Эрдэс баялгийн салбарын асуудлаар санал солилцов
2013-10-04

Төрийн ордны “В” танхимд өнөөдөр “Эрдэс баялгийн салбарын бодлого” олон нийт, эрдэмтэн судлаачдын санал солилцох уулзалт боллоо. Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Г.Уянга, Уул уурхайн яамны холбогдох албаныхан болон эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд оролцлоо.

Уулзалтын эхэнд УУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Геологийн хэлтсийн дарга Б.Баатарцогт “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, баилах тухай, УИХ-ын тогтоолын төсөл”-ийг танилцуулсан. Мөн УУЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд мэдээлэл өгсөн.

2012 оны зургадугаар сарын 05-ны өдөр Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарч, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас /хуучнаар/ тогтоосноор гол мөрний урсац, бүрэлдэх эх, усны сан бүхий газар, ойн сан бүхий газрын хамгаалалтын  бүсийг улсын хэмжээнд баталсан. Эдгээр талбайд улсын хэмжээнд хэсэгчилэн болон бүхэлдээ давхцалтай, нийт 900 хайгуулын тусгай зөвшөөрөл, 427 ашиглалтын тусгай зөвшөөрөл тоологдсон байна.

 Тусгай зөвшөөрөл эзэмшигчид

Хөрөнгө оруулалт

Ашиглалтын

Хайгуулын

Нийт

Тоогоор

Т/З

ААН

Т/З

ААН

Т/З

ААН

Гадаадын 100%

91

53

257

122

348

161

Хамтарсан

33

25

73

46

106

67

Дотоодын

303

226

579

410

882

599

Нийт

427

304

909

578

1336

827

Зөвхөн тусгай зөвшөөрлүүдийн төлбөр, хайгуулын талбайд оруулсан хөрөнгө оруулалтын зардал 659.5 тэрбум төгрөг ( хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр 155.5 тэрбум, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 52.2 тэрбум, геологи, хайгуулын ажлын зардал 451.8 тэрбум, ам.долларын ханшийг 1480 төгрөгөөр  тооцсон тооцоо) байх аж. Тусгай зөвшөөрлийг цуцлах тохиолдолд улсын төсвөөс хамгийн багадаа ийм хэмжээний нөхөн олговорыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгох аж.

Иймд энэ удаагийн “Эрдэс баялгийн салбарын бодлого” санал солилцох уулзалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн асуудлыг эрдэмтэн судлаач, хууль тогтоогчдын төлөөлөлүүд олон талаас нь хэлэлцлээ.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
qwertyui:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-10-04