Даамын ДАШТ эхэллээ
2013-10-02

Манай улсад энэ сарын 01-15-ны өдрүүдэд даамын дэлхийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн 38 дахь удаагийн тэмцээн болно. Өнөөдөр эхний тэмцээн болох 100 буудалт даамын түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тоглолтууд 10.00 цагт эхэлнэ.

Тус төрөл нь 15 минутын хугацаанд тоглодог бөгөөд  22 тамирчин оролцох аж. Манай улсаас 11, ОХУ-аас дөрөв, Украйнаас гурав, БНХАУ-аас хоёр, Польш, Недарландаас тус бүр нэг тамирчин оролцохоор бүртгүүлсэн байна.

Даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Дэлхийн даамын холбоо (FMJD), Монголын даамын холбоо (MDF), ССАЖЯ, “Пума империал” зочид буудалтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийт 10 орны шилдэг 16 тамирчин тойргийн журмаар өрсөлдөнө.

Тэмцээний эхний өдрүүд буюу өнөөдөр, маргааш түргэн (15 минут), блиц (5 минут) тоглолтын дэлхийн аваргууд тодрох болох бол үндсэн төрөл (1 цаг 20 минут) энэ сарын 4-15-ны хооронд болох юм.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
xarz:
delhiin avarga. 10 oron ordog...oilgosongui.
2013-10-02