацаасан байдлыг зогсоон нэг мөр далайцтай ажлыг эхлүүлсэн нь энэ юм. Мөн ДЦС-3 хүчин чадлыг өргөтгөх төслийг ондоо багтаж өргөн барина. Одоогоор өргөтгөлийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн ажил 90 хувьтай явж байгаа. Ашиглалтад орсноос Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд шинээр ашиглалтад орох барилгуудыг дулаан эрчим хүчээр хангах боломжтой болохоос гадна Төвийн бүсийн эрчих хүчний системийн хүчин чадал 50 МВт-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал  75 Гкал\ц-аар нэмэгдэж байгаа юм.

.

Шинэ цахилгаан станцууд 2017 онд бүгд ашиглалтад орно

.

Өсөн нэмэгдсээр байгаа хэрэгцээг хангах зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Өнөө маргаашдаа өргөтгөлөөр аргалж байгаа ч хэтдээ хэрэгцээгээ бүрэн хангах чадалтай болох юм. “Амгалан” дулааны цахилгаан станц, Улаанбаатарын 5-р цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцууд монгол орон дулаан цахилгаанаар тасалдахгүй байх итгэлийг өгч байгаа. “Амгалан” дулааны станцын барилгын ажил эхэлсэн, ирэх жилийн наймдугаар сард хүлээн авснаас 170 хүн ажлын байртай болж, 50 мянга гаруй өрх дулаанаар найдвартай хангагдаж чадах юм. Харин 5-р цахилгаан станцын бүтээн байгуулалт ирэх онд эхлээд 3,5 жилийн дараа ашиглалтад орно. Харин концессын гэрээний дагуу 25 жилийн дараа манай засгийн газар хүлээж авна. Тэр хугацаанд “Жи ди Эф Суэз”, “Сожитц корпораци”, “Посто энержи”, “Ньюком” ХХК компаниудаас бүрдсэн консерциумын мэдэлд байх юм. Хэн эзэн нь байх хамаагүй үр дүн нь иргэдэд хүрэх нь. Говийн бүсийг хэрэглээг хангах 450 МВт-ын хүчин чадалтай Тавантолгойн цахилгаан станцыг Чингис бондын хөрөнгөөс 50 сая ам.доллар зарцуулж босгохоор болсон. 2017 онд ашиглалтан орох станцын төсөлд оролцох сонирхолоо 10 гаруй консорциум илэрхийлээд байгаа.

.

Салхин цахилгаан станц ашиглалтанд орлоо

.

Байгаль орчинд ээлтэй, ногоон эдийн засгийн нэгээхэн хэсэг болох сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ч монгол анхны томоохон бүтээн байгуулалтыг өнгөрсөн хугацаанд хийж. Төв аймгийн Сэргэлэн сумын Салхит ууланд 50 МВт-ын салхин цахилгаан станцыг ашиглалтад орууллаа. Энэ станц ашиглалтад орсноор 150 мянган тонн нүүрс хэмнэж, хүлэмжийн хийн ялгарлыг 180 мянган тонноор багасгаж байгаа юм.

.

Эрчим хүчний хэмнэлтийн үр ашиг

.

Эрчим хүчний яамнаас 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлт-үр ашгийг дээшлүүлэх жил” болгон зарласан. Жилийн хүрээнд салбарын хэмжээнд хагас жилийн байдлаар 1,43 сая кВт\цаг  цахилгаан эрчим хүч, 46,81 тонн мазут, сэлбэг материалын зардлаас 222,3 сая төгрөгийг тус тус хэмнэсэн мэдээг хэлж байна. Эрчим хүчний үйлдвэрүүд дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэрэглээ эхний 7 сарын байдлаар нийт 14,73 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс  0,32 нэгжээр буурсан үзүүлэлт юм.

:

Ц.Зол

Shuud.mn
Сонин хачин