Н.Энхболд: АН хууль бус үйл ажиллагаагаа зогсоо
2013-10-04

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын эргүүлэн татах, мандатыг нь  хүчингүй болгох талаар сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж буй. Тухайлбал, тэд 2008 оны УИХ-ын сонгуулиар мөнгө тараасан бичлэг нь цацагдаж шуугиан тарьж байсан. Мөн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 2012 оны сонгуулиар барьцаа улам лавшруулж, хамт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатартайгаа хамтран дахин мөнгө тараагаад Увсчуудын олонхийн саналыг авсан. Ингэж хууль зөрчсөн үйлдлээ үл тоон Увсын хоёр гишүүн УИХ-ын гишүүнийн бүрэн эрхийг эдэлж сууна. Тиймээс СЕХ  Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын УИХ-ын гишүүний мандатыг хүчингүй болгох үлдээд байна гэж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Увс аймагт АН-аас нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар  өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд дээрх асуудлаар тайлбар хийлээ. Тэрбээр хэлэхдээ "Сүүлийн үед АН-ын зүгээс буюу Увс аймагт сонгуульд өрсөлдөн ялагдсан хүмүүс манай намаас УИХ-д нэр дэвшин  ялалт байгуулсан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын талаар хэвлэл мэддээллийн хэрэгсэлээр янз бүрийн аргаар төлбөртэй, төлбөргүй янз бүрийн буруу мэдээлэл явуулж байна. Энэ асуудалтай холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн даргын хувиар товчхон тайлбар хийе гэж бодож байна. Сонгуулийн ерөнхий хороо бол сонгуульд оролцогчдын ирц,  сонгуульд оролцсон байдлыг дүгнэж гаргаад УИХ-д өргөн мэдүүлснээр тэдний хийх ёстой ажил дуусдаг. Өнөөдрийн тохиолдолд манай хоёр гишүүнийг СЕХ-оос бүх зүйл нь шаардлага хангасан байна гэж УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн  эрхээ хэргжүүлсэн хойно тэдэнтэй холбоотой асуудал яригдаж байна. Энэ асуудал бүх  шатны шүүхээр явж, шалгагдаад гишүүд буруугүй гэдэг нь батлагдаад дууссан. Гэтнл түүний арас дахин дахин улстөрийн үйл ажиллагаа явуулж, гишүүдийг эргэн татах ёстой юм шиг ойлголт нийгэмд төрүүлж байгаа нь буруу гэдгийг хэлмээр байна. Дахиад хэлэхэд СЕХ нэр дэвшин сонгогдсон хүмүүсийг УИХ-д оруулснаар үйл ажиллагаа нь дуусдаг. Гишүүд тангаргаа өргөсөнөөр бүрэн эрх нь хэрэгжсэн УИХ-ын гишүүд болсон. Сонгуулийн тойргын хороотой холбоотой асуудал бүгд цэгцэрсэн. Тэгэхэээр эргэн татах асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Манай хоёр  гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж үүргээ хариуцлагатай биелүүлж байгаа. Харин энэхүү буруу мэдээлэл тарааж байгаа Ардчилсан намын нэр бүхий удирдлагууд  энэ үйл ажиллагаагаагаа зогсоохыг шаардаж байна. Бидэнд бас энэ үйл ажиллагаагаа яаж явуулж байгааг  баримтжуулсан мэдээлэл бий. Шаардлагатай гэвэл олон нийтэд харуулж болно гэдгийг хэлэх байна.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
өргөө:
Чойжилсүрэн бол мөнгө тараасан нь үнэн. Бүр бичлэг нь байгаа ш дээ.
2013-10-05
qwertyu:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-10-04
haichsan ve:
Ardchilsan eronhiilogch maani haana yavnaa. Ard tumenteigee hamt gej songuuliin hulhi hiichiheed uls guren damjin donshuuchilj yana uu
2013-10-04
haichsan ve:
Ardchilsan eronhiilogch maani haana yavnaa. Ard tumenteigee hamt gej songuuliin hulhi hiichiheed uls guren damjin donshuuchilj yana uu
2013-10-04
asuult:
Ardchilal gej hudlaa yarij hun gutgehiig heldeg yum uu?! Shinechlel gej ehlel togosgolgui songuuliin heruul hiihiig heldeg yum uu Norovii huu AN-iin darga Altanhuyaga chi neg tsegtstei tailbar hiij ogno uu. AN-iig Ardchilaliin ner barisan archaagui amisgaanuudiin tsugluulga geltei
2013-10-04
asuult:
Ardchilal gej hudlaa yarij hun gutgehiig heldeg yum uu?! Shinechlel gej ehlel togosgolgui songuuliin heruul hiihiig heldeg yum uu Norovii huu AN-iin darga Altanhuyaga chi neg tsegtstei tailbar hiij ogno uu. AN-iig Ardchilaliin ner barisan archaagui amisgaanuudiin tsugluulga geltei
2013-10-04
Зочин-24000:
Увсын 24000 хүний санал авсан хүнийг татаад 10000 хүний санал авсан хүнийг УИХ-д суулгавал монголын төрийг самарах ажил явж байна гэдгээр олон нийт ойлгож шууд эсэргүүцух болно. СЕХ сонгууль явуулах, энэ явцад гарсан хууль зөрчсөн асуудлыг шүүхээр шийдүүлэх ёстой. Харин өөрсдөө нэг шийдвэр гаргадаг газар биш. Увсын асуудал уг ямарч асуудал биш шүү дээ. Унасан хүмүүс яагаад унасанаа ойлгохгүй, тайлбарлаж чадахгүй болохоороо уйлан донгодож байгаа шүү дээ. Шүүхээр бүх асуудал шийдэгдээд 9 сарын 13-нд АН-ын гомдлыг авч хэлэлцэх шаардлагагүй гэсэн дүгнэлт хүртэл гарсан байхад АН буруугаар тайлбар хийж байна. Бүр өнгөрсөн 4 сард эцсийн шийд гарсан шүү дээ. МАН-ын гишүүд тэр тогтоолыг нь олон нийтэд ил хэлээд өгөөч дээ.
2013-10-04
Baadai:
shaardlagatai gej uzej bn, bid ter barimtiig haraya
2013-10-04
xarz:
UIH dahi MANiin buleg dotor barag tcor gantcaaraa shahuu ner tcever yvaa hun bol yah argagui N,ENHBOLD ym.gevch hun chanartai baina geed avilgachin nariig omgoolj haatcailah n buruu.jamtai ym jamaaraa hiisen gemee uhaaraad yvj baigaa humuusiin zamd n bitgii saad boloo.harin namdaa baigaa hel amand oroogui nohdoo tcugluulaad tcaashdiin ajlaa urgeljluulsen n deershuu.muu humuus ulam l gai bolno.uneheeriin l songogdoh baisan ym bol uhsenee hiij mongo taraasan ym.teriigee medjiij yugaa hiij oorsnoo huuliig n batlaltcsan ym.
2013-10-04