“Спортлог-Улаанбаатар” өдөрлөг болж байна
2013-10-05

  Нийслэлийн биеийн тамир спортын газраас “Спортлог-Улаанбаатар” үйл ажиллагааг өнөөдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд зохион байгуулж байна.   Энэхүү спортын өдөрлөг нь хоёр дахь жилдээ болж байгаа бөгөөд спортоор хичээллэдэг, түүнд дуртай найман настай балчираас наян настай буурал хүртэл цуглан уралдаж, өрсөлдөж байна. Нийслэлийн есөн дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, спортын холбоо, бодибилдинг фитнес клуб спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн газар,  дунд болон их дээд сургууль зэрэг 40 орчим байгууллага оролцож байгаа юм.   “Спортлог-Улаанбаатар”-ын хүрээнд нийтийн гүйлт, мини сагсан болон хөл бөмбөгийн тэмцээн, үндэсний наадгай, шатар, даам, дартс шидэх гэх мэт олон төрлийн тэмцээн уралдаан болж байна. Тухайлбал, нийтийн гүйлтийн тэмцээнд байгууллага тус бүрээс нэг тамирчин 2,5 км зайд “Бага тойруу”-ийн замаар уралдах бөгөөд гурван насны ангилалаар явагдана.   Б.Буд
Shuud.mn
Сонин хачин