Такси № 23
2013-10-04

Гурав дахь өдөр баларсаан. Таксигаа таслаад,уучлаарай, манайхаан. Амьдрал баян болохоор яахав, найзынхаа тэргээр ойрхон хөдөө явлаа.Тэгтэл өнөөх тэрэгний духны ремен тасраад, ухсаар нэг өдөр боллоо. Золиг шиг юм аа...

.

Түрүүчийн бичлэгт сэтгэгдэл бас чухал санаа зөвлөгөө үлдээсэн үнэнч ФЕН-үүддээ баярлалаа.

Нэг сонин дуулгахад телевизийнхэн үүнийг ТВ нэвтрүүлэг болгоё зохиол санаа, оюуны өмчийг чинь эвдэхгүй энэ тэр гээд. Тэгээд хэдэн залуу нийлээд миний цуглуулсан яриа адал явдлыг нэгтгээд нэвтрүүлэг болгож байгаа юм байх.Удахгүй зурагтаар бас энийгээ ярьдаг болох дог оо ккк, Тэр урлантай, зураач охин майл хаягаа үлдээгээрэй, агаа нь захиа бичиж, холбоо барина аа. Дуртайяа туслаж хамтарч ажиллана. Иргэд буюу энэ жирийн олны яриа үнэхээр амьдралыг нэг үнэн зураг юм аа гэдгийг дунд нь  явж байж л ойлгож байна шүү. Манай уншигчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэсэн. Амьдралын үнэн болохоор л хүмүүс ингэж их уншиж байгаа биз ээ гэж бодохийн. Би яахав алтан шар зам гээд л, хоногийн 25 мянгаа нухаад л харсан сонссоноо буулгаад л яваа жирийн нэг “зүтгэлтэн”. Гэхдээ уншигчид дэмжигч байна гэдэг бол ямар ч мөнгөнөөс илүү урам шагнал шүү...

.

  https://twitter.com/hoovon_huh?refsrc=email

 .

1.Жижиг дундын ЗЭЭЛ.

Аав ээж хоёроо дагуулсан нэг залуу “Шинэ дэлхий” ТВ  орьё гэлээ

Ярианы өнгийг сонсвол Ховдоос ирсэн бололтой.

.

Хүү нь утсаар ярьсаар ...

Х:/хүү/ санхүүжилт босгохын тулд ямар нэр юм төлөвлөх хэрэгтэй л дээ. Одоо жишээ нь чуулган хийнэ ч гэдэг юм уу, тэгэнгүүтээ тэндээс гарсан санаануудаар санал гаргаад, ийм ийм юм хийх шаардлагатай байна гэж гаргаад, жишээ нь залуу багш нарын уулзалт зохиоё гээд байгаа шт, зардлыг нь боловсролын яамнаас хүсээд, тэгээд тэндээс гарсан саналуудаа нэгтгээд тийн, олон хүнээс гарсан энэ юмыг шийдмээр байна гээд, тэрнээс хурал хийх гэж байна гэж санхүү босгоно гэж юу байхав....

Энэ үед ФМ-ээр реклам явлаа. Гахай гахай чи надад хялгаснаасаа өгөөч, хялгасаар чинь би дээс томоод түүгээрээ ...тэгээд зээл авах гэсийн ...арын суудлаас ээж нь аавд нь хандан ...хөөш хөөе, чи энэ рекламыг сонс доо ккк, яг жижиг дундын зээл авах гэж байгаа юм шиг ...ккк бөөн дамжлага Нөхөр нь чагнаснаа “аан яг даа төслөө бичээд тэрийгээ Засаг даргын холын хамаатанд үзүүлээд тэгээд танилд нь бас хувилж өгөөд  гуйлгуулаад танил нь, даргын хадмыг нь олоод, хадам нь охиндоо хэлээд...тэгээд эхнэр нь шөнө засаг даргад хэлж өгөөд... гээд явахын бол, аан кккк яг таарч байна шүү ... энэ реклам нээрээ, яг жижиг дунд зээлийн реклам байна аа хөө, манай суманд ийм л юм болдог биз дээ, хахаха

.

Ёстой үнэн зүйрлэл байсанд би бас дэмжин 3-уулаа жаал инээлдэв. Хүү хурлаас мөнгө босгох талаар ярьсаар л буулаа...

 .

2.Хорчин залуу

.

Төмөр замаас нэг сүрхий ноолуур кашемир зангиа болсон дарга байрын нөхөр сууж хороолол гэлээ.

Утсаараа нэг айхтар их мөнгөний шалгалтыг аргалах талаар ярьж намайг гэрч болгох шахав.

З:...Хаачдгийн, аан, чи өөдөөс солиороод байхын, согтуу толгой чинь,...ккк чи нэг уучихаарай өөдөөс хэрэлдчихээд байх юм аа, аан ккк, харин тийн харин тийн би өөрөөсөө холдуулаад Мөөгийг гээд байхад, тэгэхгүй бол намайг хийнэ шт, ойсон уу, би дараагийн шалгалтын хүмүүсийг ярьж байна.Мөөгий одоо хамаагүй шт үгүй ээ, өөрөөсөө холдуулахгүй юу, эд нар хийсэн гээд тийн төслийн мөнгө энэ тэр гээд шалгана шт ээ ..Би өөрөөсөө холдуулж байна гэж чамд дахиад хэллээ тийн ойлговол ойлго, тийн,

 .

Айхтар хорчин эр нэг шалгалтыг өөрөөсөө зайлуулан хэн нэгнийг юманд унагаах талаар ярьсаар Модны хоёр дээр буулаа.

 .

3.Оюутолгойд юу болоод байна.

 .

“Тэнгис”-ийн буудлаас нэг хижээл эр гар өргөлөө.Суухын өмнө намайг болон кабин доторхийг тун хянуур нэг гүйлгэн хараад сууж, Хайлааст явья хөө гэлээ.

Манай Хайлаастын тийшээ үнэмлэхгүй хүүхдүүд тэр гэр, жалга хавиа тойроод халтуур их хийх юм аа. Тэгж байж нэг хүүхэд хөгшид шүргэх  вий гэж өмнөөс нь яс хавтайх гэж хэцүү байна шүү.

Хөөш дүү зурагтаар харав уу тэр доллар өссөн энэ тэрийг эсэргүүцээд салаавчтай жагсаал хийсэн гэл үү, би ч хөдөө байж байгаад ирлээ л дээ гэсээр яриа эхлүүллээ.

Т: Харин тийн гэсэн, тэр жагсаал бас л этгээд санаа шүү.

З: Гэхдээ энэ дэндэнээ, Хоёр намын хэдэн юмны бантангаар л яваад ийм заваарсан юм болж байгаам даа. Нэгийгээ доош нь хийж байгаад л сонгуулиар нэг ялчихья гэхээс өөр боддог юм эд нарт байдаг юм уу мэдэхгүй. Балай юм хийцгээгээд ,зүгээр нэгдээд явмаар байгаам даа худлаа зүгээр. Тэгэхгүй бол худлаа нэг нэгийгээ үгүйсгээд л

Т: Намуудыг чинь одоо үзэл баримтлал ялгарах юмгүй болсон л гэхийм даа ..намайг ийм том том юм ярьж мэдэмхийрсэнд нэлээн гайхсан болтой, нөгөө ах маань нэг том харснаа цааш Оюутолгойн сэдвээр яриагаа үргэлжлүүллээ.

Т: Оюутолгой зогссоноос болоод л валют өсөөд байна гэж дуулдах шиг болсийн штээ.

З: Худлаа худлаа хуцаж байгаа юм. Одоо тэр Оюутолгойгоос дахиж зээл авахуулж болохгүй, өчнөөн банк өчнөөн ...юу билээ тэр чинь хэдэн сангаас билээ энэ РиоТинто чинь барьцаа хийж зээл авчихаад алга болох гээд байна шт. Тэр зээлийг нь авахуулчих юм бол манайх тэгээд босохгүй өрөнд ороод дуусах байхгүй юу.

Т:Тэгвэл ч бэрх юм болно шүү.

З: Газраа алтаа барьцаалуулчихсан улс чинь яахийн. Тийм балайр юм хийх гээд энэ Рио Тинто чинь ,нөгөө Африкийг цөлжүүлсэн компани шүү дээ. Ёстой болохгүй.

Т:Одоо тэгээд нэгэнт гэрээгээр үүрэг хүлээчихсэн болохоор чинь,

З:Ноднин уржинан л гэрээгээ цуцалдаг байсийн. Гаргасан мөнгийг нь төлье гээд л үйлдвэрийг аваад үлдчих байсийн. Тэгээд нөгөө хэдэн дуракууд нь гэрээ байгуулах гэж амандаа мөнгө чихүүлчихээд, дуугарч чадахгүй, тэгэнгүүт нөгөөдөхөөр нь далимдуулаад ,аймаар юм болж байна даа, мэдэхгүй.

Т: Хорь гучин жилийн дараа юм аа өгөх л байх даа.

З: Аа тэгсхийгээд л, нэг л муухай эвгүй болчихлоо.Эд нар аягүй муухай эвгүй болгоод хаячихлаа л даа.Улс орон, ард түмэн гэж бодохгүй зүгээр л нэг нам бүлэглэл гэж ярьсаар байгаад хоёрын хооронд тэмцэл хийцгээгээд, бие биеэ үгүйсгээд, албаар аваачиж юмны үнийг өсгөж хаяад, туйлд нь хүргэх гээд байхгүй юу. Ард түмнийг туйлд нь хүргээд хаячихвал нөгөөдөхийг нь сонгодог байж л гэнэ шт.

Т:Аа мэдэхгүй улстөрч заваан юм даа.

З:Ямар ч хэрэгтэй гэж тэгж байдгийн яасан ч ханаж цаддаггүй юм. Арай л дэндүү муухай юм байна аа. Толгой нь өвтчихлөө дөө

Т: Та буруу сонголтоос болж байна гэж бодож байна уу ?

З: Харин л дээ, ялгаагүй болж дээ энэ хоёр нам .Шударга хүмүүс байгаа л даа. Тэд нар нь дарагдаад байгаа байхгүй юу. Уул нь бол юм хийгээд байна шт. Энэ уулзвар замыг аль эрт ингээд хийхгүй байгаад байсныг нь одоо хийж л байна...яривал юм байна л даа. Өмнөх хотынхон бол хэдэн жил юу ч хийгээгүй шт, энэ уулзвар одоо хийж л байна...энийг чинь аль эрт хийчих байсийн. Ямар ч хот төлөвлөлт байхгүй. Одоо тэр дунд гол гэж алга боллоо. Бүр дунд нь ороод манаач буулгачихсан харагдана лээ. Байшин барина л даа, гол бол алга болсон. Тэгээд Туул голоо устгачихвал энэ олон барилгаар яахийн, мэдэхгүй.

Т: Оюутолгой чинь сая нэг Туулыг сэргээхэд зориулж баахан доллар өглөө гэл үү

З: Худлаа цуурцгаагаад Оюутолгой ерөөсөө юу ч өгөхгүй байгаа шт. Оюутолгой одоо Эрдэнэт шиг хот барих ёстой байхгүй юу ,тэгэхэд юу хот барих нь битгий хэл зүгээр өөрийнхөө хашаан дотроо нэг ийм тоосгон байшин ч байхгүй шт, дандаа сэндвич, хаяад л явах юм байхгүй юу. Хэдхэн жилд ухаад л хаяад явах гэж байгаа юм.

Т: Цогтцэций энэ тэр бол гайгүй гэсэн байх аа.

З:Ханбогд юу ч байхгүй хэдэн айл башин нэмэгдсэн өөр юу ч байхгүй. Би одоо Оюутолгойд Ханбогдод 2 жил энэ жилтэй 3 дахь жилдээ орж байна

Т:Та ч тэгвэл мэдэх л хүн юм байна.Би ерөөсөө очиж үзээгүй шт.

Ханбогд Оюутолгой хоёрын дунд 40 км байдгийн. Найлайх орохын дайтай. Зүгээр л нэг шороон зам тавиад л одоо бүр хусахаа ч больсон билээ. Тэгээд Ханбогдын хүмүүсийг хог хаягдлаараа хуурчихаад, тэр нь нэг муу паниар барилгын хаягдал өгнө. Тэгээд яахав нэг айлаас нэг хүн ч юм уу ажилладаг нөгөөдүүл нь 3,4 сая төгрөгийн цалин авчихдаг, Тэгэхдээ нөгөө Ханбогдынхон чинь хамраа сөхчихсөн улсууд байдаг. Ер нь л тийшээ утгагүй штээ, Оюутолгойн гадаадынхан нь болохоор Монголчуудаа монголуудаар нь атгуулчихсан, худлаа нэг хөдөлмөр хамгаалал гээд тавьчихна. Нөгөөдөх нь Монголчуудаа манаад л чангалаад идчих гээд. Оюутолгой бол арай утгагүй,

Т:Би чинь тэнд хот босоод байгаа л гэж бодоод байгаа шт.

З:Оо үгүй, дандаа сэндвич. Үйлдвэр нь сэндвич, дотор байгаа оффис сэндвич контейнер уг нь аль хэдийн хот босмоор л байгаа юм. Тэгэхэд ёстой олигтой юм байхгүй шт.  100 км-ээс усыг татаж байна. Оюутолгой руу, под станцтай Оюутолгойнхоо хойд талд усны далантай,тэр рүү холоос усыг нь татаж дүүргээд тэндээсээ Оюутолгой усны бараа харна. Өчнөөн мянган хужаа тэрийг нь хийсэн шүү 100 км-ийн суваг татаад, тэрийг дагасан зам тог татагдаад,  аягүй гүнзгий шуудуу татаад...хийж байгаа юм.Говийн усыг бол дуусгах гэж байгаа шт,

Т:Харин говь болохоор ус л асуудал болох байх даа.

З:Таван давхар байшин шиг эксковатор байгаан, аймаар том шанагатай. 4-5 хутгаад дүүрдэг худалч хүнд бас нэг байшин шиг том белаз байна. Аймаар том хүчээр хөрс хуулалт хийж байна шүү.Тэр мангар машинуудыг чинь жижиглээд зөөж оруулж ирээд угсраад байгаа л даа. Самосвалийн кузов гэхэд голоор нь ингээд тайрчихсан ирээд тэнд аваачаад залгаж байгаа, тэгээд тийм аварга юмнуудаа тэр доор газар доор уурхайдаа аваачаад хийчихсэн байна гээд бодохгүй юу, газар доор, тийм том аварга машин чинь орчихож байна шт. Тэр аймаар байшин шиг машинууд багтаад холхиод байна гэж бодохоор чинь. Хэчнээн ч гүн ухсан юм.

Том жижиг машинууд нь бүгд нурангиас хамгаалсан бэхлэлт хамгаалалттай.

Т:Газар доор л ажиллаж амьдрах зориулалттай юм байна даа.

З:Өө аймаар том. 2 км урт конвер явж байна тэнд чинь. Нөгөө ил уурхайгаасаа тэрэн дээрээ тавиад дээшээ хөвөөд яваад өгнө. Одоо нөгөөдөх нь ил байсан чинь одоо дээгүүр нь хоолой бариад, станцын нөгөө нэг харагдаад байдаг нүүрсний конвер байдаг. Тийм болгоод хаясан, тэр урд бол ёстой бүү мэд юу ч хийгээд байгаан,

Т:Нүсэр ажил явж байгаан байна даа.

З.Тийн, хөөе наадах чинь манай эндхийн бацаанууд дуртай газраа зогсоно, аюултай шүү,тэгээд шөнө нь согтуу давхилдана. За энд бууна аа, дүү болгоомжтой буугаарай,за баярлалаа.

 .

Нэлээн ажилд нухлагдаж ядарсан болов уу гэмээр царайтай, биерхүү эр холын сонин ийнхүү дуулгалаа.Эх орныхоо газар шороо, баялагт санаа зовж явдаг эгэл олон эх орончдын нэг л байх шиг санагдлаа.

 .

4.Тааруулж уудаг эр

 .

Өчигдөр нэг хэдэн найзыг дайлаад ууж идэж байгаад тарсийн. Тэгсэн өнөөдөр хариу барьж байна гээд сая дайлаад..заавал миний төлсөн хэмжээнд хүргэх гээд яахав гээд жоохон уугаад гараад ирлээ гэж царай нь минчийж улайсан залуу хууч хөөрлөө.

.

З: Пиво ч тэгээд цаашлуулаад байдгийн шүү, А -бол амар тээ нэг пад гээд аан, нэг мэдэхэд гэртээ нэг бол өөр эвгүй газар айн ...ккк

Би тэгээд нөгөө хэдийг орхиод гарлаа л даа, би ч нэг жолоо тавьчихвал хэд хоног явна. Аюултай хог байгаан...Хөдөлгөөн бүхэн зогсох газраа зогсох ёстой гэж айн, хөө тэ ккк тэгээд та нар миний уухыг уугаарай гээд л орхилоо ккк. Хөөш хөө, чи энд хавьд нэг зогсоод өгөөч, найз нь шээмээр байна аа,

Тааруулж уудаг нэг ийм эр 1-р хороолол буусан юм.

Гэмтлийн эмнэлгийн дунд замаар хориглосон хаалтны завсраар машинууд гараад байсийн. Би тэрүүгээр багтах болов уу, орчих уу гэвэл, өнөөх эр “ээ багтахгүй байх аа хөө, худлаа ганц км-ийн мөнгө татах гэж чиний тэргийг баллаад яахав, тойроод буцаад эргэе” гэсийн.Үнэхээр дажгүй эр байна лээ. Тэгэхэд зарим нь хувиа бодоод зүгээр зүтгэ зүтгэ багтана гэж байгаад машин зуруулчихаад буугаад л явчихна шүү...янз янзын л хүмүүс байна. Гэхдээ сайн гэх ч юм уу, хүнээрээ байгаа нь арай олон шүү.

 .

5.Чукагийн тоглолт үзэх гээд

 .

“Баянмонгол” хорооллын урдаас даарсан бололтой бээрч зэгзийсэн  2 охин суулаа. Ахаа, Палас явна аа, бид хоёр тоглолт үзэх гээ дээ, жоохон хоцроод, та хурдхан л явахыг бодоорой...энэ нэг их будаж дуусдаггүй хүүхнээс л болж байхгүй юу гэж найзыгаа цаашлуулан инээлээ.

.

Х:/хүүхэн/ Чи тэгээд бөмбөгөр ороо юу. Өлгүүр хэдээр авсан бэ, аймаар үнэтэй байгаа биз?

Н:/найз/ Би нэг багцийн 4000 авсан штээ.

Х: Пөөх тиймүү, хямдхан байна штээ, би хаанаас аваад тийм өлгүүр, яасан үнэтэй юм гэж горойж горойж 5 ширхэгийг авлаа даа.

Н: Жижиг сажиг хэрэглээний юманд чинь ямар их мөнгө ордог юм бэ тээ.

Х: Тийн штээ. аймаар хорон байгаа биз, тэгээд вок шампунь энэ тэр авбал бүр байхгүй болно, мөнгө явж өгнө. Манай дүү маргааш Япон явж байгаа. Тэгээд нэг хэдэн төгрөг өгье гэсэн мөнгө алга. Наашаа ч үгүй цаашаа ч үгүй 20 мянган төгрөгтэй ккк...

Н:Би нөгөө дүүгээсээ мөнгө авсан шт, Тэгээд үлдсэн мөнгөөрөө ширээ авья гэж бодож байсан байхгүй. Нэг мэдсэн дууссан байна. Дүү ширээгээ асуугаад, би мартсан дүр үзүүлээд л...

Х:Харин би бас мөнгөгүй болоод. Нөхрөө одоо ажилдаа ор гэж хөөхөөс, амарч боллоо гээд кк

Н:Өнөөдөр ёстой сайхан өдөр байна тээ, би ёстой халтайтлаа алхлаа, Бөмбөгөр ороод алхаад ирсэн чинь үс босоод дэлбэрцэн юм болчихож байгаам даа, манай хот нээрээ хэзээ тоос шороогүй болно оо.

Х:Өө, ахаа болгоомжтой, наад машин чинь ямар аймаар гэнэт дардгийм бэ, энэ манайхан нээрээ ямар ч цочоо байхгүй тэс хөндлөн. Дайраад л ккк, тээр хахаха тээр, ингээд нөгөө үхэр монгол гэдгээрээ дуудуулаад байгаа байхгүй юу, ёооё заза,

 .

Хөгжилтэй хоёр охин бөглөрөх байх аа гэсээр Паласийн харалдаа зам дээр буулаа. 25- ийн эмийн сангийн замд бөглөө үүссэн байлаа..Чукагийн тоглолтыг их хүн үзэж байгаа бололтой

 .

6.Цайны газар их мөнгө олдог

.

Хүүхдээ цэцэрлэгт өгөөд, замдаа эмнэлгээр орж аавдаа цай уулгаж амжаад тэгээд Жуковын тийшээ ажилдаа хүргүүлсэн бүсгүй цайны газар ажиллуулдаг гэлээ.

.

Т: Байр нь түрээсийнх бол хэцүү байх тээ

Х: Манайх түрээсийнх биш ээ, гэхдээ түрээсийнх ч гэсэн боломжийн шт, сардаа дор хаяж л 5 сая төгрөг хийнэ шүү. Түрээс яадгийн үсрээд л 2 сая төгрөг биз. Цалингийн нэг сая гээд бодоход хөөрхөн юм болно штээ, Тэгээд ажиллуулж байгаа хүн чинь өөрөө хажуугаар нь ажлаа хийчихнэ.

Т: Цайны газар босгочихвол хөөрхөн л юм байна. Бичиг цаас их юм шаардах уу ?

Х:Өө тэгээд тогооч үнэмлэхтэй мэргэжилтэй байх ёстой....байсхийгээд л татварынхан орж ирнэ төвөгтэй шт, тэр болгон татвараа өгөөд байх хэцүү, тэгээд л

Т: Жишээ нь хамгийн ойрхон авдаг нь юуны татвар байх уу ?

Х: Орлогын албан татвар, шууд орлогоос 10 хувь гэхээр чинь алаад өгнө шт тэгэхдээ манайх ч яахав. Хадам ах өөрөө цуг байдгийн тэгээд, хүн мүнийг нь танина, бас юу яадгийн, дээгүүр нь яриад заримыг нь аргалдгийн...цайны газар гэхдээ яаж ч байсан ашигтай. Хүн идэхээ хасна гэж байхгүй, юм нэмэгдсэн ч дагаад л нэмнэ хүмүүс авна. Одоо гэхдээ хүмүүс бас мууджээ.

Т: Юугаараа, худалдан авах чадвар нь уу?

Х:Өө тийн, 5 хуушуур авдаг байсан бол 3-ийг авч байна. Шөл тэгээд нэмээд бууз авдаг байсан бол буузаа дийлэхгүй, ганц шөлөө л авдаг болж...үнэ өсөхөөр хэцүү байх шиг байна аа, бараа гэхэд доод талын бараа 200 төгрөгөөр дээд талын бараа 2000 төгрөгөөр нэмэгдсэн байна гэхээр чинь аймаар байгаа биз дээ

Т: Харин тийн, хүмүүс их бухимдуу байх шиг байна. Танайд оюутан энэ тэр байнгын жижгээр их орлого олдог уу?

Х: Манай тэр хавьд тиймэрхүү хандлага байхгүй ээ, тэр хавьд их дээд сургууль байхгүй. Жуковын хэдэн сургууль байдаг. Тэгээд тэнд дандаа гадаадаас турк, буриад энэ тэндээс сурдаг болохоор баян байдгийн байна шт. Тиймэрхүү хүүхдүүд ширхэгийн хоол авахгүй голдуу л порцийн хоол авна.

Т: Нэг үйлчлүүлэгчдээ татсан сайхан хоолтой бол тэгээд л болно биз дээ.

Х:Тийн, сайхан хоол гаргаад, гэхдээ сайн тогооч бас хэцүү. Тогооч нар хөөрхий 7 өдрийн  6-д нь ажиллана. Ямар ч гадуур гарах зав  байгүй. Тэгээд тогооч чинь үсрээд 1 жил гаран ажиллана тэгээд гарчихдагийн. Хоёр тогооч ажиллуулахаар нэг хоол хоёр өөр амттай. Ямар ч тогооч гоё хийдэг байсан. Хоол нь өөр л амттай гарч байгаа юм чинь. Хүний бас нэг арга барил байх шиг байгаа юм. Яг адилхан амтлагч хийсэн ч өөр... Тогооч хэцүү ажил, ар гэрээ ер нь хаяна шүү...

 .

Цайны газрын босс ийн хуучилсаар ойр явж байгаа үедээ, ирж орлого оруулж байгаарай гэж найрсгаар урьлаа. Ариун цагаан хөдөлмөрөөрөө зүтгэж яваа олныхоо дунд явахаар нэг л энергитэй, зөөлөн сайхан уур амьсгалыг мэдрээд байдгийн шүү.

 .

Үргэлжлэл бий.

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
зураач:
хоовон ахаа би танд нэг захидал орхиж байсан байхаа. таныг урлан дээрээ дуудаж кофе уумаар байна. надад зөвлөгөө их хэрэгтэй байна. би булан нээх гээд байна л даа. яаж холбогдохуу 2 лаа та хаягаа үлдээгээч.
2013-10-10
beryl:
tv-n nevtruuleg geed uur orloh humuus toglood eronhiidoo yarisan zuiliig ni l yarih bh aa bi tegek bodoj bna
2013-10-07
lucky:
Hoovond: za minii huvid bol ter nevtruuleg chin harin zuv sanaa baina shuu! Ulam ih hund hureh niguurtai nuutslalaa sain hadgalahad ene meteer urgeljilnee sanaa zovoh zuil ogt baihguishdee... Tegeed ch ard tumnii duu hooloig deer zalarsan idemhii hovdoguudad sain hurene baih shuu! Za amjilt husey!
2013-10-07
Hoovond :
Za Hoovondoo bayarlalaa neg sanal helehed ter nevtrvvleg bolgono gedeg chini demii dee medeej mashindaa kamer suuriluulj taarna nuutsaar bichleg hiiheer hvnii nuutsad hamaaragdana kamertai gedgiig medvel hvn uym yarihgvi bvvr svvldee hvn ch suuhgvi udriin 25000 tugruguu olj chadahgvi balai uym boloh uym bish vv Za yamar ch baisan sonirholtoi baina Sain bicheerei amjilt
2013-10-06
hulguu.:
amjilt . . . . . . ..
2013-10-06
mongol:
ene hymyysiin bichij baigaa ynen shyy tegeed tv.iin nebtryyleg boloh ym bol hymyys yu gej bodoj baigaagaa bas hiij baigaa ymaa yariad delgeed baih bee dee.yyniig bodoltsono biz dee.amjilt hysie.
2013-10-06
unshigch.:
zuragt radiogoor gevel hen yugaa yarih ve? ta mini l uuruu hii.bur utgagaui bolno shuu.manaihan gej uursduu shine yum sedej gargahgui bj hunii hiij bgaa yumiig hudlaa ineej bulaahiin.taksind chin taaraad suuhiimsan gedeg humuus bh shig bna.harin TV,FM ,geed yavchuul hen ch oroltsohgui.tand amjilt husii.kkkkkkkkkkk
2013-10-05
Unshigch:
Hoovon ah, zuragt ene ter gevel humuus yum yarihgui bh shuu, hereggui bh gej bodohiin. Ene l yag bolj bna shuu.
2013-10-05
Lucky:
Yumnii une usood neeree hereg alga aa novsh gej. Tsalingaa ch nemehgui yum ene tur zasag yu l bolood baina daa
2013-10-05
shunu sain taxidaa :
Ymarch sonirhol alga Soo fuckin boring
2013-10-04
kimsuu:
Shi hudlaa xufshas bol aan
2013-10-04
unshigch:
eh oron mini tonogdoj duusaj bgaan bnadaa.altaar gulgisan gazar nutagtai ch ard tumen mini yaduugiin yaduu.yasaa l tavih gej ochiidoo mgldoo.nad shig hugshin hund ajilch oldohgui bzee
2013-10-04