ЮНЕСКО “Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил – битүү амьсгаа”-г бүртгэлээ
2011-11-26

Индонези Улсын Балид 11 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд хуралдаж буй ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын 6 дугаар чуулганд Монгол Улсыг төлөөлж ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Чуулганы 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас дэвшүүлсэн “Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил – битүү амьсгаа”-г ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус өвийн жагсаалтад бүртгэн авах шийдвэрийг гишүүд гаргасан байна. Ийнхүү ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн Төлөөллийн болон Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Жагсаалтад Монгол Улсын нийт 9 биет бус өв бүртгэлтэй боллоо. Энэ удаагийн хуралдаанаар нийт 73 биет бус өвийн номинацын материал хэлэлцэх ажээ. Одоогийн байдлаар ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус өвийн жагсаалтад 13 улсын 25 биет бус өв, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад 68 улсын 213 биет бус өв тус тус бүртгэлтэй юм байна.
Shuud.mn
Сонин хачин
yamaidaa uvur mongoloos urssun ni uvurchuud mongol geed burtguulchih vii dee
2011-11-26